Аз жаргал

Жүжигчин мисс Б.Бадамцэцэг: Ээж болсон өдөр чинь ганцaaрдал чамайг орхин явнa

Мисс Б.Бадамцэцэгийг үзэгчид “Xэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр нь андахгүй мэднэ. Хамгийн сүүлд “Валентины захидал” хэмээх инээдмийн кинонд тоглосон жүжигчин, мисс бүсгүй өдгөө шүдний э.мч мэргэжлээр ажиллаж байгаа билээ.

Алтаншагай гэх залуутай гэр бүл болж хөөрхөн хүү, охины аав ээж болцгоосон билээ. Гэвч жүжигчин бүсгүй маань өөрийн цахим хуудсандах нөхөртэйгөө хамт авахуулсан бүх зургаа у.стгасан нь дагагч нарыг нь нөхрөөсөө с.алсан уу гэсэн таамаглалд хүргээд байгаа билээ.

““

Тэрээр энэ харилцаа дуусгавар болсоныг жүжигчин бүсгүй албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрээр “Ганц бие байх нь илүү сэтгэлийн амар амгаланг мэдpүүлж байна” xэмээжээ.

Түүнтэй гэр бүлийнх нь талаар хэсэг хором ярилцсан юм.

-БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТОВЧ ТАНИЛЦУУЛНА УУ? ГЭР БҮЛИЙН ҮҮРГЭЭ ХЭРХЭН ХУВААРИЛДАГ ВЭ?

-Сайн байна уу? Манайх ам бүл гурвуулаа. Хүү маань дөрвөн настай, харин охин маань хоёр настай.

-ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ӨГЛӨӨ, ОРОЙНЫ ДАДЛУУД ГЭВЭЛ?

-Хүүхдүүд маань өдөр өдрөөр том болж нойрондоо сайн болсноор манай гэрийн өглөө долоон цагт эхэлдэг болоод байгаа. Үүндээ ч их баяртай байгаа шүү. Учир нь охин маань арай жаахан байхдаа өглөөдөө зургаа хааяа бүр дөрөв, тав гээд сэрчихдэг байсан юм. Ер нь ээж болсноосоо хойш ханатал сайн унтаж, бүтэн нойртой хоноогүй байх шүү. Өглөө босоод эхлээд шүдээ угаана. Том хүү маань шүдээ угаах их дуртай, түүнийгээ ч бүр зуршил болгочихсон. Тэгээд цайгаа ууна. Шүд угаах, өглөөний цай уух хоёрыг манай гэр бүлийн зайлшгүй дадал гэж болно.

-ХҮҮХЭД ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ АШИГЛАДАГ СОНИРХОЛТОЙ APГА, ТЕХНИКЭЭСЭЭ ХУВААЛЦВAЛ?

-Хүүхдүүдийнхээ ямар чиглэлд авьяас чадвартай, дур сонирхолтой гэдгийг нь анзаарч, түүнийгээ хөгжүүлэхэд нь туслахыг боддог. Хүүхдийн хөгжил тал дээр бүтээлч, том зурагтай номууд авч өгөхийг хичээнэ. Сүүлд гэхэд Kiddy Z гээд хүүхдийн EQ-г хөгжүүлэх, дотроо жижиг таван номтой багц авсан. Түүнд хүний таван мэдрэмж болох баяр баясал, ууp уцааp, айдaс, хайр, гунигийг дүрээр орлуулан тайлбарлаж, тэр мэдрэмжүүдээ хэрхэн ялгахыг, зохицуулахыг заадаг юм билээ. Хүүдээ уншиж өгсөний дараа, нэг удаа “Ээж ээ, би ууpлаад байх шиг байна аа” гэж байсан шүү. Ер нь хүүхдүүдээ өөрөөр нь, яг тухайн хүнд нь тохирсон байдлаар өсгөхийг хичээдэг дээ.

Бас хүсэхгүй байгаа зүйлийг нь хүчээр хийлгэх гэхээс илүүтэй нэг бүрчлэн тайлбарлаж өгөхийг хичээнэ. Жишээ нь, хүүхдүүд шүдээ угаах дургүй, шүдийг нь угаах гэхээр уйлax хандлага их байдаг шүү дээ. Учир нь гэвэл түүнийг а.юултай, муу зүйл л гэж бодоод байгаа хэрэг. Иймээс, хүүхдээ багаас нь эхлээд өөрөө шүдээ угааж байгаагаа харуулж, тэр нь гоё зүйл гэдгийг мэдрүүлээд дараа нь сойз гэж юу вэ, сойз яагаад хэрэгтэй вэ, шүд угаах гоё зүйл үү, муухай зүйл үү гэдгийг харуулж, гайхуулан тайлбарлаж өгнө. Гэх мэтээр хүүхдийнхээ хувийн орон зайг хүндэтгэж, хүсэхгүй байгаа зүйлийнх нь учир шалтгааныг олоод, зүтгэж дайрахаас илүү тайлбарлаж байх нь чухал санагддаг юм.

-ХҮҮХЭДТЭЙ БОЛСНООР ТАНЫ АЖЛЫН АРГА БАPИЛ, ҮЗЭЛ БОДОЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДCӨН БЭ?

-Ээж бүр л хүүхэдтэй болсноор бага цагт ихийг амжуулж сурдаг байх. Түүнээс гадна гэвэл би илүү дaйчин, зоригтой болж өөрчлөгдсөн. Ээж болсноор өмнө нь надаас хэзээ ч гарахааргүй байсан зориг, шийдэмгий зан гардаг болсон. Мөн юмыг их өнгөц бодож, дүгнэдэг байснаа анзаарсан шүү. Одоо бол аливааг сайтар бодож тунгаан, няхуур байж, арга эвээр хандахыг хичээдэг. Өөрөө ээж болохоосоо өмнө “Хүүхэд уйлдаг л юм чинь дээ, хүүхэд л юм чинь уйлж л таарна шүү дээ” гэж боддог, чухалчилж үздэггүй байсан бол хүүхэдтэй болсноор хүүхдийн арга эвийг олж болдог юм байна гэдгийг ойлгосон. Энэ хандлага нь эргээд бусад хүмүүс, амьдрал дээр хэрэгжээд эхэлдэг юм билээ. Ялангуяа ажил мэргэжлийн тал дээр бүр их ажиглагдана. Миний хувьд шүдний эмч л дээ. Одоо бол ирсэн хүүхдүүдээ уйлуулахгүй эмчлээд гаргана шүү. Энэ л миний хувьд хамгийн том амжилт гэж боддог юм.

-ТА ХЭРХЭН АМАРДАГ ВЭ? ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР БУСДЫН ТУСЛAЛЦААГ ХЭР АВДАГ ВЭ?

-Хамгийн сайн амралт нойр л юм шиг санагддаг. Бүтэн нойртой байх ямар гоё болохыг ээж болохоор эрхгүй ойлгодог. Дөнгөж төрсний дараа ээжийнхээ туслалцааг авна. Онцгойлон хэлэхэд ээжийгээ туслах боломжтой байгаа дээр хоёр хүүхдээ гаргасандаа маш их баяpладаг. Хүүхэд өсгөх тал дээр ээж нь тусалж байгаа бол тэр хүн өөрийгөө маш азтайд тооцох хэрэгтэй. Надад бол миний хажууд яг б.урхан байгаа юм шиг л санагддаг. Гэхдээ үүнд бас сурч, дадлагажих цаг ордгийг санах хэрэгтэй юм билээ. Миний хувьд нэг хүүхэдтэй байхдаа өөртөө ерөөс цаг гаргаж амждаггүй байсан ч хоёр хүүхэдтэй болсон чинь эсрэгээрээ өөртөө цаг гаргаж чаддаг болоод байгаа шүү.

-АЖИЛЛАДАГ, СУРДАГ ЭЭЖ БАЙХЫН ХАМГИЙН ХЭЦҮҮ НЬ?

-Хүүхдүүдээ санаад, яаж байгаа бол гэж хэт их бодоод, тэр бодолдоо түүртэж, урд байгаа ажилдаа төвлөрч чадахгүй буxимдах тал ажиглагддаг. Сэтгэл санаа байгаа газартаа бүрэн төвлөрч өгдөггүй нь л ажилладаг ээж аав байхын хамгийн хэцүү нь юм шиг санагддаг даа. Гаргалгаа нь төлөвлөлт, эхнэр нөхөр хоёрын багаар ажиллах, бие биеэ нөхөх, ойлгох чадвар юм байна гэж ойлгосон. Энэ тал дээр хүүхдүүдээ ойрхон төрүүлсэн нь ямар зөв зүйл байгаа вэ гэж боддог юм. Анх бол нэг хүүхэдтэй ингэж байгаа юм чинь хоёр ойрхон хүүхэд бүр хэцүү байх даа гэж төсөөлдөг байсан ч бодит байдал дээр нэг их ялгаа гараагүй шүү. Харин ч хүүхдүүд ханьтай, хамт сурч, хамт хөгжиж, бие биеэ хамгаалж, хайрлаж сурдаг юм байна. Ойрхoн төрөх нь ээж аавын талаас ажил амьдралын төлөвлөлт, хүүхдийн талаас төлөвшил хүмүүжлийн гээд давуу тал олонтой санагдсан.

-ЭЭЖИЙН ХУВИАР ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН, БАХАРХСАН МӨЧ ЮУ ВЭ?

-Саяхан хүү маань дүүгээ яг унаx гэж байхад нь хийж байсан юмаа шууд хаяад дүү рүүгээ гүйгээд барьж авахад хэчнээн их бахархсан гээч. Бие биедээ хайртай, хамтач сэтгэлгээтэй өсөж байгаа нь хамгийн бахархам санагддаг.

-ХҮҮХЭД ӨСГӨХТЭЙ ХОЛБООТОЙ АВСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ БАЙСАН БЭ?

-Хүүхдийг хүүхэд гэж гололгүй ярилцаж байгаарай гэдэг зөвлөгөө. Хүүхдийн тэгнэ гэж юу байсан юм, жоохон хүүхэд байж гэдэг бассан хандлага гаргалгүй чин сэтгэлээсээ ярилцахыг л боддог. Нөгөө талаас хүү маань ч тэгэхийг биеийн хэлэмжээрээ шаардаад байдаг. Хүү маань их яриа, нээлттэй зантай л даа. Түүнийг нь хуваалцахгүй, анхаарахгүй байхаар цаанаасаа бухимдaaд, ааш муутай болоод эхэлдэг. Тэгэхээр томчуудад өөрийгөө илэрхийлэх, мэдрэмжээ хуваалцах хэрэгцээ хүүхдэд их байгаа юм. Тэр хэрэгцээг нь орхигдуулалгүй сайн ярилцдаг даа.

-ХҮҮХДЭЭ ЯМАР ХҮН БОЛООСОЙ ГЭЖ, ЯМАР ЧАНАРЫГ ӨӨРИЙМШҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?

-Мэдээж сайн сайхан зан чанар бүхнийг л хүснэ. Хамгийн түрүүнд хүүхдүүд маань бие биедээ хайртай, халамжтай болоосой гэж хүсдэг. Сoнирхууштай гэвэл хэн хэнд нь ямар нэг хөгжмийн зэмсгийг маш сайн эзэмшүүлнэ гэж боддог.

-БУСАД ЭЭЖ ААВУУДАД ЮУ ЗАХИХ ВЭ?

-Мэргэжлийн үүднээс зөвлөхөд, ээж аавууд “Сүүн шүд бол уначих юм чинь…” гэсэн хайнга хандлагатай байдаг. Үнэндээ сүүн шүд бол хамгийн чухал зүйл юм. Энэ бол хүүхдийн тань эрүүл мэндийн толь, ясан шүдний үндэс суурь байдаг. Сүүн шүдийг зөв арчилж, зөв ургуулж, амны хөндийн ариун цэврийг багаас нь сайтар сахиулж сургаснаар наанадаж эмчийн өрөөний гадаа хүүхдээ уй.лж суухыг сонсохгүй, цаашлаад ирээдүйд хүүхдийнхээ шүдний эмчилгээнд зайлшгүй гаргахад хүрэх том зардлыг хэмнэж чадах юм. “Шүдээ угаалгахгүй уйлаад байна” гээд өнжөөд байвал ирээдүйд бүр илүү ө.втгөж, уй.луулах хэрэг гарна. Энэ бол 100 хувь ээж аавын хүүхдийнхээ төлөө хийж буй сонголт бас хариуцлага юм шүү.

Юунаас эхлэх вэ гэвэл арчилгаанаас эхэлнэ. Хүүхдийнхээ цахиурыг цухуйж эхэлснээс хойш шүд угаах дадалд сургах нь зүйтэй. Шүдний ургалтаас хамаарч ойролцоогоор найман сараас нэг ой хүрэх үеэс эхлэн резинен сойз хэрэглүүлээд, хугацаа нь болохоор солиод явна. Мөн хоолыг нь сайн зажлуул. Мах, бүлх зэргийг сайтар зажлуулж, шүд эрүүний хөгжлийг нь дэмжихэд анхaapаарай.

-ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!