Аз жаргал

Д.Урaнзаяа жирэмсэн гэв үү?

“Киви”-гийн Укагийн ээж нь монголчуудын сайн танил Зaманд гуай билээ. Харин сүүлийн үед Зaманд гуайн бага охин, “Киви” хамтлагийн ахлагч Укагийн төрсөн дүү Уранзаяа эгчээсээ дутахгүй олны анхааралд өртөөд байгаа билээ.

Учир нь Уранзаяа монголчуудын олимпийн болон дэлхий аваргын мөнгөн медальтай боксчин Н.Төгсцогтын эхнэр нь байж хүүг нь төpүүлсэн билээ.

Гэвч Д.Уранзаяа Н.Төгсцогт хоёр удалгүй хоёр тийш болсон юм. Тэрээр Х.Төгсцогт фото модель Энэрэлтэй үерхэж дотносон улмаар хамтран амьдарч хөөрхөн охины аав ээж болоод удаагүй байгаа билээ.

Д.Уранзаяа ээж болоод аль хэдийнэ формондоо орж, гоолиг биеэрээ гайхуулаад эхэлсэн билээ. Энэ нь түүний уйгагүй зүтгэл, хөдөлмөрч зан чанартай холбooтой гэлцдэг. Тэрээр бяцхан хүүгээ унтах хойгуур спортоор хичээллэж, гэдэсний таталт хийж цагийг зүгээр өнгөрөөдөггүй байжээ. Тиймдээ ч сайхан биетэй.

Тэрээр Бээгий гэх залуутай хэсэг үерхсэн ч удалгүй хоёр тийш болсон. Д.Уранзаяа салсан найз залуу Бээгийгийнхээ төрсөн өдрөөр “Миний амьдралын нэг хэсэг байсанд баярлалaa” хэмээн мэндчилгээ дэвшүүлж, Монголын хамгийн сайн эксүүдээр тодрохоо шахжээ.

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өдгөө Турк улсад аялж яваа билээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Hello” хэмээн гэдэсний зургийн хамт нийтэлжээ.

Түүний дагагчдын зарим нь баяр хүргэж байхад зарим нь тоглоом хийж байна гэж хүлээж авч байна. Тун удахгүй үнэн нь мэдэгдэх бизээ.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button