Шар мэдээ

ЭМГЭНЭЛ: Монгол Улсын ардын жүжигчин С. Сарантуяагийн ээж тэнгэртээ дэвшжээ. ИЖИЙ МИНь ААВЫН МИНЬ ДЭРГЭД АМГАЛАН НОЙРСДОО…

Монгол Улсын ардын жүжигчин С. Сарантуяагийн ээж тэнгэртээ дэвшжээ. Түүний гэр бүл төрөл төрөгсөд хамаатан саданд гүн эмrэнэл илэрхийлье. Тэрбээр энэ талаараа цахим хуудастаа ийн бичжээ. Бид бүхний хамгийн хүндтэй хүн хайрт ээж минь хүнд өвчний улмаас бурханы оронд заларч гэр бүл үр хүүхэд , ач зээ ,төрөл төрөгсөд бүхэнд нөхөж барашгүй гарз тохиолоо.

…Ижийдээ бид эрхэлж өссөн.
Эрхлүүлэх тоолондоо бие биенээ гэсэн ухааныг та л бидэнд ойлгуулсан.
Ээж минь та бүлээн сүүгээ амсуулсан цагаас эхлэн
Эрээн бараатай энэ орчлонд “ХҮН” байхын утга учирыг та л бидэнд тунгаалагасан…
БУУРАЛ ИЖИЙ МИНЬ
БУЛИГЛАХ ЗҮРХЭНД МӨНХӨД ОРШДОГ
ААВЫН МИНЬ ДЭРГЭД
АМГАЛАН НОЙРСДОО.

Түүний ижий нь сайхан ярилцлаганаас нь эргэн дурсан хүргэж байна. Монголын тайз дэлгэцийн урлагт амьдралаа зориулж яваа урлагийн гэр бүлүүдийн нэг бол СТА жүжигчин О.Бат-Өлзий, Ардын жүжигчин С.Сарантуяа нарын гэр бүл гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. С.Сарантуяа гуайн ээж Баярсайхан гэж сайхан буурай бий. Цагтаа гоо үзэсгэлэнгээрээ шуугиулж явсан хатагтай С.Сарантуяатай усны дусал мэт адилхан энэ буурлын дуу хоолой нь хүртэл охинтойгоо андуурам адилхан. Насаараа боловсролын байгууллагад ажиллаж, ардын хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн сайхан ээж зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн билээ. Түүнийг бид “Ижий” буландаа урьсан юм.

-Та сайхан намаржиж байна уу. Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа?

-Сайхан намаржиж байна. Та бүхэнд ч бас баярлалаа. Намайг Лувсаншаравын Баярсайхан гэдэг. Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн. Багш гэдэг мэргэжлийг эзэмшээд олон жил энэ ажлаа хийж тэтгэвэртээ суусан хүн дээ. Анх 1956 онд багшийн сургуулийг төгсөөд 16 дугаар сургуульд 14 жил ажиллаад 1972 онд мэргэжил дээшлүүлхээр Багшийн дээдэд дахин сурч Монгол хэл, уран зохиолын багшаар төгссөн юм. Ингээд төгсөөд Баянзүрх дүүргийн 53 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгчээр 14 жил ажиллаад 1992 онд тэтгэвэртээ гарсан.

-Мэдээж ардын хүүхдүүдийг сургах энэ үйлст насаараа ажилласан хүн төрөөс олон шагнал урамшуулал хүртэж байсан байх?

-Миний хувьд анги дааж авч байгаагүй. Багшийн дээдэд сурахаасаа өмнө бол гурван удаа бага анги төгсгөсөн. Дандаа л бага ангийн сургалт, монгол хэлний заах арга зүйг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байсан юм. Ер нь бол сургалтын чанарыг сайжруулах тал дээр л хамаг анхаарлаа хандуулдаг байлаа. Тэгэхээр сурагч, шавь нар гэхээсээ илүү багш нар хамт олонтойгоо л их ажилласан хүн байгаа юм. Дүүргийн тэргүүний заах аргын тэнхим, монгол хэлний тэнхим зэргээр тодорч байсан л даа. Ардын боловсролын тэргүүний ажилтан, ахмад ажилтны цол тэмдэгүүд, хөдөлмөрийн хүндэт медал зэргээр шагнуулж байсан.

Баярсайхан гэдэг нэртэй эмэгтэй хүн их цөөхөн байх шүү. Нэрнийхээ талаар?

-Би чинь бага байхдаа бондгор цагаан охин байж л дээ. Тэгээд ээж аав минь энхрийлээд Тоорой гэдэг нэр өгсөн байсан юм. Тэгээд би сүүлд долдугаар ангиа төгсөөд Багшийн сургуульд орохдоо өөрөө дураараа нэрээ сольчихсон юм. Нэрнээсээ ичээд сүйд болдог байсан болохоор ээждээ хэлж гомдоллож байгаад л солиулчихсан. Тэрнээс хойш Баярсайхан нэрээрээ явж байна. Нэрээ сольлоо гээд муудсан зүйл алга. Сайхан нэр.

-Таны бага, залуу нас хаана хэрхэн өнгөрсөн бэ?

-Би чинь айлын өргөмөл охин. Ер нь их эрх өссөн. Мал дээр бол байгаагүй, аймгийн төвд л бага нас минь өнгөрсөн дөө. Багшийн сургуулийг төгсөөд нутагтаа очиж, Хонгор суманд ажиллаж байгаа 1959 онд том охиноо төрүүлсэн. Хөдөө хоёр жил ажиллаад хот руу шилжсэн. Би чинь хөдөө суманд, тэгээд өөрөө юугаа ч мэдэхгүй анх төрөх гэж байгаа хүн бүр тав хоног өвдөж байж, их хүнд төрсөн. Сараа маань б.үтэлттэй төрөөд, у.йлж өгдөггүй их хүндрэлтэй төрсөн. Анх охиноо төрүүлчихээд үнэхээр их баярласан. Харин аав нь спортын хүн байсан болохоор төрөөд долоо хоносны дараа л тэмцээнд оролцох гээд орхиод явж байсан. Ээж минь хамт байсан тулдаа л би энэ хэдэн хүүхдийг өсгөсөн дөө. Би бас охиндоо их баярладаг юм. Араасаа олон сайхан дүү нар дагуулсан. Яг Сараагийн маань дүү дөрвөн насны зөрүүтэй төрсөн.

Би чинь зургаан хүүхэдтэй. Хамгийн том охин Сарантуяа маань 1959 онд төрсөн. Би чинь таван охин, ганц хүүтэй. Хүүхдүүдээс маань дээд боловсролтой хүн ч байна, дунд боловсролтой хүн ч байна. Хамгийн гол нь хүүхдүүд дотор минь ёс суртахууны д.оголдолтой, хүмүүжилгүй хүн нэг ч байхгүй. Энэ чинь л хүний амьдралын хамгийн гол хэмжүүр шүү дээ. Гэрийн дотоод хүмүүжлээс их зүйл шалтгаалж байгаа. Аав, ээжийн хувьд ажлаа хийж явахдаа хүүхдүүддээ огтхон ч санаа зовдоггүй байлаа. Ийм бие даасан хүн болгож хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд миний эзэмшсэн мэргэжил ч багагүй нөлөөлсөн байх. Аав нь ч спортын хүн болохоор зөв үлгэр дууриал үзүүлдэг байсан даа. Одоо бүгд л дор бүрнээ эзэмшсэн мэргэжлээрээ сайн сайхан ажиллаж, амьдарч явна.

Хүүхдүүдийн тань нэр хэн хэн гэж байгаа вэ?

-Бүгдийнх нь нэрийг аав нь өгсөн. Сарантуяа, Нарантуяа, Алтантуяа, Одонтуяа, Отгонтуяа гээд таван охин байна.

Охин гараад л байдаг. Хань минь чиний бие охидуудын бие л сайн бол боллоо. Яахав яахав гээд л яваад байсан. Гурван охинтой болохдоо тулгын гурван тотго шиг гээд дараа ширээний дөрвөн хөл шиг, ингээд гарын таван хуруу шиг сайхан таван охинтой боллоо. Яахав, яахав гээд л явж байлаа. Тэгээд зургаа дахь хүүхэд маань хүү төрөхөд ёстой бөөн баяр хөөр болдог юм байгаа биздээ. Мэдээж эр хүн юм болохоор битүүхэндээ хүү хүсээд л яваад байдаг байсан. Тэрийгээ нэг их ил хэлдэггүй байсан юм. Бид хоёр чинь 46 жил хамтдаа амьдарсан. Хүүг минь Үенбаатар гэдэг. Манайх 11 нь ач зээтэй. Тэдний долоо нь хүү. Дандаа охин гараад байсан айлаас хүү төрөөд эхлэхээр их баярладаг юм билээ. Тэд нартаа ч өвөө нь өөрөө нэр хайрладаг байсан. Анх хүүгийнхээ нэрийг өгөхдөө их удаан бодож өгсөн. Эмч нар бүр нэрийг нь өг гэж шаардаж байж өгүүлсэн шүү. Ач нар маань ихэнх нь Баатар гэдэг нэртэй. Гүенбаатар, Зургаадайбаатар, Гунанбаатар гээл л…Миний ач Тамираа бол яг ээж аавынхаа замаар явж байгаа. Ёстой нэг завгүй гурван хүн л байдаг юм.

Жүжигчин Б.Тамир эмээдээ: Хайртай эмээ минь бурхны орондоо тайван нойрсдоо. Дэндүү их санах байхдаа таныгаа хэмээн өөрийн цахим хаягаараа дамжуулан хэлжээ. Ум сайн амгалан болтугай. Гүн эмгэнэл илэрхийлэе.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button