амжилт

“Хөдөөний айл” Ч.Ерөөлтүвшин: Apхигүйгээр ажил бүтдэггүй гэж ярьдаг,Харин ч эсэргээрээ apхи уудаггүй хүн илүү их ажил амжуулж чаддаг юм

“Хөдөөний айл” хэмээх влогоороо алдартай амьдралын дасгалжуулагч Ч.Ерөөлтүвшин, олон улсын хоол зүйч С.Буянтогтох нар билээ. Их хотын амьдралыг орхин хөдөө очиж амьдрахаар шийдсэн хосууд.

Тэд “Эрүүл амьдрах энгийн аргачлал” сургалтыг онлайнаар явуулахын зэрэгцээ өөрсдийн гаргасан номоо Амазон дээр борлуулдаг. Амьдралын хэв маягаа бусдад үлгэрлэдэг хос маань Фэйсбүүк дээр 200 орчим мянган дагагчтай.

Ховд аймаг бол олон ястны өлгийн нутаг гэдгээрээ алдартай. Иймээс тэд Монголынхоо өв соёлыг сайн сайхнаар нь харуулсан контентууд хийхээр төлөвлөж Ховд нутагт суурьшихаар болсон байна.

Энэ шийдвэрийг гэр бүлээрээ удаан ярилцаж гаргасан гэдгээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Ингээд тэдний гэр бүл өнөөдөр Ховд аймагт нүүж очсон байна.

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг гэрийн эзэн Ерөөлтүвшин хэлэхдээ “Сүүлийн үед их олон хүн Ч.Ерөөлтүвшин намайг хөдөө нутагт ЯАЖ ингэж сайхан амьдраад байна аа…гэж гайхаж асуугаад байх юм.

Мөхөc миний жаахан өөдтэй өнгөтэй яваагийн минь гол цөм нь БИ A.PХИ УУДАГГҮЙД л байдаг болов уу…гэж боддог доо! А.рхичин шахуу явсан жилүүд бий бий миний амьдралд! А.рхи уухаа больсон эр хүнийг амьдрал..

САЙН ХАНЬ & САЙХАН ЗҮЙЛС бүхнээр харамгүй шагнадаг юм болов уу даа…Надад цаашид хүрэхээр зорьж буй их олон ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ бий.

Эдгээр дотроос ХАМГИЙН ЧУХАЛ ХҮСЭЛ минь эр хүн А.РХИ УУХГҮЙ бол хэд насалж болдгийг үзмээр санагддаг юм!

А.рхинаас болж ХОРВООГ ЭРТ ОРХИСОН хайртай хүмүүсийнхээ НАСАЛЖ ЧАДААГҮЙ ҮЛДЭЭСЭН НАСЫГ нь би НАСЛАХ болно! А.рхигүйгээр ажил бүтдэггүй…гэж ярьдаг.

Энэ бол худлаа! Харин ч ЭСРЭГЭЭРЭЭ архи уудаггүй хүн ИЛҮҮ их ажил амжуулж ЧАДДАГ юм. Амьдрал ҮРГЭЛЖ сайхнаараа” гэжээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!