Шар мэдээ

12 сая вон буюу хүний aмь ‼ Би газар дээр ганц дүүтэй. Хүнлэг, даруухан дүү минь эгчдээ ямар их түшиг тулгаар болдог байсан гэж санана. ….

Хагацлын зовлон шиг хэцүү зүйл хаасан билээ. Хүний нутагт харамсалтайгаар амиа алдсан залуугийнхаа төлөө түгээгээд өгөөрэй.12 сая вон буюу хүний aмь….

Би газар дээр ганц дүүтэй. Хүнлэг, даруухан дүү минь эгчдээ ямар их түшиг тулгаар болдог байсан гэж санана. Ээжтэйгээ, дүүтэйгээ элэг бүтэн амьдардаг байсан минь саяхан. “Эгчээ ахиухан цалинтай ажил хийж орон гэртэй болмоор байна”. Гэхэд хэдэн жилийн өмнө би өөрөө хөөцөлдсөөр байгаад гэрээний ажилтнаар Солонгос руу явуулж билээ. Хүний анхан шатны хэрэгцээ болох орон гэрийн төлөө хүний нутаг руу хөл хөөрцөг болон ниссэн дүү минь эргэж ирсэнгүй. Би өөрөө ү.х.э.л нь явуулчихсан юм шиг дотор давчдаад хэцүү байна. Идэр насны сайхан хүүгээ а.лдсан эхийгээ харахаар .ү.х.э.х ч багадмаар ихээр бачуурах юм. Одоо би хүний нутагт цагдаагийн газар, прокурорын газрыг үүдийг нохой шиг манаад, нохой шиг хөөгдөөд. Монгол туг намирсан элчин дээрээ очиж нэг у.йлаад а.д үзэгдэн явж байна. З.олгүй о.сол, өвчнөөр ө.ө.д болсон бол яая гэхэв. Гэтэл эрүүл саруул дүүг минь a.лчихсан байтал би яаж гомдолгүйгээр эндээс явна гэж. Сүнс минь хорогдож байна. Дэндүү их гомдолтой байна.

Миний дүү анх гэрээний ажилтан болж Солонгост очиж ард үлдсэн гэр бүлийнхээ төлөө өглөөнөөс үдэш хүртэл чив чимээгүй ажилласан. Ар гэрийнх нь амьдрал аажмаар дээшилсээр урамшиж зүтгэсэн эрийн цээжинд том зорилго дахин бий болсон. Гэрээний хугацаа дууссан ч дахиад жаахан ажиллая, гэр бүлийнхээ төлөө ахиад ганцхан жил зүтгэе гэж шийдсэнээ надад хэлэхэд нь. “Харлаж болохгүй шүү. Х.араар ажиллах хэцүү” хэмээн хэлсэн ч урдаа тавьсан зорилгоосоо буцах дургүй дүү минь үгэнд орсонгүй. За яах вэ? Хүний олон х.араар ажиллаад байхад гэж дүү минь намайг тайвшруулав.
Х.ар, бор бүх ажлыг хийж, аливаа хүний арга эвийг олж сурсан. Ажилдаа нямбай, үнэнчээр ханддаг дүүг минь хүлэмжийн аж ахуй эрхэлдэг нэгэн солонгос эр гуйж гувших нь холгүй хамтран ажиллах санал тавиад. Гэрийнхээ ойрхон ажлын дотуур байр түрээслэн өгч чухам л алт эрдэнэс олсон мэт олзуурхан бөөцийлж халуун чийг төөнөсөн хүлэмждээ өглөөнөөс орой болтол ажиллуулах болов. Солонгос захирал нь өглөө болгон гэрийнх нь гадаа тогтсон цагтаа ирэх ба миний дүү машинд нь суугаад хамтдаа хүлэмж рүүгээ явцгаана. Солонгос захирал сэргэлэн юм гээч. Гэрийнхээ хажууд ажилчнаа авчихсан. Цаг хором бүр нүдний өмнө нь ажиллаж, амьдрах гарын доор хүнтэй болно гэдэг ховор байх. Бүх юм хэвийн мэт үргэлжилсээр. Дүү минь орой бүр хайртай ээж, гэргий рүүгээ залгаж ярина. Надад бол “Бүх юм сайхан байна” гэж аргадна. Бүгд амар жимэр аж төрцгөөж байтал 2020оны 5 сарын 20нд гэнэт том охин руу минь залгав. Нүд нь х.өх н.яц болчихсон, үг дуугарах гэхээр а.м нь эвлэж өгөхгүй, ганцаардал б.ачуурал нь харцанд нь илхэн харагдаж гэнэ. Ахаа яасан бэ? гэж утасны дэлгэцийн цаанаас шалгаасан ч хар цагаан дуугүй байсаар дуудлага таслав. Ах нэг л сонин байна хэмээн тэр дороо надад хэлэхэд нь би у.й.л.ж, аашилж байж юу болсныг нь хэлүүлэв.

“Солонгос захирал 3 хүнтэй нийлж намайг з.о.д.оод оо. Цалингаа нэхсэн чинь. Би зүгээр ээ. Гэхдээ цалингаа л авмаар байна” гэхээс өөр юм хэлсэнгүй. Эл явдал дахин давтагдав. 2021 оны 5 сарын 29нд Солонгос захирал нь дахин з.о.дов. Бас л цалинг нь өгөхгүй гэж турбо барин дайрсан гэнэ. Ийн 2 жилийн турш Солонгос захирлын аясаар цалингаа горьдож, боолчлол шиг дарамтлуулан байж ажилласан дүү минь аргыг нь олж байгаад цалингаа авчихна л гэж ингэж удаан тэссэн байх.
Бүхэл бүтэн 12 сая воны цалингаа авч чадахгүй байх вий гэхээс хэний ч гол х.арлана. 12 сая вон гэдэг өдрийн 100 мянган воноор тохирч ажиллахад 120 өдрийн турш битүү хар хүлэмжид, нуруугаа чилтэл, доороосоо чийг татаж хамаг биеэ хавагнатал ажилласан хөдөлмөр нь шүү дээ. Аав нь удахгүй очно доо гэж дэлгэцийн цаанаас хүүхдээ аргадан байж хагас өнчрүүлэн байж өөрийнхөө биеэ гаргуунд гарган байж ажилласан 120 хоног.

2021 оны 6 сарын 8ны өдөр оройн 23 цаг орчимд гэргий рүүгээ залгасан. Түүнээс ирсэн хамгийн сүүлийн дуудлага. Бид эхлээд завгүй байгаа юм байна гэж бодсон ч… 2 хоног өнгөрөхөд нэг л муу совин татаад эхэлсэн. Гэтэл Солонгос захирлынхаа олж өгсөн ажлын дотуур байрнаас нь 20 хоногийн дараа ө.мхийрсөн ц.о.г.цос болсон байв. Хөршүүд нь ө.м.х.ий ү.нэртээд байна гэх гомдлоор шалгаж үзэхэд я.л.з.а.р.сан ц.о.г.цос цоожтой хаалганы цаана байв. Эцэст нь дүү минь ердөө л я.лзарсан ц.о.г.цос болж хувирав. Уг нь ээжийн хайртай хүү, эгчийн ганц түшиг тулгаар, хүүхдийн аав, хүний хань байсан юм шүү дээ.
Байрны эзэн Солонгос захирал руу нь залгахад хоёр цагдаа дагуулаад ирсэн гэнэ. Сонин байгаа биз. Өглөө болгон байрных нь үүднээс ирж авдаг байсан ажилчин нь 20 хоног сураггүй болоход яав ийв гэж хаалга үүдийг нь тогшоогүй. Байрны эзний дуудлагыг хүлээж байсан мэт дуун дээр нь хоёр цагдаа дагуулаад ирсэн. Солонгос захирлын гэр нь ажлын дотуур байрны бараг хажууд нь. Бараг л н.а.с б.а..рсан өдөр нь Солонгос захирал нь у.м х.умгүй нүүсэн гэх. Нүүлээ гэхэд хүлэмжид нь ажиллах хүнгүй гээд “Хөөе чи ажилдаа яваач” гээд 3 хонохгүй ирнэ дээ. Энгийн логикоор бодоод үзэхэд. Хэн нэгэн ц.о.г.ц.сыг нь олсны дараа л… Солонгос улс үнэхээр иргэнээ хамгаалж чаддаг юм шиг санагдсан. Үүнээс хойш үзсэн туулсан болгон минь Солонгос улс иргэнээ а.л.у.у.р.чин болгохыг хүсэхгүй байгаагаа ямагт илэрхийлсэн дайралт байв.

Унаж тусан у.хаан а.лдах ээжийгээ гэх үү? Хүний нутагт ц.о.г.ц.о.с болсон дүүгээ гэх үү гэж самгардан уймарч ядаж байхад зам зуурын садаа ямар их гарав. Монголоос очих гэж ковидын шинжилгээ тусгаарлалт гэж өчнөөн дамжлага дамжсаар бараг сарын дараа очлоо. Ганцхан юм л захисан. Битгий задлан шинжилгээ хийгээрэй. Би өөрөө дүүгээ хармаар байна. Миний зөвшөөрөлгүй ц.о.г.цост нь гар хүрч болохгүй гэж утасны цаанаас гуйсаар байтал задлан шинжилгээ хийж, бүр ч.а.н.дарлачихсан.
Хүзүүний гол хэсгийн я.с х.угарсан. Түнхний доод хэсгийн цээжтэй холбоотой хэсэг нь гаднын нөлөөтэй хугаралтай. Ө.өрийгөө б.о.о.м.илсон, х.о.р.оосон гэх ямар ч шинж тэмдэггүй. Хүчтэй даралт өгвөл энэ яс хугарах эсвэл ц.о.г.ц.сыг зөөвөрлөх явцад унагааж гэмтээсэн бол хугарах магадлалтай. Задлагийн албан ёсны хариу 4 сарын дараа гарсан ба тэр хооронд би гэж хүн Солонгосын цагдаа, прокурорын газраар мөн ч их явсан. Одоо ч явсан хэвээр байгаа ба хэргийг хаалгахгүй гэж амиа тасартал тэмцэж яваа надад Монгол элчин нь олигтой тусалсангүй. Туслахгүй ч үгүй биз. Х.охирогчийн ар гэрт гэж 60 сая төгрөг өгсөн гэх тооцоо тайлан байвч хачир дээрээ 5 сая төгрөг өгсөн юм аа. Эндээс бас л бөөн будилаан эхэлнэ.
Цагдаагийн байгуулга нь анх намайг очиход орчуулагчаар дамжуулж “Дүүгийн чинь хоолойд юм тээглээд х.ахаад ү.хчихсэн” гэв. Х.ах.аад ү.х.ч.и.х.сэн юм уу? Хүзүүний я.с нь х.у.гараад ү.х.ч.и.х.сэн юм уу? Өөрсдөө ч толгой эргэсэн хариулт өгдөг.
Мэдээж надад тохиолдсон энэ зовлонгоо би өөрөө үүрэх ёстой ч юун тулд хүний нутагт Монголчуудын эрх ашгийн төлөө гээд туг далбаагаа намируулсан элчин сайдын газар байдаг юм бэ?
2021.10.22 нд Элчингийн консулын ажилтантай хамт БНСУ-ын цагдаагийн газар очиж анхны мэдүүлгээ өгөв. Гэтэл мэдүүлгийг минь гуйвуулж, нотлох баримт шаардлага хангахгүй байна гэж хэргийг хаасан. Надад өмгөөлөгч өгөөч гэж элчин сайдын яамнаасаа одоо ч гуйсаар явна. Энэ хэрэг дээр мөнгө төгрөгийн гачигдлаас болж өмгөөлөгч авч чадахгүй байна. Өмгөөлөгч авч байж дахин байцаалт өгөх ёстой юм. Гэтэл надад өмгөөлөгч авах 5 сая вон битгий хэл 50 мянган вон ч алга.

Солонгос чинь сств дээд зэргээр хөгжсөн газар биз дээ. Гэтэл 2021оны 6 сарын 9ны тэр оройн бичлэг л олдохгүй байв гэж. Цагдаа нар нь анх гэрт нь нэвтрэхдээ тэр олон сөжүний шилэн дээрх гарын хээг ч шалгасангүй. Ер нь “Аан нэг Монгол ү.х.ч.и.х.жээ.” гэсэн янзтай ямар ч нарийн үзлэг, мөрдлөг хийлгүй хэргийн газрыг тэр дор нь цэвэрлэж орхисон. Дүү минь а.м.и.а х.орлосон бол хүн өөрөө гараараа хүзүүний гол ясаа хугалж чадна гэж үү. Хоолойгоо өөрийнхөө гараар а.мьсгалаа тасартал б.о.о.милж чадна гэж үү. Даанч би цогцсыг нь хараагүй. Харсан бол биед нь ямар ямар гаднын нөлөө, гэмтэл байгааг мэдэж чадах л байсан. Ц.о.г.ц.сын зургийг нэхсээр байгаад авсан чинь канондсон гэх бүдэг гарсан хар зураг өгсөн. Цагдаа гар утсаараа авсан юм гэнэ ээ. Тэгээд канондож хэвлэсэн юм гэнэ ээ. Солонгос улсын хууль цагдаагийн байгуулга нь яагаад надад ц.о.г.цсыг нь харуулахгүйг тэгж их хичээсэн юм бэ? Ар гэрийн зөвшөөрөлгүйгээр яагаад ц.о.г.цост задлан шинжилгээ хийж, чандарласан юм бэ? гэдгээс бүх юм эхэлнэ. Үүнээс цааш мэдүүлэг байцаалт гээд бүгд шударга бус явагдсан ба тэр бүхнийг би нэг жилийн турш биеэрээ үзэж туулж явна.

Нэг жилийн турш болсон бүхнийг ерөнхийд нь бичлээ. Мөн Солонгос захирал нь одоог хүртэл дүүгийн минь ажилласан цалин болох 12 сая воныг өгөөгүй.
Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэхэд минь туслаач. Биеэ хамгаалах чадваргүй ганц эмэгтэй намайг ч бас хөнөөчих вий гэж сүүлдээ а.йж байна. Орь ганцаараа хүний нутгаас дүүгийнхээ а.мийг нэхэж яваа надад элэг нэгт ахан дүүс минь туслаач. Би энэ хэргийг Солонгосчууд дунд нь ил гаргамаар байна. Өөрсдөө энэ шударга бус үйл явдлыг хэрхэн шүүхийг хармаар байна. Солонгосчууд худалд хатуу ханддаг гэх. Тэр хатуу нь одоо л хэрэгтэй байна. Би цаашид яах ёстой вэ?
Эгч Болормаа. 2022.06.10

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button