Шар мэдээ

ОХИН: Ээжээ би автобусанд утсаа хаячихлаа гээд уйлаад залгав. Хамгийн түрүүнд ямар автобусанд суусныг нь асуугаад дахиад л нөгөө цагдаа руу явна яана даа гэхийн хажуугаар ганцхан сар лизинг нь төлсөн ш дээ гэсэн бодол төрөөд бухимдав….

2 сарын өмнө дунд охиндоо төрсөн өдрийн бэлэг болгож шинэ утас авж өгсөн юм. Гэтэл 7 хоногийн дараа сургуулийнхаа ойролцоо дэлгүүрт юм аваад. Лангуун дээр нь мартаж гараад эргээд ортол дэлгүүрийн эмгэн өвгөн 2 загинаад гаргасан байгаа юм. Цагдаа дээр очоод мэдүүлэг өгөөд imei кодыг нь бүртгүүлээд олдоно гэсэн итгэл найдвар тээгээд охиноо аргадаад тэр өдөр дууссан. Байцаагч руу нь залгаад асуухаар завгүй байна эсвэл би тан руу эргээд залгая л гэдэг. Олдохоосоо өнгөрсөн л гэж бодоод сүүлдээ залгахаа ч больсон.

Гэтэл өнөө өглөө том охин:
-Ээжээ би автобусанд утсаа хаячихлаа гээд уйлаад залгав. Хамгийн түрүүнд ямар автобусанд суусныг нь асуугаад дахиад л нөгөө цагдаа руу явна яана даа гэхийн хажуугаар ганцхан сар лизинг нь төлсөн ш дээ гэсэн бодол төрөөд бухимдав.Охиныхоо утас руу залгатал дуудаж байна.
-Эгчээ энэ утсыг би оллоо та улаанчулуутын эцэс дээр ирээд авчих уу гэв ямар их баярласан гээч. Бас болоогүй утасных нь цэнэг дуусч байна гээд өөрийнхөө дугаарыг надад өгөв.Түгжрээнд очих гэсээр байтал бас 30-аад минут болов.

Очтол Мөнхсүлд гэх энэ хөөрхөн хүү охины минь утсыг барьчихсан зогсож байв. Баярласан сэтгэлээ илэрхийлээд багахан шагнал(өөрөө яахын бэ гээд би нилээн гуйж байж л өгсөн)өгсөн. ч ирээдүйд амьдралд нь маш олон том шагналууд миний дүүг хүлээж байгаа гэдэгт эгч нь итгэж байна. Мөнхсүлд 2 найзтайгаа инээлдээд яг л өөрийнхөө юмыг олсон юм шиг л баярлаад гэр лүүгээ алхаад явахыг нь хараад төрүүлж өсгөсөн Аав,ээж гэр бүл сурган хүмүүжүүлсэн багшид нь баярлаж бахархах сэтгэл маш их төрсөн дөө.
Миний дүүгийн санасан хүсэл бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе.
Би өөрөө хүүхдүүддээ хүний юмыг олвол заавал эзэнд нь буцааж өгөх хэрэгтэй гэж хүмүүжүүлэхийг хичээдэг,зоридог.

Эцэст нь хэлэхэд дэлгүүрийн лангуун дээр орхиж гараад 5-хан минутын дараа ороход утас нь олдоогүй байхад. Автобусанд орхиод буусан утас олддог л юм байна. Энэ 2н хооронд гагцхүү шударга зан, хүн чанар, хүний мөс л цухалзаж байгаа юм.

#Виа
Амжилт хүсьe. Ямар сайн хүү ХҮМҮҮЖҮҮЛСЭН  ээж аав нь хартал SHARE хийж  түгээж өгнө үү? Баярлалааа. Сайн сайханыг хүсэн ерөөе.  !!!!!!!

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button