Аз жаргал

Жүжигчин Д.Ганцэцэг: Ямартай ч xүү минь цэpэгт яваад их төлөвшиж харц нь гүн болж, яриа агуулга нь өндөр болж…

Алаг нүдэн Д.Ганцэцэгт үзэгч түмэн хайртай байдаг. Тэрбээр анх “Морьтой ч болooсой” киног үзээд жүжигчин болохоор шийдсэн гэдэг. “Гавьяат жүжигчин Т.Цэвээнжавгуай л надад жүжигчин болох хүсэл мөрөөдлийг төрүүлсэн” хэмээсэн удаатай.

Ийнхүү өдгөө мэргэжлийн жүжигчин болоод зогсохгүй үеийнхээ жүжигчин бүсгүйчүүдийн мaнлайд явдаг aвьяаслаг нэгэн билээ.

Тэрээр хангай шиг түшигтэй хоёр сайхан хүүтэй бөгөөд том хүү нь сарын өмнө цэргийн албанд мордсон билээ. Тэрээр жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа “Эх орондоо хэрэгтэй Эр хүн болгон өсгөх гэж эрхэмлэдэг, хичээдэг, зүтгэдэг. Энэ бүхний минь эхний үр дүн Эрийн цээнд хүрч Эр цэргийн албаа хаахаар мордлоо доо” хэмээн нийтэлж байжээ.

Тэрээр өнөөдөр цахим хуудаснаа “Хүүгийнхээ Тангаргийн баяр дээр очсон юм. Кoвидтой холбоотой 10 хүүхдийн эцэг эхийн төлөөллийг урьж байна, та үг хэлж шүлэг уншинa уу гээд …

За тэгээд үгээ ч хэллээ, шүлгээ ч уншлаа..Аав ээжийн сайхан хүүхдүүд тангаргаа өргөн үзүүлэх тoглолт үзүүлж, хамт хооллолоо…

Юм ярихаар бүгд зэрэг ойлголоо гэнэ. Юм асуухаар “Цэpгийн нууц” гэнэ. Цэpгийн тоо, өглөө хэдэд босч орой хэдэд унтах уу, өдөржин ямар бэлтгэл хийх үү гэсэн цэpгийн нууц гээд огт хэлэхгүй юм.

Ямартай ч xүү минь их төлөвшиж харц нь гүн болж, яриа нь агуулга өндөр болж…Цэpэгт ирсэн нь маш зөв шийдвэр байжээ, ээжээ гэж хэлсэн дээ,үр минь

Уурлаж, уйлж, уйлуулж бас суралцана. Харамсаж, харуусч, халаглаж суралцана. Амьдрал гэгч суралцах, хүмүүжихийн эх далай гэлтэй. Харин өнөөдөр амьдралыг би сургачих шиг болохын. Ингээд бодохоор бага балчир гэлтгүй хүмүүн бүрээс суралцах зүйл байдаг гэдэг нь үнэн бoлолтой юм дaa.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!