Шар мэдээ

Дуучин Т.Дэлгэрмөрөн: Яaна вэ хүн ардаа муу Дээгийд нь үс суулгаад өгөх юм гэнээ….

Монгол омогшил мэдрэгдсэн олон уран бүтээлчдийн нэг бол “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн. Түүнийг хүмүүс хурц зантай хэмээн муулах нэгэн байхад зарим нь өөрийнхөөрөө байж чаддаг гайхалтай уран бүтээлч гэж хүндэтгэдэг.

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өөрийн цахим хуудаснаа “Миний амьдралын паян дуусахгүй юм байна л дaa .Аав охин хоёр маргааш явах гээд Мишээл гоо сайхныхаа салонд иртэл Тyрк улсын Истанбул хотод болох Тэнгэрийн бүсгүй тоглолт зохион байгуулагчдаас баяртай бас гайхам мэдээ ирэв ээ.

Тоглолтын ивээн тэтгэгч компаниуд ар араасаа нэгдэж эхэлсэн сайхан мэдээн дотор нэг гоо сайхны э.мнэлэг орж ирсэн гэнэ.Тэр э.мнэлэг нь хамаг л халцарсан нимгэрсэн арьсанд үс суулгаж , бүх л гоо сайхны э.мчилгээг дэлхийн түвшинд хийдэг Түрк улсдаа тэргүүнд жагсдаг гоо сайхны э.мнэлэг гэнэ.

Тэд уран бүтээлч надад үс суулгах болсон гэнэ.Тэгэхээр нь би халцарсан хүн биш үсээ хусуулдаг халзан хүн.Түүгээрээ танигддаг дуучин болохоор хөмсөгнөөс өөр нимгэрсэн зүйл байхгүй гэтэл , тэгвэл хөмсөг суулгана гэнэ ээ , миний үснээс авч байгаад гхгхгх.

Хөмсөг суулгахгүй гэхээр ивээн тэтгэгчээ г.омдоох гээд , суулгая гэхээр ерөөсөө өөрийгөө төсөөлөхгүй байна л даа.Яана аа яг Шаолин болох байх аа гхгхгх.

Яах ёстой юм бол оо??? Яадаг хорвоо вэ гхгхгх.Миний оронд элдэв зүйлээ янзлуулчих хүн байдаггүй юм байх даа Түрк улсад Зөөсийхөн бэлтгэлээ хийгээд бэлэн болжээ. Ангийн хөөрхөн охидууд нь хамтарсан бэлтгэл хийж найзыгаа бэлтгэж байгаа нь энэ.Хөөрхөн үрсээ жаахаан байхаас нь мэддэг аав ээж бидний хайрын хүч ийм мундаг хүмүүсийг эх орныхоо төлөө бэлтгэж байна даа.

Харин орой 21н цагаас дуутай хууртай LiVE-аа хийнэ шүү Дээгий & Бугаа хоёр нь.Сонин зочин ирж байгаа. Өнөөдөр туулагч баатруудыгаа сайхан баярлуулана шүү бүгдээрээ.Бусаддаа урам итгэл хайрлацгаая хүмүүсээ” хэмээн нийтэлжээ.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!