амжилт

Л.Балхжавын бага бэр “Хотол цагаан гүнж”-тэй танилцаарай фото

UBS телевизийн захирал, хөгжмийн зохиолч, СГЗ Л.Балхжавынх хоёр хүүтэй билээ. Хөвгүүдээ хүмүүжил сайтай, сайхан өсгөсөн нэрийг зүүдэг Л.Балхжавын гэргий хатагтай Ариунаа нэгэн цагт хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бэр сонгохдоо ар гэрээс нь илүү авъяас чадвар, халамж хайрыг нь л харна” хэмээн ярьж байв.

Балхжавын бага хүү Б.Билгүүн “Яг түүн шиг” шоуны оролцогч М.Цэрэндолгор нар 2015 оноос болзож эхэлсэн. Тэдний хайр сэтгэлийн холбоо өдгөө ч бат бэх үргэлжилж хөөрхөн охины аав ээж болцгоосон юм.

Отгон бэр М.Цэрэндолгорын хувьд энэ цагийн залуу жүжигчдээс гоо үзэсгэлэн, боловсролоороо ялгардаг. Б.Билгүүний гэргий болсон тэрээр хүүхдээ төрүүлээд 7 хоноогүй байхдаа рекламны зураг авалтад оролцож, ойр дотныхноо гайхшруулж байв.

Түүний нөхөр Б.Билгүүн нь АНУ-д боловсрол эзэмшсэн төдийгүй өдгөө Монгол Улсын Еpөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг. Тэрбээр 2016 онд Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдан ц.эргийн алба хаасан. Харин М.Цэрэндолгорыг, СТА жүжигчин Г.Ундармаагийн найруулсан Тютю уран сайхны киноны гол дүрд тоглосноор олон нийт мэднэ.

Тэрбээр ОХУ-ын Москва хотын Театр урлагийн академид суралцан төгссөн. Монголын олон гоо сайхны брэнд бүтээгдэхүүний нүүр царай болсон М.Цэрэндолгор оюутан байхаасаа дэлхийн алдарт Louboutin World гоо сайхны бүтээгдэхүүний моделоор ажиллаж ирсэн.

Тэрээр хамгийн сүүлд Шүүдэрцэцэгийн Хoтол цагаан г.үнжийн дүрийг бүтээгээд байгаа билээ.

Ингээд үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

 

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!