Эрүүл Мэнд

Жүжигчин Д.Ганцэцэг “Гэгээн Муза”-аас Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг гардан авлаа.

Алаг нүдэнд хэмээгддэг жүжигчин Ганцэцэг уул шиг нөмөртэй хоёр сайхан хүүгийн ээж билээ. Том хүү нь эрийн цээнд хүрч эх орноо хамгаалахаар цэрэгт мордсон цаг саяхан.

Ээж хүний хувьд хүүгээ цэрэгт мордуулж хөөрхөн шүлгийн мөрт хэлээд амжсан билээ. Тэгвэл түүний хэлдэгээр хүү нь чөлөөгөөp гарч ээжийнхээ тоглож буй “Гэм зэм” жүжгийг үзэж явна.

Жүжигчинд маань нэгэн баярт зүйл тохиолджээ. Тэрээр Гэгээн Муза наадмаас “Шилдэг эмэгтэй дүр”-н шагналыг авчээ. Өөрийн цахим хуудаснаа “Анх Театрт хөтлөн оруулсан Ардын жүжигчин Б.Мөнхдорж багштайгаа хамт нэг тайзан дээрээс анхны уран бүтээлийн минь аав амьдралын минь түшиг,

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва ахынхаа мутраас , Гэгээн Муза шилдэг цомoo авлаа. Энэ бол ТҮҮХ, миний багш миний бахархал. Багш шүүгч хийгээд завгүй, харин багшийн минь ар тал найдвартай хатан нь Баамуу эгчийнхээ хамтаар” гэжээ.

Нийт уншигчдынхаа өмнөөс авьяаслаг уран бүтээлчдээ халуун баярыг хүргэж түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button