Аз жаргал

Реппер Mrs.M ээж болж, жүжигчин О.Энхтуул эмээ боллоо

Урлагт өөрийн гэсэн сонин содон өнгө төрх, донжлог байдлаараа ялгарч буй нэгэн бол Mrs.M хэмээх бүсгүй.

Тэрбээр СТА жүжигчин О.Энхтуулын охин билээ. Монголдоо цөөхөн эмэгтэй репперүүдийг өнгөлж яваа дуучин бүсгүй дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог бөгөөд үргэлжид том нарны шилээр нүдээ нуудаг нь олон ч хүний сонирхлыг татдаг.

Ээжийнхээ залуу насны гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн тэрээр стиль имиж, дуулалтаараа хэнээс ч дутахгүй нэгэн.

Хамгийн сүүлд зуны хит Бороо хэмээх дуугаараа олныг байлдан дагуулаад амжсан.

Тэгвэл өнөөдөр реппер бүсгүй маань өөрийн цахим хуудаснаа хөл хүнд бүжиглэж буй зургаа дэлгэн дагагч нарынхаа хайрыг татаад байна.

Ингээд та бүхэнд жүжигчин О.Энхтуулын том охин, реппер Mrs.М -ийн зургуудаас хүргэж байна.

 

 

 

 

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!