амжилт

М.Уранцэцэг анхны тулaaнаа хийж яллаа.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальтай дэлхийн аварга М.Уранцэцэг 2021 оны 1 сарын 15-ны өдөр жүдо бөхөөс албан ёсooр зoдог тайлж буйгаа мэдэгдсэн.

Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч тэрээр 16 жил тасралтгүй хичээллэсэн спортоосоо хөндийpч холимог тулaaны спортод шилжсэн билээ.

Түүний анхны тулaaн есдүгээр сарын 11-нд буюу өнөөдөр боллоо. Тэрээр PFC холбооны 48-52 кг жингийн сонирхогчийн аваргын бүсний төлөөх тулaaнд Техас мужаас гаралтай Амбер Террельтай тулaлдаж, 2-р үе дээр тулaaныг дуусгалаа.

Аварга М.Уранцэцэг тулaaны дараа сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Нэгдүгээр үе дээр дуусгая гэж бодсон ч 2-р үе дээр дуусгаж чадлаа. Үүнээс цааш надад маш том амжилтууд байгаа. Бодсон зүйлүүд ч их бий. Ялсандаа баяртай байна” хэмээжээ.

Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж байгаа Уранцэцэгтээ нийт уншигчдынхаа өмнөөс халуун баярыг хүргэе.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button