Шар мэдээ

Давхapаа oёулcан эрчүүд бүл нэмсээр л…..

Орчин үеийн эрчүүд хүүхнүүдээс дутахааргүй гоо сайхан, гадаад үзэмжиндээ анхаардаг цаг болсон байна. Үүний нэг тод жишээ олны танил дараах эрчүүд маань нүдэндээ давхараа оёулж гоо сайхандаа анхаарсан байна.

Хамгийн гол нь алаг нүд, давхараа оёулсан бүхэн гоё харагдаж сайхан зохино гэж байхгүй. Харин дараах эрчүүд маань давхараа оёулж гоо сайхандаа анхаарсан нь ихэнх эрчүүдэд нь зохисон харагдаж байна. Ямартай ч давхараа оёулсан эрчүүд маань бүл нэмсээр.

УИХ-ын гишүүн А.Сүхбат давхараа оёулж гоо сайхандаа хамгийн их анхаардаг эрчүүдийн тоог нэгээр нэмсэн. Гишүүдийн ихэнх нь гишүүн болсоны дараа зүс царайгаа өөрчилж гоо сайхан, гадаад үзэмжиндээ анхаардаг байтал А.Сүхбат гишүүн болохоосоо өмнө давхараа оёулсан нэгэн. Олон арван эхнэрүүдийнхээ хажууд насаа нуусан гэмээр залуухан харагддаг А.Сүхбат магадгүй амьдралд ганцхан зүйлд сэтгэл дундуур явсан нь түүний онигор нүд биз.

Хүүхнүүд бүгд давхараа оёулж эргэлдсэн алаг нүдээрээ ирмэж, дохиод давхараатай алаг нүдээрээ гайхуулаад байхаар эрхэм гишүүн маань юунаас хоцрох билээ гэсэн шиг давхараа оёулсан. Хавь ойрынхон нь хаана ингэж цэвэрхэн нууц давхараа оёулсаныг асууж шалгаагаад байдаг гэнэ лээ. Ялангуяа шинэ ангийн журмын нөхөд нь их асууж лавлаж байгаа нь лавтай бизээ

Жүжигчин Золбоот: Гоонь эрчүүдийн тоог нэгээр нэмсэн жүжигчин Г.Золбоот албан ёсны гэргийгээсээ өрх тусгаарласан талаар шуугиан тарьж байсан цаг саяхан. Түүнийг сонссон охид, бүсгүйчүүд жүжигчин Г.Золбоотын утасны дугаар, цахим хуудасыг гацтал мессэж бичиж залгасан гэнэ лээ.

Ийнхүү гоонь эр болохоо мэдсэн юм шиг нүдэндээ давхараа оёулсан жүжигчин Г.Золбоот хэсэг хугацаанд нүдний шилнээс салахгүй яваад байсан шалтгаан нь энэ. Ямартай ч нүдний шил авах тэр агшиныг нь амжиж зургийг нь буулгаж амжжээ.

Жүжигчин Адьяа: Жүжигчин эрчүүд бөөнөөрөө нийлж байгаад нэгэн зэрэг давхараа оёулсан гэмээр жүжигчин Адьяа дээрх хоёрынхоо араас дөрөө нийлүүлэн давхараа оёулсан эрчүүдийн тоог нэгээр нэмсэн. Сөөнгөдүү хоолой, алиа хошин төрхөөрөө ард түмнийхээ хайрыг татсан жүжигчин Адьяад давхараагүй нүд л кино урлагт цахиур хагалахад нь саад болоод байсан бололтой.

Юутай ч хүүхнүүдээс дутахааргүй гоо сайхан, гадаад үзэмжиндээ анхаарч нүдэндээ давхараа оёулсан жүжигчин Адьяад эргэлдсэн алаг нүд нь тун зохисон харагдаж байна билээ.

Жүжигчин Дээгий: “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан олонд танигдаж эхлэхдээ хамгийн их ичиж санаа зовж байсан гэнэ лээ. Харин одоо бол ичихээсээ илүүтэй ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчдийн эгнээнд багтсан чадсан гэж болно. Хамгийн сонирхолтой нь жүжигчин Дээгий мэргэжил нэгт ах, найз нарынхаа зөвлөсөнөөр нүдэндээ давхараа оёулж онигор нүднээсээ хагацсан. Намхан нуруу, царай муутай дүрдээ хамгийн их сэтгэл хангалуун байж өдий зэргийн амжилтанд хүрсэн гэх тэрбээр онигор нүдэндээ л сэтгэл дундуур явсан бололтой. Ямартай ч түүний шинэ дүр төрх үзэгч фэнүүдэд нь хэрхэн таалагдахыг хэлж мэдэхгүй л байна.

Хөтлөгч Билгээ Монгол коммент нэврүүлгийн авьяаслаг хөтлөгч залуу саяхан нүдээ янзлуулж Нүдэнгоо хэмээх хочыг хүртэл аваад амжсан.

Гишүүн асан Гүндалай ч мөн адил нүдээ янзлуулаад амжжээ. Гэхдээ эргэн тойрныхон нь тун чиг сайхан зохисон гэж ярьдаг.

Камертон хамтлагийн дуучин Эба онигор нүдээрээ олны танил болж гарч ирсэн түүнд шинэхэн нүд нь зохисон гэж ванлий.

Дуучин BX 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!