амжилт

Загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал: Сонин юм бичээд гайхаад цочоод байгаа богино духтай хүмүүс дараа төрөлдөө над шиг гоё том духтай болоорой гээд ерөөчихье өө”

Загвар өмсөгч Э.Энхболдын гэргий Д.Отгонжаргал Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор бичигддэг. Авьяас чадвар, гоо сайхнаараа хэнийг ч дагуулахааргүй тэрээр тун сайн гэрийн эзэгтэй ажээ.

Загварын ертөнцийн сайхан хосуудын тоонд зүй ёсоор бичигддэг тэдний гэрээр “Танайд хоноё” нэвтрүүлгийн хамт олон зочлоод амжжээ. “Азийн супер модель” нөхрөө загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал ийн тодорхойлжээ.

“Загвар өмсөгч гэдэг маань өөрөө хувирах чадвар сайтай, олон дүрд хувирч чаддаг, стиллийг хурдан авдаг, стильд хувирч чаддаг байж мэргэжлийн гэж хэлэгдэх байх. Би нөхөрөө магтсан ч юм биш. Хамгийн анх удаа надад таалагдсан эрэгтэй модель байсан. Загвар өмсөхөөрөө манай хүн чинь их гоё өмсдөг. Би сайн мэддэггүй байсан болохоор мэргэжлийн үүднээс харахад мундаг загвар өмсөгч гэж дүгнэсэн.

Хүнийг тайзан дээр харах, амьдрал дээх харах өөр. Тайзан дээр байхаар төрчихсөн хүмүүс гэж байдаг. Тайзан дээр гарч ирэхээр тайз дүүрдэг. Модель Урнааг гараад ирэхээр тайз дүүрээд ирдэг. Яагаад ч юм энэ хүн загвар өмсөх гээд л төрчихсөн хүн юм байна, загварын тайзан дээр энэ хүн омогшдог, бүх зүйл нь илэрхийлэгдэж харагддаг. Яг л тийм мэдрэмжийг би эрэгтэй моделиуд дундаас нөхрөөсөө олж хардаг” хэмээжээ.

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өнөөдөр өөрийн цахим хуудаснаа тун б.ухимдангуй пост оруулжээ. Тэрээр “Үнэн сонин хүмүүс байх юмаа хүний лайв дээр х.ачин духтай, сонин царайтай юм гээд ороод ирхийн.Аливаа зүйлийг өөлөх дуртай хүмүүс мэр сэр байх юмаа.Миний дух хэн нэгэнд б.уруу зүйл хийгээгүй юмсан

Би өөрийнхөө духандаа хамгийн хайртай намайг онцгой харагдуулдаг хэсэг минь миний дух юм шүү. Миний духыг тайван орхино уу. Тийм болохоор ч үсээ боох дуртай с.өрөг бодолтой хүмүүсийг коментыг у.стахын зэрэгцээ найзын тооноос хасаад явчихья. За яахав сонин сонин юм бичээд байгаа гайхаад цочоод байгаа богино духтай хүмүүс дараа төрөлдөө над шиг гоё том духтай болоорой гээд ерөөчихье өө” хэмээн нийтэлжээ.

-Бусад загвар зохион бүтээгчдээс ялгарах таны онцлог юу вэ. Хүн бүрийн мэдрэмж өөр өөр байдаг шүү дээ.

-Тийм ээ. Аливаа зүйлийг хийхдээ хүн бүр тодорхой нэгэн онцлог, өнцгөө тодорхойлдог. Тэр тусмаа дизайнер хүн өөрийн гэсэн чигтэй, шугамтай байх хэрэгтэй. Жишээ нь торгоор дагнах ч гэх юм уу. Миний онцлог бол загвар дээрээ шигтгээ болгож янз янзын хээг угалзруулан гаргадаг. Хүмүүс дизайнеруудыг нэгэн хэвийн загвар бүтээгээд байх юм гэдэг. Загвар зохион бүтээгч хүн нэг шугамаа барьж ажиллахгүй бол өөрийн гэсэн хэлгүй болно шүү дээ. Би л лав хаана ч явсан энэ Отгонжаргалын загвар байна гээд шууд танигдахуйц болтлоо энэ чиглэлээрээ загвараа хийнэ гэж бодож байгаа.

-Таны загварууд ихэвчлэн эмэг­тэй­чүүдэд зориулагдсан байдаг. Эрэгтэй загвар хийх х.үндрэлтэй байдаг юм уу?

-Х.эцүү санагддаг шүү. Үүнээс гадна эрэгтэй хүмүүс тогтвортой байдаг. Энэ нь цаашлаад эргэлтийн хувьд ашиггүй. Тэд нэг костюм авлаа гэхэд түүнийгээ олон арга хэмжээн дээр өмсөөд, ихийг худалдаж авах шаардлага гардаггүй. Тиймээс би эмэгтэй загвар түлхүү хийдэг. Энэ нь надад илүү ашигтай байдаг. Мөн би өөрөө эмэгтэй загвар бүтээх дуртай.

-Загварыг зөв­­хөн бү­тээ­гээд зогсох­гүй, түүнийг тайзан дээр ами­луулж, олны хүртээл болгох нь бас чухал байдаг байх. Тиймээс загвар өмсөгчөө сонгох нь том ажил юм шиг санагддаг.

-Маш зөв анзаарсан байна. Үүнд их ач холбогдол өгөхгүй бол болохгүй байдаг. Моделуудаа өндөр шалгуураар сонгодог. Аливаа нэг загвар бүтэхэд чимэглэлийн, оёдлын баг гээд олон хүний хөдөлмөр шаарддаг. Тэр удаан хугацааны ажлыг хүнд хүр­гэх гол ажил моделд ногддог. Иймийн тул загвар өмсөгч нь хүлээн зөвшөөрөгдсөн, итгэл найдвартай хүн байх хэрэгтэй. Үүнд 175-аас дээш өндөртэй, биеийн зөв харьцаатай, загварыг хүмүүст хүргэж чаддаг, хү­лээн зөвшөөрөгдсөн моделыг сон­годог. Загвар өмсөгчдийн загварыг ами­луулна гэдэгт хөгжмийг мэдрэх мэд­рэмж, тайзны техник, алхаа гишгээ, жав­хаатай байдал зэрэг багтана. Ийм зүйлсийг харж байж л сонгож байна даа.

-Загвартаа тохирсон загвар өмсөгчийг эрэлхийлдэг гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Төгс бие галбирт зо­риулж загвараа бүтээдэг. Тиймээс загвар өмсөгч маань бас яг тийм байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Төгс бие галбирыг стандарт гэж нэрлэдэг. Энэ стандарт бие галбиртай хүнийг Монголоос олоход хэцүү.

-Загвар зохион бүтээгч хүмүүсийг хувцас худалдаж авдаггүй байх гэж боддог шүү. Та өөртөө зориулж зөндөө хувцас урласан байх даа.

-Зөндөө зөндөө. Сүүлийн таван жил өөртөө хувцас худалдаж аваагүй байх. Дэлгүүр хэснэ гэдэг надад мөнгө, цаг үрсэн ажил шиг санагддаг. Тэгсэн ч санаанд таарсан хувцас олддоггүй. Тэгснээс өөрийнхөө биед, санаанд тохирсон хувцсыг урлаад өмссөн нь надад амар байдаг. Дизайнер хүн дэлгүүрээс хувцас авч өмсөх нь ер нь утгагүй хэрэг шүү дээ.

-Таны загварууд хэрхэн бүтдэг вэ. Бү­тээлийн санаа орж ирэх тодорхой цаг, орчин байдаг болов уу?

-Уран бүтээлч хүн бүрт онгод гэж байдаг. Тэр онгодоо хөглөх хэрэгтэй. Тэгж байж ямар нэгэн сайхан, мэргэн санаа төрдөг. Ингэж хөглөхийн тулд ажилдаа шунаж, дурлаж, бүр орох ёстой. Ажлаа зогсолтгүй хийсээр л байх юм бол ар араасаа загварууд, бүтээлүүд төрөөд л байдаг. Юм хийх тусам хүний оюун ухаан хөгжиж, сэтгэж байдаг шүү дээ. Ер нь бодож сэтгэж байхад хүний санаа шавхагдана гэж юу байхав дээ. Ачаалалтай байх тусмаа л надад олон загварын санаа төрдөг.

-Уран бүтээлч хүмүүсийг ха­раад байхад бусдаас арай өөр мэд­рэмж­тэй, эмзэг хүмүүс байдаг нь анзаарагддаг. Энэ нь их боддогтой холбоотой болов уу?

-Яг зөв. Би гэхэд унтах гээд орондоо орчихоод 3-4 цаг загвараа боддог. Энэ нь би цаг мөч бүхэнд загварын тухай боддог гэсэн үг шүү дээ. Бодол бясалгалын хүчинд уран бүтээл төрдөг. Иймээс дуу багатай, дотогшоо болдог болов уу гэж боддог. Би “Урлах эрдэм” дээд сургуульд багшилдаг байхдаа оюутнуудаа ажигласан. Тэгэ­хэд босч, суугаад, ийшээ тийшээ гүйгээд байдаг хөдөлгөөнтэй хүмүүс сайн дизайнер болж чаддаггүй. Энэ нь төрөлхийн зантай нь холбоотой. Харин удаан хугацаагаар сууж чаддаг, даруухан, үг дуу цөөтэй байсан оюутан амжилт гаргах нь элбэг байдаг юм билээ.

-Энэ мэргэжлээсээ уйдах, өөр мэргэжил сонгодог байж дээ хэмээн бодох үе гардаг юу?

-Багаасаа зурах сонирхолтой бай­сан. Мөрөөдөж байж энэ мэргэж­лээ сонгосон болохоор би ажилдаа дур­тай. Энэ ажлаасаа эрч хүч, баяр бахдал авдаг. Тиймээс тэгж бодож байгаагүй. Магадгүй хэзээ ч энэ ажлаа орхихгүй байх. Хийсээр бүтээ­сээр яваад л дуусна. Загварын тал дээр миний амжилт ажил одоо л эхэлж байна гэж боддог. Миний мэргэжил эмэгтэй хүнд зөв төлөвшил, гоо зүйн боловсрол олгодог болохоор би маш их хайртай байдаг. Гоё хувцас хийгээд, хүнийг сайхан харагдуулж байна гэдэг, амттай хоол хийж өгсөнтэй ижил.

-Загварын салбарын өнөөгийн хөгжлийг та хэрхэн дүгнэдэг вэ?

-Манай салбар бол хөгжиж яваа гэж хэлмээр байна. Сүүлийн үед хөгжил нь эрчимжиж байгаа. Гадаад дотоодын олон арга хэмжээнд загвар төдийгүй, загвар өмсөгчид их танигдаж амжилт гаргаж байна. Манай улсын загварын салбарыг гаднын улсын энэ чиглэлийн лидерүүд хүлээн зөвшөөрч байгаа нь харагддаг. Яагаад ингэж бодох болсон бэ гэхээр энд тэнд явж байхад монголчуудыг эртний нүүдэлчин ахуйгаар төсөөлдөг байсан. Харин сүүлийн үед манай үндэстний хувцаслах урлаг, мөн соёлыг хүндэтгэж, магтан сайшаадаг болсон. Тэр тусмаа Өвөрмонгол, Халимагт бидний хувцаслах соёлыг даган дуурайдаг нь ажиглагддаг. Мөн хөгжиж байна гэж итгэл дүүрэн хэлээд байгаагийн бас нэг жишээ нь шинээр олон залуу дизайнерууд төрж, үүнийгээ дагаад үндэсний үйлдвэрлэлийн хувцаснууд их болсон явдал юм. Цаашлаад улам сайхан хөгжихийн эхлэл суурь энэ байх гэж би хардаг. Одоо манай нийгэм жаахан х.эцүү байгаа ч ирээдүйд гэгээлэг сайхан болно гэж би итгэдэг.

-Загварын талаар ш.үүмжүүд тасар­даггүй. “Монгол дээлний хэл­бэрийг эвдлээ”, “Энэ арай дэндлээ” гээд л цахим ертөнцийн ш.үүмж бо­лон соёл судлаачдын дүгнэлт яригд­даг. Энэ тал дээр та юу гэж боддог вэ?

-Дэлхийн загварын ертөнц хаашаа эргэж байна, түүнийг харж байж бид загвараа бүтээдэг. Энэ нь дэлхийн зах зээл, чиг хандлагатай хөл нийлүүлж ажиллаж байгаа хэрэг. Тэр тусмаа монгол дээлнийхээ үндсэн загварыг тусгаж, загвар бүтээх нь бидний гол имиж байдаг. Бусдаар зүгээр нэг энгийн дээл хийгээд хэн сонирхох юм бэ. Намайг ч гэсэн ш.үүмжилсэн ш.үүмж хар мянгаараа ирж байлаа. Би нэг их ач холбогдол өгөөд тоогоод байдаггүй. Дизайнер хүн өөрийн үзэл бодлоороо загвараа гаргаад хийж байна. Өчнөөн хүн таалж байхад хэсэг нь голоод шүүмжилж байдаг. Гэхдээ ш.үүмж, судалгааг сонсох, унших хэрэгтэй. Түүнээс авах зүйлээ авч болно.

Ярилцсанд баярлалаа.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!