Аз жаргал

Реппер Mrs.M ээж болж, жүжигчин Энхтуул эмээ боллоо

Урлагт өөрийн гэсэн сонин содон өнгө төрх, донжлог байдлаараа ялгарч буй нэгэн бол Mrs.M гэдэгтэй санал нэгдэх бизээ.

Тэрбээр СТА жүжигчин О.Энхтуулын охин гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Монголдоо цөөхөн эмэгтэй реппеpүүдийг өнгөлж яваа дуучин бүсгүй дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог бөгөөд үргэлжид том нарны шилээр нүдээ нуудаг нь олон ч хүний сонирхлыг татдаг юм.

Ээжийнхээ залуу насны гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн тэрээр стиль имиж, дуулалтаараа хэнээс ч дутахгүй гэдэгээ харуулсаар байгаа.

Реппер бүсгүй маань өөрийн цахим хуудаснаа хөл хүнд бүжиглэж буй зургаа дэлгэн дагагч нарынхаа хайрыг татаад байсан цаг саяхан.

Тэгвэл реппер бүсгүй амаржиж бяцхан хүүхдээ өлгийдөн авчээ. Жүжигчин Энхтуул зээгээ хараад тун ч завгүй аз жаргалдаа умбaн байгаа бололтой.

 

 

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!