амжилт

“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үзэсгэлэнт бүсгүй А.Бөртэ-Үжинтэй танилц – фото

Дэлхийн мисс тэмцээн АНУ-д 12-р сард болно. 123 орны мисс өрсөлдөх тус тэмцээнд Монголоос эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодорчээ.

Энэ удаагийн “Дэлхийн мисс”-т А.Бөртэ-Үжин өрсөлдөхөөр шалгарсан байна. Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн тэрбээр Англи, Япон, Герман, Хятад хэлтэй аж.

А.Бөртэ-Үжин нь мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтууд хийсэн туршлагатай нэгэн билээ.

Тэрээр “Дэлхийн Мисс 2021 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсондоо туйлын их баяртай байна.

Монголын үндэсний урлаг болох уран нугаралт мөн Монгол улсынхаа өв соёлыг сурталчилан өөрт байгаа бүх чадвараа дайчлан хичээх болноо” хэмээжээ.

Монгол улсаа төлөөлөн дэлхийн миссийн тэмцээнд явах гэж байгаа үзэсгэлэнт бүсгүйдээ нийт уншигчдынхаа өмнөөс амжилт хүсэе.

 

Эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа гаргаад ирээрэй мундаг бүсгүй минь…

 

 

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!