Эрүүл Мэнд

Жүжигчин Жижгээгийн мисс эхнэртэй танилцаарай – фото

Алиа хошин байдал, жүжиглэх чадвар зэргээрээ үзэгчдийг байлдан дагуулаад буй түүнийг +17 цуврал гарахаас өмнө үзэгчид мэддэггүй байсан гэхэд болно. Маск продакшний жүжигчин Жижгээ буюу Г.Лхагвацэрэн.

Тэрээр айлын ууган хүүхэд бөгөөд ахлах ангиа Багануурт төгсөж, жүжигчин мэргэжлээр суралцахаар СУИС болон КУДС-ийн хаалгаар алхсанаас хойш тайз, дэлгэцийн олон бүтээлд тоглон амжилттай явж байна.

Тэд гэр бүл болоод 2 хөөрхөн хүүхдийн аав ээж болцгоожээ. Түүний эхнэрийг Тогтохоо гэдэг. Түүнтэй гэр бүлийнх нь тухай хэсэг хором ярилцсан юм.

-Таны хувьд гэр бүлтэй, хүүхэдтэй болсныхоо дараа маш их хөдөлмөрлөж, олон ч ажлыг хийж явсан гэж дуулсан. Тухайн үед хамгийн түрүүнд юу бодогдож байв?

-Эхнэртэйгээ танилцан, хамт амьдраад найман жил болжээ. Анх 2014 оны гурван сард эхнэрээ жирэмсэн болсон гэдгийг мэдээд баяртай байсан. Хүү маань ч 12 сард ид ажлын үеэр төрж байлаа. Өглөө нь хүү төрөөд, орой нь би шинэ жилийн арга хэмжээтэй байсан.Тухайн үед ээж, хүү хоёр эсэн мэнд төрсөнд их баярлаж байсан.

Хүүхдээ өлгийдөн авахад амьдрал минь дараагийн шат руу орж байгаа шиг л санагдсан.Энэ цагаас хойш аав болсон учир том хариуцлагыг үүрэх хэрэгтэй шүү гээд амьдралд илүү хариуцлагатай, эрч хүчтэйгээр урагшаа тэмүүлсэн. Хүний хийж чадах, олдох ямар л ажил байна бүгдийг хийх гэж хичээсэн.

Хүнтэй сууж, үр хүүхэдтэй болоод ирэхийн цагт айл гэрийн ноён нуруу, эр хүний хариуцлага тулж ирдэг юм байна лээ. Хэдий тэр үед Маскийн жүжигчнээр ажилладаг байсан ч цалин маань ганц бие хүнд хүрэлцэж байсан бол гурвуулаа болоод ирэхээр хангалттай хүрэлцэхээ больж, мөнгө олох өөр арга замуудыг хайж эхэлсэн.

Юу хийж болох вэ, яаж амьдарч болох вэ гэдэг зүйлүүдийг бодож хөөсөн чихэр зарах, хувиараа хүргэлтийн хоол хийх зэрэг олон ажлыг оролдож үзсэн.Тухайн үед хүмүүс намайг таньдаггүй байсан ч “Маск”-ийн хүүхдийн жүжиг гарчихсан хүүхдүүд ч чихрээ авахдаа “Та нөгөө “Маск”-ийн жүжигчин ах байна ш дээ” гэдэг тэгэхээр ээж аав нь Юу гэж Маск-ийн жүжигчин хүн хөөсөн чихэр зарж байдаг юм гэх мэтчилэн зүйлс болж байлаа.

Дараа нь Маск продакшны тоглолтгүй завсарласан үед Солонгос руу гурван сар ажил хийхээр явж байлаа. Учир нь, нэмэлт орлого олж, гэр бүлдээ зарцуулахын тулд шүү дээ. Тэр үед ч залуу хүн байсан учраас янз бүрийн ажил хийхээс нэг их төвөгшөөдөггүй байсан.Солонгост очоод барилга нураах, барилга барих, цэвэрлэгээ, айл нүүлгэлт гээд нэлээд хэдэн ажил хийж байлаа.

Цалингаа монгол мөнгө рүү шилжүүлж үзэхээр нэлээд хэмжээний мөнгө байсан болохоор улам хичээж хийсэн дээ. Гэхдээ надад Солонгост очин янз бүрийн ажил хөдөлмөр хийх гэхээс илүү олон зүйлийг бодогдуулсан юм. Солонгос хүмүүстэй ажилд гарахдаа тэдний хэлийг мэдэхгүй учир өөртэйгөө их л ярьдаг байлаа.

“Би чинь их дээд сургууль төгссөн жүжигчин мэргэжилтэй хүн байж яагаад энд ингээд хaр ажил хийж байгаа билээ” гээд өөрийнхөө байр байдлыг их голсон.Би залхуу, хичээдэггүй, амьдралын төлөө өөрийгөө дайчилдаггүй байсан байна. Тэнд ажиллаж буй Монголчуудыг харж, амьдралын түүхийг нь сонсоод, үнэхээр хүн амьдралын төлөө яаж их зүтгэж, хөдөрмөрлөдөг вэ гэдгийг ойлгосон. Тэнд байгаа хүмүүсийн дэргэд “Би зүгээр л юу ч мэдэхгүй жоохон байсан байна аа” гэдгээ ойлгож авсан юм.

Солонгосоос буцах гээд онгоцны буудалд сууж байхдаа ч олон зүйлсийг бодсон. Хүн хүнд яаж ханддаг, ямар төрлийн хүмүүс олон байдаг талаар эргэцүүлж, түүнийгээ дүгнэж цэгнэн нэгэн зүйлийг өөртөө амлаж байлаа.“Би энд эргэж ирэхдээ ажил хийх биш гэр бүлийнхэнтэйгээ аялах гэж, амрах гэж, илүү том зорилготой ирэх болно оо” гэдгээ өөртөө амлаж байсан.

Тэгээд сүүлд Солонгосын аяллын компанитай хамтран Солонгост очин үнэтэй буудал, үзвэр үйлчилгээнүүдийг сонирхон нэвтрүүлэг хийж байлаа. Тэнд ажиллаж буй Монголчууддаа ч өөрсдийн киногоо гаргахаар явж байсан.Тэгэхээр одоо бодох нь ээ Солонгос явж ажилласандаа баяртай байдаг, хүний амьдралд үзэх ёстой зүйлийн нэгийг өөрийн биеэр л мэдэрч туулж өнгөрүүлсэн гэж боддог.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!