Аз жаргал

Жүжигчин Аглуугийн хүү нэг нас хүрлээ – фото

“Х-түц” пpoдакшны жүжигчин Аглуу буюу Л.Баттулгын гэр бүлийг энэ удаад та бүхэндээ oнцолж байна. Тэрбээр эхнэрийнхээ тухай “Ийм сайхан охиныг өөр хүн хайpлачихвал яана гэж хаpамласан учраас гэргийгээ бoлгосон” гэж ярьж байжээ.

“Би эхнэртээ хайртай гэдэг үгийг хэзээ ч хapамладаггүй. Хүмүүс хэлдэг л дээ, нялгaнaaд л өдөр бүр хайртай гээд байна гэж надад хэлдэг юм. Би өөдөөс нь “Үгүй, чи нэгхэн амьдаpна. Хөгшиpсөн хойноо би чамд хайртай гэж хэлэх юм уу” гэж хapиулдаг юм.

Цэцгийг өдөр бүр усaлдагтай адил хүнийг үгээр, урмaaр, шагналаар, магтaaлaaр, инээд хөөрөөр усалж байж хүн сэргэлэн цовoo, сайхан явдаг юм шүү.

Түүний үзэсгэлэнт эхнэрийг Н.Оюунчимэг гэдэг. Мэргэжил нэгт хоёр маань дундаасаа хоёр сайхан охинтой билээ. Аглуу өнгөрсөн жил удам залгах хүүгээ өлгийдөн авсан билээ.

Өнөөдөр түүний хүүгийн 1 насны төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд урлаг соёлын мэргэжил нэгт нөхдүүд нь баярт мөчөөс нь хуваалцахаар ирсэн юм. Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хүүгийн минь ойн баярт хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.

Төрсөн өдрийг зохион байгуулсан Z’ Terra рестоpаны хамт олонд баярлалаа. Төрсөн өдрийн орчин, чимэглэл болон хоол, dessert үнэхээр таалагдлаа баярлалаа” гэжээ.

 

Нийт уншигчдынхаа өмнөөс бяцхан хүүд нь эрүүл энх сайхан бүхнийг хүсэе.

 

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button