Шар мэдээ

Хань минь утсаа авдаггүй. Гайхаад найзуудтайгаа уулзаж байгаа юм болов уу гэж бодов. Дахиад залгахад эмэгтэй хүн аваад “Хэн бэ” гэх…..

Ханийн минь утсыг унтраалгүй, шороог цэвэрлэчихсэн буцааж өгөв.

Хүүхдүүдээ авах гээд аавынх руу явсан хань минь утсаа авдаггүй. Гайхаад Налайхдаа очсон найзуудтайгаа уулзаж байгаа юм болов уу гэж бодов. Дахиад залгахад эмэгтэй хүн аваад “Хэн бэ” гэх.

Гайхаад манай нөхрийн утас юм аа гэтэл “Аан эгч нь 10 шарын 50 дугаар байрны гаднаас олсон” гэв. Би ч хариуд нь “Манай нөхөр Налайхын Сонгууль багшийн хүүхэд юм аа. Утасныхан цэнэг дуусчихвал унтарчих байх гэтэл өөрийнхаа дугаарыг өгөв.

Азаар аав, ээж хоёрыг таньж байлаа. Хотоос яарч гараад хадмынд очиход манай хүн аавтай хамт гэрийнхээ булан тохойг бүрийг шалгасан бололтой эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байлаа. Арга ч үгүй биз. Утас нь дуудаад байгаа учраас гэрт л байх ёстой гэж бодсон бололтой.

Би ч яарч ороод утсаа хаячихсан юм бишүү гэтэл үгүй гэрт л байгаа гэх. Нэг эгч олсон гэнэ таныг таньж байна гэтэл аав залгаад амар мэндийн асуув. “Баярласан сэтгэлээ илэрхийлнэ. Манай хүүхдүүд одоо гарах гэж байна” гэтэл эгч ирээд авчих гэв.

Би ч бөөн баяр байсан 50к өгөхөд эгч инээгээд “Алтай багштай нэг сургуульд багшилдаг юмаа. Манай хүү шороог нь арчаад цэвэрлэчихсэн гэв”Налайхын Цэрэндулам багшид маш их баярлалаа. Сэтгүүлч хүний утас нь дээр ярилцлагаас эхлээд сонин содон зураг ч байдаг шүү.

Манай хүн хоёр хүүхдээ саначихсан яарч гүйж яваад халааснаасаа утсаа унагачихсан бололтой. Сайхан сэтгэлтэй сайн хүмүүс хажууд л байдаг. Баярлаад баршгүй. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Сайхан сэтгэлтэй хүмүүн таньд талархаж байна үйлс нь өөдөө байх болтугай. Ийм хүн ховор шүү.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button