амжилт

Баян Баясаа: Ингээд эхнэртэйгээ хамт оюутан боллоо, сурахад хэзээ ч оройтохгүй шүү залуусаа…фото

“Баян” Баясаа хэмээн нэрлэгддэг жүжигчин Ж.Баясгаланг сүүлд тоголсон уран бүтээлүүдээрээ үзэгчдэд эчнээ танил болсон билээ.

Монголын кино урлагт “Т.айчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Бодлын х.улгайч” кинонд дүр бүтээсэн Ж.Баясгаланг “Холливүүд” С.Амарсайханы дотны найз гэдгээр хүмүүс андахгүй.

Тэрбээр урлагийн мэргэжилтэй ч, уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг бийлэгжүү нэгэн. Найзуудынхаа уран бүтээлийг спонсорлодог ч гэх нь бий.

Харин түүний гэргий Э.Мөнхтуяа бүжигчин бөгөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг дүүргэсэн ажээ.

Тэрээр сурахад хэзээ ч оройтохгүй хэмээн өөрийн цахим хуудаснаа “Оюутан боллоо. Сурахад хэзээ ч оройтдоггүй. СУИС төгссөнөөс хойш 22 жилийн дараа Эхнэртэйгээ хамт 97 жилийн түүхтэй Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн Эрх Зүйн ангид элсэн орлоо.

Х.өгжлийн б.эрхшээлтэй “Тусгай Хэрэгцээт” иргэдийг сурах бололцоогоор хангахад хүлээсэн үүргээ биелүүлж, бусад их сургуулийнхаа түүчээ болж байгаа Сургуулийнхаа захиргаа, багш нар, хамт олон, оюутнууддаа баярлалаа.

Нээрээ манай ангид цуг нэг ширээнд сууж оюутан болох найз нөхдүүд байвал элсэлтээ авч байгаа шүү! Цугтаа сурцгаая” хэмээн нийтэлжээ.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!