Шар мэдээ

Сэтгүүлч Х.Уламбаяр: Сэрж үз, Монголчууд минь бид 2-хoн сарын дараа жинхэнэ үнэнтэйгээ нүүр тулах гэж байна

Хэнээс ч aйж эмээлгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг сэтгүүлч бол Х.Уламбаяр. Тэрээр өөрийн цахим хуудаснаа бухимдангуй пост оруулжээ.

Тэрээр “Сэрж үз, Монголчууд бид 2-хон сарын дараа жинхэнэ үнэнтэйгээ нүүр тулах гэж байна. Ковид, сонгууль, олимп энэ тэр гээд болж б.үтэхгүй байгаа бүхнээ нуулаа халхаллаа, төсөв хэдэн зуун тэpбумаар тасалдлаа, халамж гэдэг тэнэглэлийн өмнө улс даяараа сөхөpлөө.

Хэдхэн уул уурхайн компаниудын нуруун дээр хамаг ачаа ирдэг байсан бол 2021 онд экспорт зогсож, жаахан нүүрс нь тоогдохоо байж, балга бензинээ ч авч дийлэхээ болилоо. Энэ байдлаараа удаан явж чадахгүй юм байна гэдгээ Төр засаг сая нэг ухаарах шиг болов. Одоо хэдүүлээ хүүхэд гаргаад л мөнгө авчихдаг, хальт ө.вчин тусаад л мөнгө авчихдаг, даргатайгаа м.уудалцаж ажилгүй болоод л мөнгө авчихдаг үе 2022 оноос дуусгавар болно.

Үндсэндээ манай улс ажил хийдэггүй 80%-аа тэжээх гэж үлдсэн 20% чинь сөхөрч бас залхаж байна. Жишээ нь иргэн 1 сая төгрөгний цалингаасаа 280.000 төгрөг элдэв янзын татварт төлж байна. Татвар ч гэж дээ тэр нөгөө 72 төрлийн халамж тэтгэвэрт өгч байгаа ухаантай. Тэгээд өөдөлж байгаа юм байхгүй улам д.оройтсоор хот хөдөөгүй а.рхинд живж байна. Одоо Монголчуудад үүрэг хариуцлагатай, сахилга баттай, бүсээ чангалах үе ирж байна.

Төрүүлсэн бол хүүхдээ өөрөө тэжээ, ө.вчин тусахгүй эрүүл байхыг хичээ, ажлаасаа х.алагдахгүйн төлөө хичээ! Зарим нь амьдрал х.эцүү байна, хорвоо х.атуу байна, хүүхдийн 100-г битгий зогсоо гэх байх. Уучлаарай амархан юм хаана ч алга бүгд л амьдрах гээд өглөө бүр босч байна. Одоо наад сэрүүн зүүднээсээ сэр! Чи миний төлөө амьдраагүй! Сорри” хэмээн постолжээ.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!