Шар мэдээ

Р.Эмүжин: За энэ хоёр зургийг сайн анзаарч хараарай. Яруу найрагч, МУУГЗ Ш.Гүрбазартай авхуулсан зургийг нь ашиглан болхидуухан эвлүүлэг хийсэн байна. Тэгэхдээ Гүрээ ахын цамц, хүрмийг хэвээр үлдээн, өмднийх нь өнгийг ялимгүй өөрчилж, биеийн ерөнхий хэлбэр, хэлэмж, зогсолтыг нь ашиглан, толгойг нь үл таних өмнөд төрхтэй нэгний нүүрээр сольжээ.

Р.Эмүжин: Итгэл үнэмшилгүй ард түмэнд ирээдүй гэж үгүй…

Монголчуудыг итгэл үнэмшилгүй, зүг чиггүй, зам заагчгүй болгох технологи гэдэг чинь энд бодит баримттайгаа дурайж байна даа. Эл технологид өмнө нь олон хүн өртсөн, Эмүжин миний бие ч эвгүй муухайгаар өчнөөн гөрдүүлсэн, энэ удаагийн ээлжит золиос нь Neguun.mn-ий сэтгүүлч Баяржаргал хэмээх бүсгүй болж байна.

Хэдхэн хоногийн өмнө Эмээлтэд хонон өнжин ажиллаж, малын мaхыг ц.о.г.ц.о.с хадгалдаг б.одист хийдэг. Муудсан мах олон тонноор нь нууцаар оруулдаг зэрэг хятад эзэдтэй үйлдвэрүүдийн олон х.ар үйлдлийг х.араачлан илчилсэн сэтгүүлч бүсгүйг бүр тэгэхээс тэгэх гэж дотор иргэнтэй холбон ийнхүү гүтгээд эхэлжээ. За энэ хоёр зургийг сайн анзаарч хараарай. Яруу найрагч, МУУГЗ Ш.Гүрбазартай авхуулсан зургийг нь ашиглан болхидуухан эвлүүлэг хийсэн байна.

Тэгэхдээ Гүрээ ахын цамц, хүрмийг хэвээр үлдээн, өмднийх нь өнгийг ялимгүй өөрчилж, биеийн ерөнхий хэлбэр, хэлэмж. Зогсолтыг нь ашиглан, толгойг нь үл таних өмнөд төрхтэй нэгний нүүрээр сольжээ. Сэтгүүлч Л.Баяржаргалд хятад хүнтэй авхуулсан зураг үзээд өгье гэсэн ч байхгүй учраас түүний ямар нэгэн арга хэмжээний үеийн, Ш.Гүрбазар гуайтай авхуулсан зургийг ийнхүү хар явуулгадаа ашиглахад хүрсэн байна. Эндээс юу харагдаж байна вэ?

-Neguun.mn-ий хийсэн олон хоногийн сурвалжлагын шуугианыг дарах
-Иргэдийн энэ сэтгүүлч бүсгүйд итгэх итгэлийг нуга дарах
-Эмээлтийн хятад м.ахны үйлдвэрүүдийн н.оцтой з.өрчлийг саармагжуулах
-Үнэн баримтат мэдээллийг хүчгүйдүүлэн мартагнуулах
-Олон нийтэд эргэлзээ төрүүлэх
-Монголын сэтгүүлзүйн салбарын нэр хүндийг унагаах
-Нэг сэдэв дээр ч гэсэн нэг зүг харж чадсан монголчуудын эв нэгдлийг хагалах…

Энэ бүхний үр дүнд монголчууд хэрхэн өөрчлөгдөх вэ? Хэнд ч, юунд ч итгэхээ болино, эвлэлдэн нэгдэхээс зайлсхийх болно. Нэг зүг харж чадахгүй, нэг зорилгын төлөө хөдөлж чадахгүй, оюун санааны олон арван жилийн төөрөгдөлд гүн унана. Итгэл үнэмшилгүй ард түмэнд ирээдүй гэж үгүй. Эргээд хараарай, монгол түмний итгэж дагадаг, бахархан дуурайдаг. Бүх хүнийг ямар нэгэн аргаар ш.о.р.оотой х.утгасан, шонд өлгөсөн, сошиалаар аль эрт д.үүжилсэн, с.олиотой хийрхэлд хаяж өгсөн.

Ингэх нь хэнд ашигтай вэ? Дараагийн удаа бүсгүйн барьсан микрофоныг хундагатай a.рхиaр солиод, спонсоред хийж байгаад сошиалаар цацна гэдэгт итгэлтэй байна. Дахин хэлье, итгэл үнэмшилгүй ард түмэнд ирээдүй гэж үгүй. Хэн нь дайсан, хэн нь нөхөр болохыг ялгаж танихаа болихын цагт зүгээ алдаж. Зүрхээ төөрөлдүүлж, салхинд уруудсан хонь болох болно.

Салхинд уруудсан хонь яадгийг мэдэх үү, хил гараад хэл буруутны тогоог тосолдог юм даа! хэмээн Эмүжин бүсгүй үнэнг өөрийн цахим хаягаараа дамжуулан ил тодоор бичжээ. Үнэхээр aюултай технологи шүү. Хүмүүс аливаа үнэнийг хэлэхээс э.мээдэг, х.алширдаг нь ийм учиртай. Эмүжин танд баярлалаа. Юу л болоод байна даа. Монгол ард түмэн минь хаашаа л яваад байна даа….

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button