Аз жаргал

Oogii брэндийн үүсгэн байгуулагч Оюунцэцэг бяцхан хүүгээ өлгийдөн авлаа

Матрын арьсaaр өндөр өсгийт, цүнх, түрийвч үйлдвэрлэж Австрали, Японы зах зээлд бopлуулалтаараа тэргүүлж буй О.Оюунцэцэг “OOGII” гэх өөрийн нэрийн брэндээрээ танигдаад багагүй хугацааг үджээ.

Хоёрдох амьдралаа гадаад хүнтэй эхлүүлсэн тэрээр өнөөдөр шинэхэн хүнээ өлгийдөн авчээ.

Түүний гэр бүлд нийт уншигчдыхаа өмнөөс халуун баярыг хүргэе.

Австрaлийн зах зээлд орон зайгаа дархалж, хүүхнүүдийн дунд давалгаа үүсгэж буй чамин, тансаг бүтээгдэхүүнтэй тэрээр Лайт сити төсөл хэрэгжүүлэн Монголд бага сургууль барьж ашиглалтад оруулахаар зэхжээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Олон жил төлөвлөсөн, мөрөөдсөн “Дэлхийн хүн бүтээх” сургууль минь. Дэлхийн аль ч улсад очсон шилдгүүдтэй нь өрсөлдөж чадахуйц “Хүн” бүтээх, зарчим хүмүүжил морaл дээр суурилсан боловсрол.

Тийм ээ, Австрали Монголын шилдэг хөтөлбөрүүдийг нэгтгэсэн бага сургуулийн ажил маань санаанаас урган, цаасан дээр зурагдан, одоо барилга маань баригдаж эхэллээ. Шилдэг сурагчид маань Австралийн сургуулиудтай сурагч солилцоогоор ирж суралцаад буцдаг, Дэлхийн аль ч улсад очсон бие ээ зөв авч явдаг хүүхэд, иргэд байх юм.

Нүхтэд цэвэр агаарт, модон дунд ирэх есдүгээр 01 нд эхэлнэ (Бэлтгэл анги түрүүлж эхэлнэ). Энэ жил арванхоёрдугаар сараас бүртгэлээ авна. Нийт 100 хүүхэдтэй бага сургууль юм. Ахлах сургууль 2025 онд ашиглалтад орно. Манайд явсан бүх хүүхэд завсардахгүйгээр үргэлжлүүлээд сурна” гэжээ.

Сургуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулахад: Бид бүртгэлээ албан ёсоор 8 сарын 25-с эхэлж авах болно. Нийт 100 хүүхэд авна. Анги бүрт 20 хүүхэдтэй. Австрали болон Монгол багш нартай. Австрали Монголын шилдэг хөтөлбөрүүдийн хослол, хүүхдийн хөгжил, зөв хүн, боловсролтой иргэн бүтээх үндсэн зорилготой билээ.

Шилдэг сурагчид Австрали Улсад сурагч солилцоогоор 14-21 хоног суралцана. Австрали болон Олон Улсын Академик, м.этгэлцээн, спорт, урлаг, робот тэмцээнүүдэд сургуулиа төлөөлж оролцно. Австрали Улсын Спорт, Урлаг (арт) болон Академик нэр хүндтэй хүмүүс ирж зочин багшаар ажиллан, туршлагаасаа богино хугацаанд хуваалцдаг байна.

Академик, Спорт, Урлаг болон амьдрах ур чадварыг хүүхдүүддээ тэнцвэртэй суулгана.Олон Улсад өрсөлдөх, ёс зүй, моралтай иргэдийг бэлдэнэ

Байрлал: Нүхт, УБ Хот

Төлбөр: 15 сая төгрөг (бага сургууль – жилийн, дүрэмт хувцас, тэмцээнд явах бусад зардал ороогүй) Тэмцээн: ОУ-н тэмцээнд эцэг эхийн төлөөлөл хамт явах шаардлагатай үе олон гарна. Тэр үед цаг заваа зохицуулан явахад бэлэн байх үүрэгтэй

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!