амжилт

Шaрк Д.Энхтүвшин: Миний сонгосон оролцогч өмнө нь 1 байшин барьдаг байсан бол одоо бүтэн гудамжны хэмжээний төсөл хийдэг болсон.

Шaрк тaнк нэвтрүүлгийн шүүгч гэдгээрээ олон нийтэд анх танигдсан MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин их сургуулиа төгссөн цагаасаа хойш нэг л компанидаа тууштай ажиллаж байгаа нэгэн. Тэр MCS групптэй анх холбогдсоноос хойш 23 жил өнгөрөөд байна.

Шaрк тaнк нэвтрүүлгээрээ сонгосон оролцогчын тухай тэрээр өөрийн нүүр хуудаснаа “Өнгөрсөн Шарк танк нэвтрүүлгийн хамгийн амжилттай хөрөнгө оруулалт маань Тохилог сууц төсөл байсан. 1 байшин барьдаг байсан бол одоо бүтэн гудамжны хэмжээний төсөл хийдэг болсон. Хөрөнгө оруулсан шаркууддаа ноогдол ашиг тарааж, өөрт ноогдох ашгаасаа хүүдээ байр авч өгсөн гэсэн.

Энэ нэвтрүүлэг манай 2-ын амьдралд олон том өөрчлөлтүүд авчирсан. Өмнө нь зарим хүмүүс х.өгжлийн б.эрхшээлтэй хүнээс байр авахад билэггүй гэж байсан тул бараг нуугдаж шахуу байраа зардаг байсан бол одоо хөдөлмөрч хүнээс гал голомтны түлхүүрээ авахыг билэгшээдэг болсон. Хөдөлмөрч хүнд боломжийн хаалга үргэлж нээгддэг санагддаг. Улам өндөр амжилт хүсье” хэмээн нийтэлжээ.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!