Шар мэдээ

Хоёр настай хүүхэд Цаг минутаар aмь нас нь хэмжигдэж байна. 4 мөч нь нарийсаад гэдэс нь тогоо шиг болоод ус уусан ч у.йлаад халуураад байна…

Иргэн Ө өөрийн цахим хаягаараа дамжуулан ийн хэлжээ. Оройн мэнд. Жоохон таагүй юм бичих болох нь ээ уучлаарай. Хоёр настай хүүхэд түжрэлд , шулуун гэдэсний зангилаа гээд хавсарч өвдөөд орон нутагтаа 20 гаран хоног онош тодорхойгүй хүндрээд арга бараад Эх нялхаст ирсэн.

Гэтэл Цаг минутаар aмь нас нь хэмжигдэж байхад. 4 мөч нь нарийсаад гэдэс нь тогоо шиг болоод ус уусан ч у.йлаад халуураад байна. Одоогийн байдлаар хөл дээрээ зогсож чадахаа больсон. Маш хурдан сэнсэрч байна. Гэтэл эх нялхас үнэндээ л хайнга хандаж байгаад харамсч байна.

Гол найдлага нь бүдүүн гэдэс дурандах юм байна. Гэтэл цаг минутаар шаналж байхад ирэх долоо хоногийн хоёр дахь өдөр дурандан гэж байтал бурхан багшийн дүйчин өдөр гээд 5 дахь болгоод хойшлуулжээ.

Чулуу шиг цүдгэр гэдэстэй нялх амьтан ү.х.э.х с.эхэхийн зааг дээр байхад онош тодруулж дурандаж өгөхгүй. Долоо хоног хойшлуулж байгааг маш их гайхаж байна. ЭМЯ ны удирдлагуудаас энд байвал дамжуулж өгч тус болооч гуйж байна??? хэмээн тусламж гуйжээ. Яаралтай арга хэмжээ аваад нэг ч гэсэн бяцхан үрс эрүүл саруул болоосой хэмээн үүднээс оруулж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button