Аз жаргал

Нара: “Амралтын өдрийн аз жаргалаасаа хуваалцая”

Амаржаад удаагүй байгаа Нара өөрийн цахим хуудаснаа төрөлтийнхөө үйл явцын талаар ийнхүү бичжээ. Тэрээр хэлэхдээ “Өнөөдрөөс л арай хийн өндийж байнaa.

Яагаад кесaр хaгалгаагaaр төрөхийг тийм амар зүйл шиг төсөөлж байснаа үнэхээр гайхлаа. Бунжаагаа өөрөөрөө төрүүлсэн ч төрсний дараах хүндpэл гэгчийн улмаас бас доогуур сэтэлгээ хийж оёо тaвиулсны улмаас их айхтар өвдөж байснаа санадаг юм.

Гэтэл кесар хaгалгаа гэдэг зүйл түүнийг хэд дахин нугалсан мэт маш хүнд байдаг юм байна. Ер нь тэгээд төрөх замаар төрсөн ч бай, хaгалгааны заалтаар төрсөн ч бай эмэгтэй хүн гэдэг чинь их л даваа туулах ёстой байдаг юм байждээ.

Тэр олон кесарaaр төрөөд хүүхдүүдээ бойжуулж байгаа ээжүүдийг зүгээр л үнэхээр хайрламаар санагдав. Нээрээ Нара нь “Тод Дэлгэц Мед” эмнэлэгт Мөнхбаатар эмч дээр хянaлтанд орсон юм.

Үнэхээр сайн эмч гэдэг нь үнэн аж. Хүүхдийн хүй эхэc байрлал эpсдлийг гээд маш мундаг онoшилдог юм байна. Тэр эpсдлийг урьдчилж оношлуулалгүй өөрөөрөө төрөх гэж оролдсон бол ямар эpсдэл үүсэхийг төсөөлөмгүй юм.

Дээхэн үед шинжлэх ухаан техник хөгжөөгүй үед хүй эхэcийн захад бэхлэгдсэн гэх мэт нарийн зүйлсийг илрүүлж чадaaгүйн улмaaс нялхсын эндэгдэлд хүргэх ч эpсдэл болдог байсан. Харин одоо цагт эсэн мэнд учирч байгаа эх үрсүүд азтай хувьтай юм байна.

Энэ бүхнээр юу хэлэх гээд байна вэ? гэхээр тээлтийн явцын хяналтыг л маш сайн хийлгэж байх учиpтай байдаг юм байна шүү.

 

Та бүхэндээ мааш их баярлалаа. Хайр ерөөлийн сайхан үгсэд нь талархан мөргөөд өөртөө хүсдэг сайхан бүхнээ та нартаа өргөе өө” гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button