Шар мэдээ

Уянгалаг хоолойтой, өндөр нуруутай Дуучин Чойжоо Жентелмэн гэдгээ олон түмэндээ харуулж батлаж чадлаа.

Яг түүн шиг-2022” шоуны 5-р дугаарт тайз, дэлгэцийн шилдэг бүтээлийн дуунууд эгшиглэлээ. Нэвтрүүлгийг Дижиталын Эрка Оскарын шагналт “Загалмайлсан эцэг” киноны дуугаар эхлүүлсэн.

Өмнөх дугаарын ялагч Баярмаа “Чикаго” мюзиклийн Velma Kelly-ийн дүрийг бүтээж, жүжигчний ур чадвараа баталлаа.

Харин Гавьяат жүжигчин Уянга “Сувдан эрэг” киноны дуу, реппер Баянаа “Тунгалаг тамир”-ын “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулж, уртын дуугаар өөрийгөө сорьсон юм. Зоригтод оногдсон даалгавар “Эхнэрийн урхи” киноны дууг Үн Жэгийн дүрээр дуулах байв.

“Битва за Севастополь” киноны “Кукушка” хэмээх алдарт бүтээлийг Полина Гагаринагийн дүрд хувиран дуулах даалгаврыг Наран Гавьяат амжилттай биелүүллээ.

Залуу дуучин Мишээл Celine Dion-ы дүрд хувирч, цэнхэр далайн гүнд орших хайрын түүхийг үзэгчдэд мэдрүүлсэн.

Харин Чойжоо “Singing in the rain”-ийг бороонд бүжиглэж дуулсан юм.

Энэ дугаар дээр Чойжоо үнэхээр жинхэнэ жентелмэн гэдгээ олон түмэндээ харуулж батлаж чадлаа. Яг түүн шиг.ийн түүхэнд өрсөлдөгчдөө оноогоо өгч түрүүлүүлсэн хүн байхгүй байсан даа. Бүгд л оноогоо харамладаг нь нүдэн дээр илт харагддаг.

Чойжоо үнэхээр мундаг бсаан. Snoopdog.g хүртэл гоё дууриасан. Нийт түрүүлэх өрсөлдөөнд хоёр ч удаа орсон гэдэг чинь хувь уран бүтээлч нь чадвартайг харуулж байна. Мишээл ч мундаг байсан. Авьяасууд хуралджээ үнэхээр мундаг.  Тэрээр Эрдэнэ мэт 3 оноогоо “Ladies first” хэмээн мөнгийг биш хүндлэлийг сонголоо.

Түүнд жинхэнэ эр хүн шиг хоншоортой зан гаргасанд олон түмэн нийт уншигчдынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж байна. Тэр хамгийн шилдэг жентелмэн залуу мөнөөс мөн. Ингээд Чойжоогийн өмнө өгч байсан нэгэн сайхан ярилцлагнаас та бүхэндээ хүргэж байна.

Чойжоогийн нэг дуу. Хөнгөхөн гунигтай, тэгсэн хэрнээ эмх замбараагүй бодол тээж, санаашралыг минь саринуулдаг нэг дуу.

“…Энэ борооны дараа солонго чи гарах уу

Хүрч амжаагүй байтал дахин замхран одох уу

Заавал чамайг бараан, бараан үүлэн дундаас хайх уу

Хүрч чадахгүй тийм нэг мөрөөдлийг минь чи мэдэх үү…”

Энэ дууг сонсоод хүрч чадаагүй хэн нэгнийхээ тухай бодолд автаагүй хүн хэдий олон бол. Ингэж бодохоор л Чойжоод алга ташмаар болдог юм.

Гэхдээ энд алга ташилтын чимээнээс илүү түүний дотор орших уянга, хүрч боломгүй солонго татах чимээг анирдаж. Хийж бүтээх оргилуун их хүслийнх нь хүчит давалгаа мэт шуугианыг чагнах нь илүү чухал билээ. Надад их олон зорилго бий. Бүх зорилгын маань нэгдэл нь магадгүй дэлхийн тайз. Нэг бол Монголоос дэлхийн тайзанд тэнцэх уран бүтээлч бэлтгэх. Эсвэл өөрөө дэлхийд гарах. Ер нь дэлхийн хэмжээнд үнэлэгдэх өндөрлөгт би өөрөө хүрч чадахгүй юм аа гэхэд манайхаас өөр хэн нэгэн нь дэлхийн хэмжээний уран бүтээлч болж, олон улсад эх орныхоо урлагийг таниулаасай гэж хүсдэг дээ. Энэ хүслээ би зорилго болгон өмнөө барьдаг юм.

Миний үеийнхэн, эсвэл надаас ахмад хүмүүс попоор хүмүүжээгүй. Барууныхан сүмд очиход л өөдөөс нь дуу хөгжим угтдаг. Харин бид бол өөр. Бидний цусанд поп байхгүй. Би бол Камертон, Никитоныг л хамгийн шинэ гэж сонсож өссөн. Хэрэв нийтийн дуу сонсож өссөн бол өдийд тэрийгээ л сонсоод явж байх биз. Тийм учраас, тийм л шалтгааны улмаас би шинэ үеийнхэнд зориулж залуусын хөгжим тоглож, тэдэнд зориулсан бүтээл хийж байна. Атал манай залуу үеийнхэн цомог худалдаад авахын оронд хаанаас, хэнээс татаж авах вэ гэж бодно.

Тоглолт үзэх болохоороо найз нөхөд, танил талаараа хөөцөлдөнө. Юм хийж байгаа нэгэндээ хөрөнгө оруулалт хийх хүсэл байхгүй, хүсэлтэй нэгнийх нь халаас нимгэн. Тэгээд би бүр заримдаа яах гээд уран бүтээл хийгээд яваад байгаагаа гайхаж, уур хүрнэ ш дээ. Тэглээ гээд одоо яах юм. Би хийхгүй бол хэн хийх юм. Залуучууд юу сонсох юм. Ядаж л хамтдаа хөгжиж, хамтдаа хөгшрөх сонсогчдоо бэлтгэх хэрэгтэй биз дээ. Гэхдээ бид суралцах хэрэгтэй. Поп баруунд үүссэн учраас бид баруунаас суралцах хэрэгтэй.

Учир нь тэдний цусанд поп бий. Нэг залуу дуу дуулдаг байлаа гэж бодоход, “Өө энэ чинь явж л байдаг ш дээ”, “Энэ нэг тийм л юм байсан ш дээ. Энэний дуулна гэж юу байдаг юм” энэ тэр гээд л хов жив болгоод явчихна. Залуус маань дотоодын хамтлаг дуучдаа сонсохоо больчихсон юм шиг санагддаг. Уг нь үеийнхнийгээ дэмжих ёстой байтал үл тоомсорлох гээд байдаг хандлага мэр сэр ажиглагддаг.  Тэгэхээр чинь хүмүүст яаж ч үлгэрлэж, яаж ч од шиг байх ёстой юм, хэн мэдэх вэ. Миний эргэн тойронд байдаг уран бүтээлчид лав илүү зан, элдэв маяггүй санагддаг юм.

Мэдээж, бүгдэд таалагдах гэж олон янзаар хувирч байхын оронд өөртөө таалагдаад явж байх нь амар л даа. Тэрийг нь эерэгээр хүлээж авч, од гэж хардаг хүмүүс бий. Харин тод биш байгаа нь тодруулж хардаггүй хүмүүсийн нүд, эсвэл харах өнцөгтэй л холбоотой байлгүй. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөхийг уран бүтээлчид бид хүсэж байна. Гэхдээ ганц хүн, ганц нэгээрээ хөдөлж байгаа тохиолдолд яагаад ч барахгүй. Бүгдээрээ хамт боловсорч байж хамтдаа сайхан зүйлийг бүтээнэ гэдэгт итгэж, найддаг.

Би өөрийгөө поп дуулдаг гэж боддог. Ер нь би хувьдаа поп хүн. Бүхий л төрлийн хөгжмийн урсгалыг амьдаар тоглодог. Поп гэхээрээ электронжсон хөгжим гэдэг ойлголт одоо байхгүй болсон. Бүгд л амьд. Би амьд хөгжим сонсож, амьд хөгжмөөр хүмүүжиж өссөн л дөө. Бритиш поп, инди, гранж рок ч юм уу. Тэгээд миний хүсэл сонирхол, хүмүүжил холилдоод ч тэр үү, миний бүтээлүүд поп байдаг юм. Хэзээ ч энэ замаасаа хазайхгүй. Угаасаа миний хий чадах ганцхан зүйл л энэ. Би урлагийг хүсдэг. Би урлагт хайртай. Би тэгээд хийж чаддаг. Бас үүнээсээ эрч хүч таашаал бүх юмыг авдаг. Урлаг намайг аз жаргалтай болгодог байхад би яагаад аз жаргалаасаа урвана гэж. Тийм биз дээ. Хүн бүхнийг би өөрийн хүсэл мөрөөдлийг дагаж, урваж буцахгүй, үргэлж аз жаргалтай байгаасай гэж хүсдэг.

Энэхүү ярилцлагыг танд хүргэх гээд харж суухдаа үг дуу цөөтэй, аядуу зөөлөн хоолойтой. Чойжоотой хэзээдээ ийм их юм ярьж амжсанаа өөрөө ч гайхаж сууна. Энд тэнд тааралдахдаа мэндийн үггүйгээр толгой дохин зөрж өнгөрдөг. Ганц нэг юм ярихдаа тулахаар ингэж тэгс гээд л орхичихдог хүн байтлаа алдаа оноогоор дүүрэн, янз үзсэн асуултуудад маань эвтэйхэн бөгөөд хөнгөхөн хариулчихсан байдаг шүү. Эндээс та Чойжоогийн тууштай занг тодхон харсан биз ээ. Хамгийн гол нь тэр үнэхээр аз жаргалтай харагдаж байсан гэдгийг батлан хэлье.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button