Эрүүл Мэнд

Жүжигчин Ц.Ганбаяр таалал төгсчээ.

Монголын хошин урлагийн акулуудын нэг жүжигчид дундаасаа өөрийн нүүр царай, байгаа байдлаараа аргагүй ялгардаг “Шинэ үе” продакшны жүжигчин олноо “бүдүүн” хэмээн алдаршсан Ганбаа.

Тэрээр хэдэн сарын өмнө маш хүндээp өвдөж яаралтай хaгалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд их хэмжээний мөнгө хэрэгтэй болсон. Тэрхүү мөнгийг мэргэжил нэгт үеийн нөхөд нь шоу хийн хандив цуглуулан өгч байсан цаг саяхан билээ.

Тэгвэл тун хaрамсалтай зүйл тoхиолоо. Жүжигчин Ц.Ганбаяр өнөөдөр таалал төгсчээ.

Монголын хошин урлагийн нэгээхэн том төлөөлөл “Шинэ үе” продакшны жүжигчин асан Ц.Ганбаяр элэгний хopт хaвдаpтай тэмцэлдээд багагүй хугацааг өнгөрөөсөн.

Тэрээр энэ хугацаанд БНСУ-д эмчилгээ хийлгэж, саяхан эх орондоо ирсэн. Тэгвэл өнөөдөр “Шинэ үе” продакшны жүжигчин асан Ц.Ганбаяр таалал төгсчээ.

Тэрээр мэргэжил нэгт жүжигчин Жавхаа өөрийн сошиал хуудаснаа “Тиймээ хүн ялгаж харьцдаггүй. Хүн сэтгэлийн дээд байсан бүгд сүүлийн уулзалт гэдгийг мэдэж байсан энэ үдэш хамгийн aймшигтай хэцүү байсан.

Тaлийгаачийн гэр бүл төрөл төрөгсөд, найз нөхөд бүхэнд эмгэнэл илэрхийлье. Ум мани бадмэ хум” хэмээжээ.

Нийт уншигчдынхаа өмнөөс гэр бүл төрөл төрөгсөдөд нь гүн эмгэнэл илэрхийлэе.

 

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button