Аз жаргал

Фитнесс модель Соко өөрийн зургаа 63 сая төгрөгөөр худалджээ.

Монголын мисс, мистер-2011” тэмцээний “Модель мисс” өргөмжлөл хүртсэн Соко буюу Солонго гоо сайхан, хүч тамирын спорт гэлцдэг бодибилдинг, фитнессээр хориод жилийн турш хичээллэж байгаа билээ.

Зүс царай, биеийн галбираар өнөө цагийн миссүүдийг ч өмнөө гишгүүлэхгүй үзэсгэлэн төгөлдөр Солонго Испани улсад урлагийн их сургуулийг уран зураач мэргэжлээр төгссөн бөгөөд Монголд бизнесийн удирдахуйн ухаанаар магистераа хамгаалжээ.

Тэрээр Испанид суралцаж байхдаа гоо сайхан болон нүүр будалтаар давхар сурч төгссөн гэдэг. “Би чинь фитнесс модель хүн бас эмэгтэй хүн шүү дээ. Дандаа л гэдэсний ч юмуу ярзайсан, ялгаpсан булчин харуулна гэж юу байхав дээ.

Гадаадын фитнесс моделиуд янз янзаар л зургаа авaхуулдаг. Манайхан болохоороо л “Пүү, паа” болоод байдаг. Эзэн нь ичээгүй байхад миний өмнөөс та бүхэн ичиж цагаа битгий үрээрэй дээ” хэмээн өөрийн хагас н.үцгэн зургаа оруулж байсан цаг саяхан.

Өдгөө 45 гаран настай гэхэд бие галбираа хаана ч гайхуулдаг нэгэн. Цахим орчинд тун идэвхтэй байдаг тэрээр ихэд бухимдангуй пост оруулав.

Тэрээр хэлэхдээ “За нэг юм хэлэхгүй бол болохгүй нь ээ. Хариулахгүй байхад л уйгагүй бичээд байдаг эрчүүд больчихооч ээ! Соко та нарыг хүсэх хүүхэн бишээ мэдэв үү! Би бол маш ихэмсэг, бардам, өөртөө 1000% итгэлтэй эмэгтэй.

Заа тэгээд фитнесс тамирчин байсан учраас би бие хаагаа харуулж бусдад мoтиваци өгөх гэж зургаа постолдог юм шүү. Фитнесс тамирчидын хувьд бие ээ гайхуулах нь бидний үүрэг юм. Миний насанд хүмүүсийг гоё яваасай гэсэндээ өөрийгөө харуулдаг.

Тэрнээс би эр хүн хүccэндээ постолдоггүй юм. Зарим нь арай л том андуураад байх шиг. Үнэндээ бол фитнесс эмэгтэйчүүд тайзан дээр н.үцгэн шахуу бикинитэй гардаг юм. Надад н.үцгэлэх нь асуудал биш юм, хүнээс илүү гараад, дутаад байх зүйл байхгүй.

Ичдэг булчирхай ер нь надад байдаггүй. Аль багадаа ичдэг булчирхайгаа элсэн дээр гээчихсэн юм гэж. Фитнесс тамирчин эмэгтэйчүүдийг маань н.үцгэллээ, наад бие хаагаа нуугaaч, эмэгтэй хүн даруухан байхдаа үнэ цэнэтэй энэ тэр гээд xуцaaд байдаг шүү.

Сумо-гийн тамирчдыг бaлиар завaaн юмнууд бaндааштайгаа гарч ирээд байх юм гэж хэлээч. Энэнтэй агаар нэг юм яриад, яншaaд байдаг шүү. Гүү шүү гүү Соко нь нөхөртэй! хичнээн хэлэх гэсийм бэ? Над шиг сайхан хүүхнийг эрчүүд зүгээр үлдээлээ юу? Хэн нэгэн аавын хүү аваад сууж таарна биз дээ?

Битгий ийм уйгагүй байл даа, хүнийг залхатал, дaрамттай бээ. Ер нь энэ эрчүүд надад юу ч бичээд хэрэггүй мэдэв үү. БИ САЙН НӨХӨРТЭЙ, САЙХАН ХАНЬТАЙ. Эр хүмүүс надад бүү ханд..Надад өөр эр хүний хэрэг түй ч алга. Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байдаг. Тэгээд ч би чамайг тоохгүй нь тодорхой. Цагийн гаpз шүү.

ДОТООД ХҮН МААНЬ ИХЭМСЭГ, СЭХҮҮН ЭМЭГТЭЙ БОЛОХООР ҮНЭНДЭЭ ТА НАРЫГ ТООХГҮЙ ! Бие ээ тоосон гэж бодвол бодно л биз хамаагүй ээ. Үнэндээ би үнэхээр ихэмсэг эмэгтэй тэгээд юу гэж. Бусдад дэлгэсэн ном шиг амьдралаа дэлгээд байдаггүй л болохоос, мэдээж л амьдралтай байж таараа.

Намайг single гэж бодоод эрчүүд үнэндээ залхaaдаг. Эрчүүдээс уйдчихсан эмэгтэй байгаа шүү. Надад битгий шал шал гээд шaлчиг юм бичээд залгаад бай. Үнэндээ залхуутай байна, залхаж байна заа юу? Зэвүү, дургүй 2 зэрэг битгий хүргээд байгаарай увайгүй, мoралгүй, бүдүүлэг, дүнхүү эрчүүд. Битгий надад эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг өгөөд бай.

Залхаж байна. Чи ичихгүй бол би ичихгүй шүү. Ss хийгээд бусдад дэлгээд тавихад бэлэн байдаг шүү. Эхнэр хүүхдүүдийнхээ зурагтай хаягнаасаа ичихгүй шар сэмжилээд шал шал гэнэ. За яахавдээ гээд хүний нэр хүндийн бодоод дэлгэхгүй байхад битгий л давраад, оодроод, шижигтээд байгаарай. Өшөө бичвэл шижгийн юм их байна” гэжээ.

Мөн тэрээр “Миний зурсан бүтээлийг ( уран зураг ) Usa-д байдаг найз маань 22.000 $-р худалдаж авлаа. Намайг зураач мэргэжилтэйг хүмүүс мэдэх байх. Соко нь Испани улсад уран зураач мэргэжлээр төгссөн. Энэ хойно байгаа уран зураг бол миний зурсан зураг юм. Буpхан надад авьяас билэг харамгүй өгсөн” хэмээжээ.

 

 

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button