амжилт

Номин талст хамтлагийн залуусын сүүлийн үеийн сонин хачин – фото

1990-ээд оны сүүлчийн цаг хугацаа бол хөвгүүдийн хамтлагийн алтан үе байсан гэхэд хилсдэхгүй биз ээ.

“Титэм”, “Шигтгээ”-гээр эхэлсэн энэ давлагаа “Камертон”, “Номин талст”, “Сүнс”, “Салхи” гэж үргэлжилнэ. Охидын зүрх сэтгэлийн нууцхан шүтээнүүд одоо хэдийн буурь сууж, өнөр өтгөн өрхийн тэргүүн, нэртэй бизнесмен, зарим нь төрийн  хүн болсон ч байдаг.

Гэвч урлаг гэдэг зүйлд дурласан зүрх сэтгэл нь тэднийг зүгээр суулгадаггүй бололтой. Нэгэн цагт хүчтэй өpсөлдөгч явсан “Номин талст” хамтлагийн залуус хэдэн жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээр уулзалджээ.

Энэ мөчийг дахин давтагдашгүй хэмээн тус хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн уулга алджээ.

Залуусыг бaйлдан дагуулж явсан хамтлагийн залуус уран бүтээлээс хөндийрч бүгд хувь хувьсгалын ажлаа хийгээд амьдарч байгаа билээ. Хамтлагийн хамгийн даруу үг дуу цөөтэй басхүү царайлаг гэгддэг гишүүн Хаазаа буюу Т.Хангэрэл гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Харьяатын хэлтсийн даргын ажилд томилогдоод багагүй хугацааг үдсэн.

Саяхан тэрээр алтан гадас одонгоор шагнагдаж шагналаа энгэртээ гялалзуулсан зураг нь олон хүний гайхшралыг төрүүлжээ.Хөвгүүдийн хэмээн нэрлэгдэж явсан “Номин талс” хамтлаг аргагүй үеэ өнгөрөөгөө юу даа гэлцэх хүмүүс цөөнгүй байгаа гэнэ.Хаазаагийн буурал үс, жин нэмсэн зэрэг нь фенүүдийг нь ийнхүү гайхшруулжээ.

“Номин талст”-ын хамгийн менежменттэй дуучнаар Д.Батсүхийг нэрлэдэг. Харин тэрбээр “бие даасан уран бүтээлд цаг зав гаргахаасаа илүү бие даасан реклам хийх болсон” гэсэн шүүмжлэлд өртөх болсон.

Сүүлийн үед түүнийг бизнест хүчээ сорих болсон талаар шуугиж байна. Монголын газар тариалангийн салбарт орсон шинэхэн бизнесмэн багагүй амжилттай яваа гэнэ. Түүгээр ч барахгүй барилгын материалын үйлдвэрлэлд нэвтрэх бодол байдаг гэсэн.

Бид түүнтэй холбогдож, уран бүтээлийнх нь талаар асуухад “Ямар ч байсан уран бүтээлээ орхиогүй, гэхдээ одоогоор бодож төлөвлөсөн зүйл алга” хэмээжээ.

А.Хаянхярваагийн хувьд хамтлагийнхаа хамгийн авьяастай нь хэмээгддэг. Түүнийг чамгүй сайн хөгжмийн зохиолч болно гэж найдвар тавьж байсан олон хүн бий. Гэвч тэрбээр хамтлагаа тарсны дараахан Ардчилсан социалист залуучуудын холбоонд элсэн, төрийн албыг илүү сонирхох болсон нь нууц биш.

Гэхдээ Хаянаа уран бүтээлээ ч мөн орхиогүй. Тэрбээр хамгийн сүүлд “Сүүлчийн бүжиг” киноны дуугаар сонсогч олонтойгоо учран золгосон.Мөн түүний уран бүтээлийн сониноос сонирхоход “Хийхээр төлөвлөсөн сайхан уран бүтээл цээжинд байгаа биелэхээр нь хэлнэ” хэмээсэн юм.

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн хамтлагаасаа хамгийн үндсэрхэг үзэлтэй нь. Учир нь духан дээрээ соёмбо үсэг шивүүлж, энд тэндхийн ёслолын арга хэмжээнд үндэсний дээл, хантаазаар гоёсон харагддаг.

“хүнтэй хэрэлдэж чаддаггүй, харин эр хүнийхээ хувьд нударга зөрүүлчихдэг” хэмээн өөрийгөө тодорхойлдог уран бүтээлч маань одоогоор уран бүтээлээ үргэлжлүүдэн хийсээр байаа билээ.

 

 

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!