Шар мэдээ

Ч.Ганжавхлан: Яарах шалтгаан байгаа учраас ар араас нь бичлээ шүү. Уржигдар юм аа. Цэнхэрийн рашаанд байрлаж байтал ханхайсан 4 том залуу хүрээд ирсэн. Хэн бэ хэмээвээс аймгийн засаг дарга….

Лантуун дохио” төрийн бус байгууллагын тэргүүн, “Ид шидийн орон” төслийн санаачлагч Ч.Ганжавхланг танихгүй мэдэхгүй хүн ховор бизээ. Лантуун Дохио” ТББ-аа байгуулан, ажилласан нь нийгэмд эрх нь зөрчигдөж буй төрөл бүрийн хүмүүсийн зүг олны анхаарлыг чиглүүлсэн төдийгүй өөрийг нь ч нийтэд таниулсан юм.

2013 оноос нийгмийн ажилд бүх хүчээрээ зүтгэж, ном бичиж, “Үүжгэнэ жүүжгэнэ өглөөний клуб”, “Хамтын халуун сэтгэл”, “Bright Mongolia”, “Кофе Монголиа”, “Self Publish Ulaanbaatar”, “Номын жор уулзалт” зэрэг олон сайхан байгууллага, клубийг үүсгэн байгуулалцсан нь өдгөө “ойлгомжтой” байдлаар өргөжиж, 700-800 орчим залуусыг хамраад байна.

Тэрээр Лантуун дохио ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан сошиал хуудаснаа ийнхүү бичжээ.  Ам нээсэн дээр “Архангай” ! Аймгийн 100 жил  Ид шид.  Яарах шалтгаан байгаа учраас ар араас нь бичлээ шүү … Уржигдар юм аа. Цэнхэрийн рашаанд байрлаж байтал ханхайсан 4 том залуу хүрээд ирсэн. Хэн бэ хэмээвээс аймгийн засаг дарга, аймгийн ерөнхий архитектор, ер нь л барилга байшинг мэддэг шийддэг гол хүмүүс зорьж иржээ.

Өмнө нь ийм түүх би үнэхээр бас мэдэхгүй юм, балмагддаг юм билээ … Энгийн сайхан яриатай хүмүүс ирэх жил манай аймгийн 100 жил болох юм аа. Ид шидийн орон төслийг чимээ алгасалгүй харж яваа, аймгийнхаа 100 жилээр хүүхдүүдийнхээ төлөө нэр дорвитой юм хийчих санаатай. Дундговь уржигдар улаан шугамаа татаад хундаамаа эхлэчихсэн гэсэн үү ? ….

хэмээн ярьж Ёоооё бүр күүл тэхүү ? Тэгээд бид чанартай хөөсгүй чухал яриа хийсээн. Гол нь хүчиндэхдээ биш. Нутгийн залуусын, иргэдийн сайн дурын оролцоон дээр тулгуурлан зөв явах тухай ч ярьсан. Хэдхэн цагийн дараа төв барих газрын тухай маш сайхан мэдээ сонссон. Ийм зүйл өмнө нь үзээгүй болохоор ёооё хоншоор л юм даа гэж бодоод, бодогдоод яваад байгаа …

Цааш нь бол бичихгүй. Болоод бүтчихсэн юм биш, болгохын төлөө чухал хүмүүс нь чухал хаалгыг нь нээчих юм байна. Араас нь нутгийн залуус хүч түрээд ширүүн аадар бороо шиг ороод ирэх юм байна. Тэр нь 100 жилээр нь таарах юм байна гэсэн тийм ойлголттой, элдэв хөөсгүй хэд хэдэн чанартай уулзалт дахиж хийхээр тохироод явлаа …

Чи улс төрд орооч орооч л гэдэг, улс төрд орохгүй нөлөөлөл хийж болдгийн, тод жишээ энэ жилийн ид шидийн орны сонгон шалгаруулалт, бас энэ жишээнүүдээр харагдаж байна даа. Зөв зүйл хийгээд батлаад харуулсан байхад улс нь тэр жишгийг хэрэгжүүлээд явчихья гэдэг зөв цаг ойртож байна уу даа …

За ямар ч байсан арын сайхан хангайд ирэх жил нэг юм болох даг юм уу даа …. Тэр нь одооноос эхлэх гээд байгаа юм уу даа … Тэрнээс нь харин өөрөө хоцорчихсон яваа юм биш биз ? Цэцгийн гурван сардаа эцгийн нутгаар зочлоорой гэдэг шиг эцэг эхийн чинь нутагт ирээдүйн хүүхдийн сайн сайхны төлөө гэрэл асах гээд мэлтийгээд байна шүү найзуу даа.

Энэ сээлфий, Шивээт манхан гэдэн газрын ресторанд болсон энэ яриа нэг юм дагуулна, түүх болон үлдэнэ ээ. Сайхаан сайхан …

2022.06.02
Архангай аймаг Цэнхэр сум Халуун рашаан
Хэрэгтэй хэрэггүй юм 1000 шээрлэдэг байж ийм бодит зүйлийг ганц шээрлэчихэд яахав дээ …
Ар араасаа сайхан явж өгөх нь ээ.  21 аймаг бүгд ид шидийн оронтой болоосой!

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button