Шар мэдээ

Kiwi хамтлагийн дуучин Ц.Намуун: Би 3 дүүтэй ч одоо болтол өвөөдөө эрхэлдэг амины хайртай охин нь

Царайлаг, нуруулаг үүн дээр нэмэх нь Соёлын гавъяат зүтгэлгэн Д.Ухнаа гуайн зээ, Киви хамтлагийн дуучин, бас болоогүй ээ мэргэжлийн төгөлдөр хуурч Ц.Намуун.

Рок попын ертөнцөд түүнийг ХАР СУВД хэмээн нэрийддэг. Авъяас билэг, бие хаа, гадаад төрх, хүмүүжил гээд олон талаар гоо сайхан байдлыг бүрдүүлсэн уран бүтээлч маань ХӨЛ- өө гайхуулах дуртай нэгэн бололтой.

Түүнтэй хувийн гэр бүлийн талаар тун сонирхолтой цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

– Намуунаа, улиг болтлоо ярилцлага өгч байгаагүй юм билээ?

-Би ер нь ярилцлага өгөх дургүй. Ялангуяа хувийн асуудлаа дэлгэх бүр ч сонирхолгүй. Мэдээллийн чанартай, уран бүтээлийн асуудлаар бол өөр л дөө.

-Эмэгтэй хүн нүүрэндээ будагтай байх үедээ өөртөө итгэлтэй, хүчирхэг харагддаг гэдэг. Энэ үгтэй санал нийлэх үү?

-Багахан энгэсэг тавьж, сормуусаа будаад, контур тавьчихад л өөртөө итгэлтэй болоод явчихдаг. Ганц зураас зурахад л тэр нүд сэргээд эхлэх жишээтэй. Эмэгтэй хүн байгаагаараа хэчнээн гоё харагдах ч өөрийнхөө сэтгэлийн үнэлэмжид хүрэхийн тулд нүүрээ будах хэрэгтэй гэж боддог. Будна гэдэг айхтар зузаан будна гэсэн үг биш. Урлагийн хүмүүс бол мэдээж ажиллаж байхдаа будах шаардлага гардаг. Харин амьдрал дээрээ маш бага будна. Заримдаа будаггүй ч явна.

-Таны биеэ сайхан авч явах нууц юунд байдаг вэ?

-Урлагийн хүн гэдэг явцын дунд л биеэ зөв авч яваад сурчихдаг байх. Урлаг өөрөө зааж өгдөг юм билээ.

 

-Биеийн гоо сайхандаа хэр цаг зарцуулдаг вэ?

-Байнгын бэлтгэл сургуулилалт байдаггүй. Харин хүссэн үедээ буюу бие хүндрээд, хөшөөд ирэхээрээ спортоор хичээллэдэг. Өмнө нь бол манай хамтлаг байнгын бүжгийн бэлтгэлтэй байсан. Тэндээс хөдөлгөөн, эрч хүчээ авчихдаг байлаа.

-Намуунаа их даруухан харагддаг?

-Ер нь байгаа нь л энэ. Байгаагаасаа г.алзуу болох гэж чармайдаггүй.

-Гэхдээ даруухан ч гэсэн зарим клип дээрээ гэнэтийн дур булаам имижийг бүрдүүлдэг. Нүцгэн биен дээрээ сүү асгах гэх мэт…

-Тухайн үед клипний ид бөмбөгдөлтийн үеүд байсан. Аль болох шинэ, содон монголд гарч байгаагүй клипүүд, сонирхолтой өнгө төрхийг найруулагчийн зохиолоос шалтгаалан гаргадаг байсан. Бид ямар ч дүрд хувилсан татгалздаггүй байлаа. Яагаад гэвэл Монголынхоо рок, попыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэдэг утгаараа маш зоригтой, шинэлэг уран бүтээлүүд хийх ёстой шүү дээ. Тэгж байж л “Киви” гэдэг өөрсдийн өнгө төрхийг бий болгож өдий зэрэгтэй авч явж байгаа юм болов уу.

-Хэзээ нэгэн цагт ичимхий байсан уу?

-Ер нь их ичимхий шүү. Анх “Киви”-д орж байхдаа бүжиглэж байхдаа гараа ч өргөж чаддаггүй байсан. Тэгээд яваандаа жаахан задарсан.

-Хэзээнээс задарч эхлэв?

-За байз, “Hot line” клипээс хойш юм уу даа.

-Ер нь нүдэнд илт байдаг л даа. Намуунаа, Аги хоёр бол хэчнээн зоригтой алхаж хийж байгаа ч цаанаа л даруулгатай харагддаг. Харин Укагийн хувьд төрөлхийн гэмээр эрч хүч оргилж байдаг?

-Тийм шүү. Ука бол урлагт маш хайртай. “Киви”-ээс өмнө хамтлагтай, бүжиглэдэг байсан. Бүжиглэнэ, дуулна гээд л урлагийн хүнд байх ёстой шинж чанарууд түүнд агуулагдаж байдаг. Энэ олон жил түүнээс суралцах зүйл их байсан. Ука бас сайн хамтлагийн ахлагч, сайн эгч, сайн найз.

-“Би урлагийн л хүн болно” гэсэн сэдэл анх юунаас төрсөн бэ. Намуунаагийн үндсэн мэргэжил төгөлдөр хуурч байх аа?

-Миний замыг багаас минь л заачихсан. Таван настай байхдаа өвөөгийнхөө ачаар Соёлын төв өргөөний тайзан дээр “Соёл эрдэнэ” хамтлагтай дуу дуулж тэмцээнд орж, урлагийн хүн болох анхны гараагаа хийсэн. Дараа нь “Баянмонгол” чуулгатай дуулж байлаа. Цэцэрлэгт байхын л дуулдаг, бүжгийн дугуйланд явдаг хүүхэд байсан. Тэгээд өөрийн авьяасаараа өвөөгийнхөө нүдэнд өртөж урлагийн тэмцээнүүдэд амжилттай оролцдог байлаа. Тэр үеийн бичлэгүүд одоо хүртэл надад байдаг. Дараа нь Хөгжим бүжгийн коллежид шалгуулж тэнцээд “Төгөлдөр хуурч” мэргэжлээр төгссөн.

-Хөгжмийг өөрийнхөө үгээр тодорхойлбол?

-Бараг бясалгал гэж тодорхойлж болно. Хөгжмийг тоглож байх үед юунд ч сатаардаггүй, орчноосоо тасарч, гагцхүү хөгжимдөө л орж чаддаг. Тэр үед хүн дотоод сэтгэл рүүгээ өнгийдөг.

-Өнөөгийн “би”-г олоход хөгжим танд юу өгсөн бэ?

-Хөгжмөөр дамжин би маш сайн хүмүүжил, мэдрэмжийг олсон.

-Мэргэжлийн хүний хувьд хөгжмөөсөө уйдах үе байсан уу?

-Би сургуулиа төгсөөд хөгжмөө тоглохоо больсон. Мэдээж хамтлагийнхаа ажилд ханцуй шамласан. Уйдсандаа бус түр орхисон. Тэгсэн сүүлийн үеэс хөгжмөө маш их санаж, үгүйлэх болсон. Яг энэ үедээ би хөгжмийн бүтээл хийнэ гэж бодож байгаа.

-Амьдралаас авах хамгийн гоё тaaшаал?

-Маш энгийн зүйлээс ч тaaшаал авах боломжтой. Өглөө босоод цонхоороо нар гийсэн тэнгэрийг харах, гудамжинд таарсан огт танихгүй хүн “Сайн байна уу” гээд мэндчилэх, тайзан дээр дуулсны дараа хүмүүсээс ирэх тэр алга ташилт гээд л хүн өөрөө мэдэрч, сайн нүдээ нээж чадвал сайхан мэдрэмж авах зүйл амьдралд их.

-Таныг Соёлын гавьяат зүтгэлтэн Ухнаа гуайн зээ охин гэдгийг хүн бүхэн мэднэ. Эмээ, өвөөгийн хүүхэд болж өсөхийн давуу талыг юу гэж ойлгодог вэ?

-Эмээ, өвөөгийн хүүхдүүд илүү зөөлөн, дуулгавартай, тусархаг байдаг юм болов уу. Надад ийм сайхан хүмүүжил өгсөн эмээ, өвөөдөө талархаад баршгүй. Эмээ минь их дуу цөөтэй, эгэл даруу, эдийн засагч мэргэжилтэй ч урлагт маш хайртай хүн байсан. Ер нь эмээгийн минь хүмүүжил миний төлөвшлийг олоход их нөлөөлсөн. Манай хөгжим бүжгийн сургууль бас дэг журамтай, их хатуу сургууль байсан. Түүний нөлөөлөл их байдаг байх.

-Эмээ, өвөөгийн хүүхдүүд болох болохгүйн заагийг их сайн мэдэж өсдөг юм шиг ээ?

-Тийм шүү. Их зарчимч, хашир болчихдог юм шиг байгаа юм. Зарим найз аливаад шууд сэтгэл хөдлөлөөрөө асуудалд хандаж байхад, би “за жаахан харзная” гэдэг ч юм уу их бодлоготой ханддаг.

-Хүн ээж, аавдаа хэзээд өлгийтэй хүүхэд шиг л нь санагддаг гэдэг. Түүн шиг танай өвөө хайртай зээ охиноо жаахан хүүхэд шиг цагдах тохиолдол гардаг уу?

-Манай эмээ, өвөө намайг харьцангуй хатуу өсгөж хүмүүжүүлээгүй. Өвөөдөө загнуулж байснаа ер санадаггүй юм. Надад үргэлж итгэдэг байсан учраас хорьж цагдаж ч байсангүй.

-Хааяа жаахан хүүхэд шиг өвөөдөө эрхэлмээр санагддаг л биз дээ?

-Байнга шүү дээ. Би доороо гурван дүүтэй ч өнөөдрийг хүртэл моданаас гараагүй л байна.

-Ярилцсанд баярлалаа

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!