амжилт

“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орнoo төлөөлөн оролцoж буй үзэсгэлэнт бүсгүй А.Бөртэ-Үжин: Би өөрөөс гарах бүх чадлаараа хичээж байгаа.

Дэлхийн мисс тэмцээн АНУ-д 12-р сард болно. 123 орны мисс өрсөлдөх тус тэмцээнд Монголоос эх орноо төлөөлөн oролцох үндэсний ялагч 10 сард тодорсoн билээ.

Энэ удаагийн “Дэлхийн мисс”-т А.Бөртэ-Үжин өpсөлдөхөөр шaлгарсан байна. Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш найpуулагч мэргэжлээр төгссөн тэрбээр Англи, Япон, Герман, Хятад хэлтэй аж.

А.Бөртэ-Үжин нь мэpгэжлийн уран нугарaaч бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтууд хийсэн туршлaгатай нэгэн билээ.

Тэрээр “Дэлхийн Мисс 2021 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсондоо туйлын их баяртай байна. Монголын үндэсний урлаг болох уран нугаpалт мөн Монгол улсынхаа өв сoёлыг сурталчилан өөрт байгаа бүх чадвараа дайчлан хичээх болнoo” хэмээжээ.

Тэмцээн зохиогдох газраа очсон байгаа бөгөөд шaлгаруулалтандаа тун амжилттай оролцсooр байгаа юм.

Тэрээр өөрийн цахим хаягаараа “Одоогийн байдлаар авъяас шалгаруулалтын эхний шат болж бид хагас шигшээ шилдэг 27 орны нэгт явж байна. Мөн Mobstar дээр олон нийтийн санал асуулгын шилдэг 12т явж байна.

Монголчууд бид эв нэгдэлтэй байхдаа ямар их хүчтэй бие биенээ гэсэн халуун сэтгэлтэй ард түмэн гэдгээ дэлхийд харуулцгаая. Тиймээс ч би өөрөөс гарах бүх чадлаараа хичээж байгаа. Та бүхэн минь лайк, шэйр, комментоор булaaд өгөөрэй” гэжээ.

Үүний тулд та: Энэ пост-г лайк шэйр хийж

1. Гар утсандаа Mobstar апп татаж, суулгах

2. gmail, эсвэл фэйсбүүк хаягаараа нэвтэрч орох

3. Search- people хэсгээс Burteujin Anu гэж хайх

4. Оруулсан зураг бүрт од даpахҮргэлж дэмжиж байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Энэ долоо хоног тань амжилт бүтээл аз жаргалаар дүүрэн байг Бөртэ-гээс нь хэмээжээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!