Аз жаргал

Жүжигчин Бaрcaa: Өөрийн эхнэрээ гоёчихож чадaxгүй байж хүний гоёод тавьсан эхнэрт ш.үлэнгэтэж байдаг эрчүүд их байх юм.

С1” телевиз хөтлөгч нараараа алдартай. Тус телевизийн хөтлөгч Барсаа буюу Барслхагва телевизээс гараагаа эхлэсэн ч одоо кино урлагт хүч үзэж хэр чадварлаг вэ гэдгээ харуулж яваа нэгэн.

Түүний бүтээсэн энгийн дүрүүд олон ч Зүрхний хилэн УСК-ны манж амбан Ф.унь Жоугийн дүрийг гайхширтал сайн бүтээж олонд илүүтэй танигдсан. Олонд хайрлагдаж, сайн яваа эрийн ард заавал ухаантай бүсгүй хүн байдаг гэдэг үг бий.

Тэрбээр нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө: “Эхнэр маань эдийн засгийн шинжээч мэргэжилтэй. Тэс өөр мэргэжлийн хүн хэрнээ намайг ойлгож тусалж дэмжиж байдагт нь баярлаж явдгаа энэ дашрамд хэлмээр байна.

Заримдаа хэдэн сараар хөдөө, гадаа зурганд явна. Нэг бол өглөө гараад өглөөтэй уралдан ирэх нь ч бий шүү дээ. Гэсэн ч эхнэр маань хэр баргийн эмэгтэй хүнээс гарахгүй т.эвчээр гаргаж намайг хайрлаж дэмждэг. Миний эхнэр мундаг бүсгүй.” хэмээн ярьж байжээ.

Ингээд түүний гэр бүлийн зургаас хүргэж байна.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!