Шар мэдээ

Цагаа тулахаар үнэхээр такси олдоггүй, олдсон ч өнгөрөөд л яваад өгөхийг яана. Хүн хүч муутай, машин тэрэггүй тул бүүр нулимс минь цийлгэнээд, дээшээ тэнгэр хол яахаа мэдэхгүй байж байтал….

Сайн байцгаана уу. Би нэгэн сайхан сэтгэлт залууд талархал илэрхийлэх гэсэн юм аа. Миний хүү төрөөд 14 хонож байна. Би Цамбагаравт аавтайгаа хоёулханаа байдаг. Би бие давхар Гэнэт ус гараад аав минь намайг үүрч дүүрсээр төв зам дагуу гарч такси барихаар гарав. Яарсан хоёр  гараа даллатал хот бараг машингүй шахуу тул хэн ч зогсож өгсөнгүй.

Цагаа тулахаар үнэхээр такси олдоггүй, олдсон ч өнгөрөөд л яваад өгөхийг яана. Хүн хүч муутай, машин тэрэггүй тул бүүр нулимс минь цийлгэнээд, дээшээ тэнгэр хол яахаа мэдэхгүй байж байтал санаанд оромгүй нэг цагаан приүс машин ирж зогслоо. Учраа хэлтэл, өө алив гээд аав бид 2-т тусалж суулгаад 1-р эмнэлэг рүү шууд хөдөлсөн юм.

Эмнэлгийн гадаа ирээд намайг арай хийж оруулчихаад бас бус юмаа авангаа. Аав маань мөнгөө өгөх гэтэл, өө мөнгө төгрөг хэрэггүй хэрэггүй, манай ажил угаасаа энд байдаг юм. Шөл ус дөхүүлэх унаа тэрэг хэрэгтэй бол хэлээрэй гэж хэлсэн гэсэн. Би үүнийг дараа нь сонсоод үнэхээр их сэтгэл хөдөлж уйлсан.  Бас аав нэгжгүй тул энэ залуугийн утсаар Наниа эгч рүү ярьж хэл дуулгасан гэсэн.

Төрөх дөхөж байж юун ч бэлтгэлгүй юм гэж та битгий зэмлээрэй. Хүн сандрахаараа бүх л зүйлээ мартаж санадаг юм байна лээ. Хэхэ. Аав минь сандарсандаа тусалсан сайхан сэтгэлт залуугийн нэрийг нь ч асуугаагүй, ганц авч үлдсэн нь энэ зураг гэнээ. Хэхэ. Тэгээд би утасных нь дугаараар фэйсээр хайтал энэ зураг гарч ирж байна. Яг л мөн дөө. Зөвшөөрөлгүй интернэтэд тавьсанд уучлаарай. Хэхэ.

Таны ачаар эмнэлэг дээрээ асуудалгүй сайхан хүрч, эмч нарынхаа буянаар эрүүл саруул сайхан хүүтэй болсон шүү. Танд болон танай гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тань шиг хүмүүс монголд минь олон байгаасай. Баярлалаа гэж ахин дахин хэлье. Баярлалаа хэмээн энэхүү залууг хартал Шейр хийж тус болоорой хүмүүс минь. Буян буцаад ирэхдээ хур бороо мэт асгарах болно.

Сайхан сэтгэлтэй зүв мөртэй залууд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүн чанар сайтай сайхан сэтгэлтэй залуугийн үйлс үргэлж өөдөө дээшээ бүтэж яваг. Яарсан, ядарсан нэгэнд туслана гэдэг том буян шүү. Маш их баярлалаа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button