KPOP

Ус уух нь эрүүл мэндэд тустайг мэдэх ч, ихийг ууж чадахгүй байна уу? Тэгвэл энэ аргыг хэрэглэ!

Амархнаар хүлээж ав

Өдөржингөө уух усгүй явж ирчихээд өдрийн авах ёстой шингэнийхээ хэмжээг нөхөж байна гээд олон аяга ус эгнүүлж тавиад ууж байгаа хүн бишгүй л харсан биз дээ? Мөн үүнийгээ өөртөө маш хэцүү, хүнд болгож хийдэг. Би энэ усыг ууж дуусгах ёстой гэсэн хүнд бодлоор өөрийгөө дарахаар зүгээр л кино үзэнгээ соруулаар сороод суух нь танд хэрэгтэй. Учир нь хүний бие хүчээр хүлээн авсан зүйлээ боловсруулахдаа муу бөгөөд анхаарлаа өөр тийш сарниулж алгуур хийсэн зүйлийг илүү шингээдэг байна.

Хийжүүлсэн ундаанаас татгалз

Хийжүүлсэн ундаа нь маш их чихэр агуулдаг, байгалийн бус амт, өнгө оруулагч зэрэг ашигладаг тул та аль болох ундаагаар биш цэвэр усаар бие дэхь шингэнээ нөхөж байгаарай! Энэ нь таны биеийн шингэнийг нөхөх бус харин ч байдлыг дордуулдаг гэдгийг мартаж болохгүй.

Усаа зөв сонго

Дэлгүүрийн лангуун дээр байгаа цэвэр уснаас илүү гэртээ байгаа цэвэршүүлсэн усаа уухыг хичээгээрэй! Учир нь дэлгүүрийн лангуун дээр байгаа усыг пластик саванд хадгалдаг ба ийм ус хэзээ ч таны гэрт байгаа ус цэвэршүүлэгч дэх усыг чанараараа гүйцэхгүй.

Өдөрт 8 стакан ус уух нь бүх хүнд тохирохгүй

Бид өдөр тутамдаа авч болох шингэнээ гүйцэд авч чадахгүй байгаа гэж олон хүн ярьдаг. Үүнийг шийдэх арга бол өдөрт 8 стакан ус уух ёстой гэж үздэг билээ. Зарим эмч нар хүртэл хүний өдөрт авах шингэний хэмжээ 8 стакан устай тэнцэнэ гэж хэлэх нь бий. Гэвч үнэндээ энэ нь бүх хүнд харилцан адилгүй юм. Хүн гадагшаа хэр их шингэн алдана тэр хэмжээний шингэнг буцааж нөхөх ёстой гэсэн хууль байдаг. Энэ нь дунджаар 8 стакан болдог аж. Харин хүнд хүчир ажил бага хийдэг хүний хувьд тийм ч их шингэн алдахгүй тул хэт их ус уух хэрэггүй. Тэгвэл тамирчид болон биеийн хүчний ажил хийдэг хүмүүсийн хувьд энэ хэмжээ багадна. Тиймээс та өөрийнхөө өдөрт алдаж буй шингэнтэй тэнцүү хэмжээний шингэн уух ёстой гэх хуульд баригдаж шингэнээ нөхөж байх хэрэгтэй!

Гэрээсээ удаан хугацаагаар гарах гэж байгаа бол усны савандаа усаа хийж авахаа мартуузай

Хүний бие гадагшилсан шингэнээ нөхөх зорилготой байнгын ус нэхэж байдаг бөгөөд удаан хугацаанд ингэж явснаар биед дасал болох нь бий. Биед шингэн дутагдаж байгаа нь шууд мэдэгдэхгүй боловч олон сөрөг шинж тэмдэг илэрч, өтгөн хатна. Тиймээс та ус сайн ууж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөө сайжруулаарай. Энэ нь таныг биеийн жингээ хадгалахад тусална.

Сонирхолтой байдлаар шингэнээ нөх

Дан ганц ус уух нь хүнд тааламжтай санагдахгүй нь лавтай. Харин дээрээс нь өргөст хэмх, киви, төрөл бүрийн жимсгэнэ хийж уух нь таныг илүү сэргээхээс гадна таатай мэдрэмж төрүүлэн, дахин уух хүслийг өдөөнө.

Мөстэй ус

Мөстэй ус уух нь илүү их эрч хүчийг өгч, ядаргаа, бухимдлыг тайлна. Тиймээс ажилд дарагдаж, бухимдаж суухдаа мөстэй ус ууж, өөрийгөө тайвшруулахын зэрэгцээ эрүүл мэнддээ давхар анхаарч болох юм.

Өөртөө сануул

Хэрвээ та тогтмол ус ууж сураагүй бол утсан дээрээ өөртөө сануулах сэрүүлэг тавиарай. Жишээ нь цаг тутамд усны цаг гэсэн сэрүүлэг тавьж болох юм. Энэ нь яваандаа дасал болж, та сэрүүлэгүйгээр өөрт зохих хэмжээний усаа уудаг болно.

Усархаг жимсгэнэ хэрэглэ

Та жимс, жимсгэнд дуртай бол аль болох улаан лооль, тарвас гэх мэт бие дэх шингэнийг дэмждэг жимс авч байгаарай!

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button