Аз жаргал

“Aрд”-ын Гaнхуяг: Гулгасаар 3-т оржээ, эцэг хүний аз жаргалыг мэдэрч байна

“Хасын” гэх нэрээр овоглогдож байснаа өдгөө “Ардын” гэгдэх болсон Чулууны Ганхуяг захирал юм.

Түүний эхнэрийг Ингаана гэдэг бөгөөд гэр бүл өдгөө 5 хүүтэй өнөр өтгөн сайхан гэр бүл болсон билээ.

 

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өөрийн цахим хуудаснаа “Гулгасаар 3-т оржээ, эцэг хүний аз жаргалыг мэдэрч байна” хэмээн нийтэлжээ.

Жүжигчин Г.Алтаншагай: Ингээд манай гэр 2 жүжигчинтэй боллоо шүү

Улсын драмын эрдмийн театраас өрх тусгаарлан Мөрөөдлийн театр-ийг байгуулан чамгүй амжилттай ажиллаж буй жүжигчин Г.Алтаншагай ТВ5 телевизийн хөтлөгч Н.Насанжаргалтай гэр бүл болоод чамгүй хугацааг өнгөрөөгөөд байгаа билээ.

Хосууд өдгөө хоёр хүүтэй өнөр билээ. Г.Алтаншагай эхнэрийнхээ тухай “Миний эхнэрийн хувьд өөрөө бас уран бүтээлч хүн учраас ажилд маань байнга туслагч байхаас гадна арыг маань мөн сайн авч явдаг.

Миний эхнэр маш их хөдөлмөрч хүн. Дээрээс нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, амжилттай ажиллаж явна гэдэг бол ялангуяа эмэггтэй хүнд хамгийн гайхалтай зүйлийн нэг. Эхнэрийн минь энэ зан чанарууд л надад илүү таалагддаг даа” хэмээн ярьжээ.

Тэрээр бага хүү нь саяхан нээлтээ хийсэн “Том тоглоом” нэртэй кинонд тогложээ.

Тэрээр жүжигчин өөрийн цахим хуудаснаа “Манай гэрт ингээд 2 жүжигчинтэй боллоо шүү” хэмээн постолжээ.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!