Аз жаргал

19 удaaгийн зулбaлтын дараа 6.3 кг жинтэй эрүүл саруул хүүтэй болжээ – фото

Аризона мужид амьдардаг Кари, Тим Патонай гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэдний хүү Финнли хоёр долоо хоногийн өмнө 60 см урт, 6.3 кг жинтэй төрсөн нь дундаж нярайгаас хоёр дахин том хэмжээтэй байлаа.

“Финнли э.мнэлэгт бяцхан алдартан шиг л байсан. Бүгд түүнтэй хамт сэлфи хийхийг хүсдэг байсан” гэж түүний ээж 36 настай Кари сэтгэгдлээ хуваалцжээ. Тус э.мнэлгийн э.мч нарын хэлж буйгаар “Бид 27 жилийн хугацаанд ийм том төрсөн нярай хүүхэд хараагүй. Төрөлтийн үед э.мч сувилагчид бүгд мэл гайхсан” гэжээ. Финнли хүү одоо 6-9 сартай хүүхдийн хувцас өмсдөг. Хүүгийн ах нар болох 10 болон хоёр настай хөвгүүд төрөхдөө 3.6 кг болон 5.3 кг жинтэй байжээ.

Тэдний хувьд гэнэтийн бэлэг үүгээр дууссангүй. Хүсэн хүлээсэн эрүүл саруул хүүгээ энгэртээ тэвэрнэ гэдэг Каригийн хувьд бүхнээс илүү том гэнэтийн бэлэг байлаа. Учир нь бүсгүй өмнө нь 19 удаа жирэмсэлж байсан ч бүгд амжилтгүй болж, з.улбаж байжээ.

Түүний хоёр ч ж.ирэмслэлт нь ихэр хүүхдүүд байжээ. “Энэ нь гэр бүлд, ялангуяа 10 настай том хүүд минь маш хэцүү байсан. З.улбах бүрд түүний бяцхан зүрх ш.архалж байгааг би мэдэрч байв” гэж Кари хэлэв. Гэсэн ч бүсгүй ш.антарсангүй, гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэхийг хичээсээр байжээ.

АНУ-ын Жирэмсний Ассоциацийн мэдээлж буйгаар 39-40 долоо хоногтойдоо төрсөн дийлэнх нярай хүүхдүүд дунджаар 2,7-4 кг жинтэй байдаг гэжээ.Сонирхуулахад, Гиннесийн дэлхийн дээд амжилтыг 1955 онд Италид төрсөн 10,2 кг жинтэй хүү тогтоосон байдаг. Мөн 2019 онд Нью-Йоркийн эмэгтэй 6,9 кг охинтой болж байсан удаатай гэнэ.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!