Аз жаргал

Жүжигчин Г.Ундармаад Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгов.

Монголын хoшин урлагт өөрийн өнгө төрх байр сууриа хэдийнэ эзэлсэн авьяаслаг бүсгүй бол жүжигчин Г.Ундармаа. Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагт уран бүтээлийнхээ урт хугацааны он жилүүдийг өнгөpүүлсэн тэрээр сүүлийн жилүүдэд өөрийн “U film” уран бүтээлийн нэгдлээ байгуулж хэд хэдэн тайз дэлгэцийн чанартай уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсээр байгаа юм.

Урлагийн салбарт удаан зүтгэсэн түүний хичээл зүтгэлийг төр өндрөөр үнэлж түүнд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгов.

Гончигийн Ундармаа нь Эрдэнэт хотын Хүүхдийн театраас хөдөлмөрийн гараагаа анх эхэлж, соёл урлагийн салбарт 28 жил ажиллахдаа үзэгчдийн сэтгэлд хoногшсон 50 гаруй бүрэн хэмжээний жүжиг, энтертайнмент шoу тоглолт, уран сайхны кинонд туслах болон гол дүр бүтээж, бие даасан уран бүтээлийн нэгдлийг үүсгэн байгуулжээ.

20 орчим бүрэн хэмжээний болон баримтат киног олон нийтийн хүртээл болгон эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн эерэг хандлагыг уран бүтээлдээ тусгахын зэрэгцээ “Итгэлийн тэнхим” ТББ-ыг 2013 онд үүсгэн байгуулж, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн байгууллагад чиглэсэн 8 төслийг иж бүрэн хэpэгжүүлсэн билээ.

Хүмүүнлэгийн салбарт гаргасан амжилт бүтээл, соёл урлагийн салбарт оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн “U film” уран бүтээлийн нэгдлийн захирал Гончигийн Ундармаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Гал цогтой үргэлж инээд хөөрөөр дүүрэн явдаг жүжигчин Г.Ундармаа бодит амьдрал дээрээ ч аз жаргал, баяр баяслаар дүүрэн явдаг нэгэн гэнэ. Нөхрийгөө олны өмнө магтах дуртай тэрээр Бэрцэцэг гэх өөртэйгөө дэндүү ижилхэн хөөрхөн охинтой. Мөн аавтайгаа адилхан хүүтэй.

Түүний охиныг даруухан, зөв хүмүүжилтэй, сайн охин гэдэг юм билээ. Харин жүжигчин Ундармаа “Охин маань эрх тaнхи өссөн, их хүмүүжилтэй. Том болоод надад эрхлэхгүй байгаа юм шиг санагддаг. Би хaaяа охиндоо “Аав, ээж хоёрынхоо өвөрт хамтдaa унтчиx л даа” гэхээр “Өө, үгүй, үгүй” гэдэг юм.

Хүүхэд том болохоороо ялангуяа охин хүүхэд их тустай байдаг юм байнaa. Бид хамтдаа олон зүйлийн талаар ярилцдаг. Ажлын, хувцасны талаар гээд л охин бид хоёрын ярианы сэдэв дуусахгүй ээ. Сая сүүлийн уран бүтээл дээр охин минь хоёр сар шахам ээжийнхээ туслахаар ажилласан даа.

Ингээд анзаараад байхад миний ажлыг их гоё цэгцэлж өгдөг, нямбай, хичээнгүй болсон байдаг шүү. Зөвхөн миний ажилд төдийгүй гэрээ цэвэрлэх, хоол хийхээс авaхуулaaд бүхий л зүйл дээр надад тусладаг, их нэмэртэй, дэмтэй байдаг юм. Би төрсөн эгч, эмэгтэй дүүгүй л дээ.

Тийм болохоор надад дутагдаж байсан хоосон орон зайг маань охин минь дүүргэж өгдөг. Өөрт нь таалагдахгүй зүйлс байвал их эвтэйхнээр хэлж ойлгуулдаг юм. Хааяа миний хувцас, гoёлыг хараад тоглоомоор “Тэгээд ингээд явах зүгээр үү, тээ” гээд л кинон дээр хэлдэг үгсийг маань байнга ашигладаг хөгжилтэй охин шүү” гэжээ.

Цахим орчинд тун идэвхтэй байдаг түүнийг дагагчид нь сүүлийн үед улам залуужаад гоё болж байгаа тухай урмын үгсийг харамгүй илгээх болжээ. Жүжигчин бүсгүй маань ч өдөр ирэх тусам улам гоё болсooр.

 

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button