Зөвлөгөө

Жүжигчин мисс Б.Бадaмцэцэг: Хүүхэд өсгөхөд нь ээж нь тусалж байгаа бол тэр хүн өөрийгөө маш азтайд тооцох хэрэгтэй. Надад бол яг б.урхан хажууд байгаа юм шиг санагддаг

Мисс Б.Бадамцэцэгийг үзэгчид X.эцүү анги киноны Гэрлээгийн дүрээр нь андахгүй биз ээ. Хамгийн сүүлд Валентины захидал хэмээх инээдмийн кинонд тоглосон жүжигчин, мисс бүсгүй өдгөө шүдний э.мч мэргэжлээр ажиллаж байгаа билээ.

Уран бүтээл болон э.мчийн ажлынхаа хажуугаар гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээжийн үүргийг авч яваа өнөө цагийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөлтэй бид хэсэг хором ярилцсан юм.

-БИДЭНД ГЭР БҮЛЭЭ ТОВЧ ТАНИЛЦУУЛНА УУ? ГЭР БҮЛИЙН ҮҮРГЭЭ ХЭРХЭН ХУВААРИЛДАГ ВЭ?

-Сайн байна уу? Ам бүл дөрвүүлээ. Хүү маань гурван настай, харин охин маань нэг настай. Үүрэг хуваарилалтын тал дээр манай гэр бүл маш тэнцвэртэй ханддаг. Тэрийг чи, энийг би гэхээс илүүтэй хэн амжиж байгаа нь, боломжтой байгаа нь шаардлагатай зүйлсээ хийж, дор бүрд нь асуудлаа шийдээд, бие биеэ нөхөж, дэмжиж явахыг хичээдэг дээ. Ийм байх нь хоёр жаахан хүүхэдтэй, ажилладаг бидний хувьд сайн тохирдог, уян хатан зохицуулалт гэж боддог.

-ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ӨГЛӨӨ, ОРОЙНЫ ДАДЛУУД ЮУ ВЭ?

-Хүүхдүүд маань өдөр өдрөөр том болж нойрондоо сайн болсноор манай гэрийн өглөө долоон цагт эхэлдэг болоод байгаа. Үүндээ ч их баяртай байгаа шүү. Учир нь охин маань арай жаахан байхдаа өглөөдөө зургаа хааяа бүр дөрөв, тав гээд сэрчихдэг байсан юм. Ер нь ээж болсноосоо хойш ханатал сайн у.нтаж, бүтэн нойртой хоноогүй байх шүү (инээв).

Өглөө босоод эхлээд шүдээ угаана. Том хүү маань шүдээ угаах их дуртай, түүнийгээ ч бүр зуршил болгочихсон. Тэгээд цайгаа ууна. Шүд угаах, өглөөний цай уух хоёрыг манай гэр бүлийн зайлшгүй дадал гэж болно.

-ХҮҮХЭД ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ АШИГЛАДАГ СОНИРХОЛТОЙ АРГА, ТЕХНИКЭЭСЭЭ ХУВААЛЦВАЛ?

-Хүүхдүүдийнхээ ямар чиглэлд авьяас чадвартай, д.ур сонирхолтой гэдгийг нь анзаарч, түүнийгээ хөгжүүлэхэд нь туслахыг боддог. Хүүхдийн хөгжил тал дээр бүтээлч, том зурагтай номууд авч өгөхийг хичээнэ. Сүүлд гэхэд “KiddyZ” гээд хүүхдийн EQ-г хөгжүүлэх, дотроо жижиг таван номтой багц авсан. Түүнд хүний таван мэдрэмж болох баяр баясал, уу.р у.цаар, ай.дас, хайр, г.унигийг дүрээр орлуулан тайлбарлаж, тэр м.эдрэмжүүдээ хэрхэн ялгахыг, зохицуулахыг заадаг юм билээ. Хүүдээ уншиж өгсөний дараа, нэг удаа “Ээж ээ, би уу.рлаад байх шиг байна аа” гэж байсан шүү.

Ер нь хүүхдүүдээ өөрөөр нь, яг тухайн хүнд нь тохирсон байдлаар өсгөхийг хичээдэг. Бас х.үсэхгүй байгаа зүйлийг нь хүчээр хийлгэх гэхээс илүүтэй нэг бүрчлэн тайлбарлаж өгөхийг хичээнэ. Жишээ нь, хүүхдүүд шүдээ угаах д.ургүй, шүдийг нь угаах гэхээр уй.лах хандлага их байдаг шүү дээ. Учир нь гэвэл түүнийг а.юултай, м.уу зүйл л гэж бодоод байгаа хэрэг. Иймээс, хүүхдээ багаас нь эхлээд өөрөө шүдээ угааж байгаагаа харуулж, тэр нь гоё зүйл гэдгийг мэдрүүлээд дараа нь сойз гэж юу вэ, сойз яагаад хэрэгтэй вэ, шүд угаах гоё зүйл үү, м.уухай зүйл үү гэдгийг харуулж, гайхуулан тайлбарлаж өгнө. Гэх мэтээр хүүхдийнхээ хувийн орон зайг хүндэтгэж, хүсэхгүй байгаа зүйлийнх нь учир шалтгааныг олоод, зүтгэж дайрахаас илүү тайлбарлаж байх нь чухал санагддаг.

-ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ДУРТАЙ ХҮҮХДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮҮХДИЙН/ГЭР БҮЛИЙН КОНТЕНТ?

-Дөнгөж ээж болсныхоо дараа хүүгийнхээ угжыг сайтар цэвэрлэх цэвэрлэгээний зүйл хайгаад дэлгүүр хэсэж явахдаа анх “Pigeon” гээд брэндтэй танилцаж байсан юм. Угж угаах шингэн нь хүүхдийн биед ямар ч с.өрөг н.өлөөгүй гээд бидэнд бүр уулгаж үзүүлсэн гээч. Түүнээс хойш угж болон угж угаах шингэнийг нь тогтмол хэрэглэдэг болоод цахиур нь цухуйсны дараа шүдний резинэн сойзыг нь гээд хүүгийнхээ нас насанд тохирсон бүтээгдэхүүн бүрийг нь авч хэрэглэдэг болсон. Ингэж явтал нэг өдөр охиныг маань брэндийнхээ нүүр царай болгох санал ирүүлсэн гээч.Бусад бүтээгдэхүүний хувьд модон болон том, цогц тоглоом хэрэглүүлэхийг боддог. Зайлшгүй хуванцар тоглоом авах тохиолдолд эрүүл мэндэд с.өрөг нөлөө үзүүлэхээргүй байлгах үүднээс BPA freе заалттайг, бүр байхгүй бол BPA хамгийн багатайг нь авдаг.

-ХҮҮХЭДТЭЙ БОЛСНООР ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ, ҮЗЭЛ БОДОЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?

-Ээж бүр л хүүхэдтэй болсноор бага цагт ихийг амжуулж сурдаг байх. Түүнээс гадна гэвэл би илүү дайчин, зоригтой болж өөрчлөгдсөн. Ээж болсноор өмнө нь надаас хэзээ ч гарахааргүй байсан зориг, шийдэмгий зан гардаг болсон. Мөн юмыг их өнгөц бодож, дүгнэдэг байснаа анзаарсан шүү. Одоо бол аливааг сайтар бодож тунгаан, няхуур байж, арга эвээр хандахыг хичээдэг. Өөрөө ээж болохоосоо өмнө “Хүүхэд уйлдаг л юм чинь дээ, хүүхэд л юм чинь у.йлж л таарна шүү дээ” гэж боддог, чухалчилж үздэггүй байсан бол хүүхэдтэй болсноор хүүхдийн арга эвийг олж болдог юм байна гэдгийг ойлгосон.

Энэ хандлага нь эргээд бусад хүмүүс, амьдрал дээр хэрэгжээд эхэлдэг юм билээ. Ялангуяа ажил мэргэжлийн тал дээр бүр их ажиглагдана. Миний хувьд шүдний э.мч л дээ. Одоо бол ирсэн хүүхдүүдээ уй.луулахгүй эмчлээд гаргана шүү. Энэ л миний хувьд хамгийн том амжилт гэж боддог.

-ТА ХЭРХЭН АМАРДАГ ВЭ? ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР БУСДЫН ТУСЛАЛЦААГ ХЭР АВДАГ ВЭ?

-Хамгийн сайн амралт нойр л юм шиг санагддаг. Бүтэн нойртой байх ямар гоё болохыг ээж аав болохоор эрхгүй ойлгодог. Дөнгөж төрсний дараа ээжийнхээ туслалцааг авна. Онцгойлон хэлэхэд ээжийгээ туслах боломжтой байгаа дээр хоёр хүүхдээ гаргасандаа маш их баярладаг. Хүүхэд өсгөх тал дээр ээж нь тусалж байгаа бол тэр хүн өөрийгөө маш азтайд тооцох хэрэгтэй.

Надад бол миний хажууд яг б.урхан байгаа юм шиг л санагддаг. Бусдаар бол, хүүхдээ өсгөхдөө ээж аав нь л өөрсдөө хамгийн том үүрэгтэй, санаачилгатай байх ёстой гэдэгтэй санал нэг байдаг. Гэхдээ үүнд бас сурч, дадлагажих цаг ордгийг санах хэрэгтэй юм билээ. Миний хувьд нэг хүүхэдтэй байхдаа өөртөө ерөөс цаг гаргаж амждаггүй байсан ч хоёр хүүхэдтэй болсон чинь эсрэгээрээ өөртөө цаг гаргаж чаддаг болоод байгаа шүү.

-АЖИЛЛАДАГ, СУРДАГ ЭЭЖ БАЙХЫН ХАМГИЙН Х.ЭЦҮҮ НЬ?

-Хүүхдүүдээ санаад, яаж байгаа бол гэж хэт их бодоод, тэр бодолдоо түүртэж, урд байгаа ажилдаа төвлөрч чадахгүй б.ухимдах тал ажиглагддаг. Сэтгэл санаа байгаа газартаа бүрэн төвлөрч өгдөггүй нь л ажилладаг ээж аав байхын хамгийн х.эцүү нь юм шиг санагддаг даа. Гаргалгаа нь төлөвлөлт, эхнэр нөхөр хоёрын багаар ажиллах, бие биеэ нөхөх, ойлгох чадвар юм байна гэж ойлгосон. Энэ тал дээр хүүхдүүдээ ойрхон төрүүлсэн нь ямар зөв зүйл байгаа вэ гэж боддог юм. Анх бол нэг хүүхэдтэй ингэж байгаа юм чинь хоёр ойрхон хүүхэд бүр хэцүү байх даа гэж төсөөлдөг байсан ч бодит байдал дээр нэг их ялгаа гараагүй шүү. Харин ч хүүхдүүд ханьтай, хамт сурч, хамт хөгжиж, бие биеэ хамгаалж, хайрлаж сурдаг юм байна. Ойрхон төрөх нь ээж аавын талаас ажил амьдралын төлөвлөлт, хүүхдийн талаас төлөвшил хүмүүжлийн гээд давуу тал олонтой санагдсан.

-ЭЦЭГ ЭХИЙН ХУВИАР ХАМГИЙН ИХ БАЯРЛАСАН, БАХАРХСАН МӨЧ?

-Саяхан хүү маань дүүгээ яг унах гэж байхад нь хийж байсан юмаа шууд хаяад дүү рүүгээ гүйгээд барьж авахад хэчнээн их бахархсан гээч. Бие биедээ хайртай, хамтач сэтгэлгээтэй өсөж байгаа нь хамгийн бахархам санагддаг.

-ХҮҮХЭД ӨСГӨХТЭЙ ХОЛБООТОЙ АВСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ БАЙСАН БЭ?

-Хүүхдийг хүүхэд гэж г.ололгүй ярилцаж байгаарай гэдэг зөвлөгөө. Хүүхдийн тэгнэ гэж юу байсан юм, жоохон хүүхэд байж гэдэг бассан хандлага гаргалгүй чин сэтгэлээсээ ярилцахыг л боддог. Нөгөө талаас хүү маань ч тэгэхийг биеийн хэлэмжээрээ шаардаад байдаг. Хүү маань их яриа, нээлттэй зантай л даа. Түүнийг нь хуваалцахгүй, анхаарахгүй байхаар цаанаасаа б.ухимдаад, ааш м.уутай болоод эхэлдэг.

Тэгэхээр томчуудад өөрийгөө илэрхийлэх, мэдрэмжээ хуваалцах хэрэгцээ хүүхдэд их байгаа юм. Тэр хэрэгцээг нь орхигдуулалгүй сайн ярилцдаг.

-ХҮҮХДЭЭ ЯМАР ХҮН БОЛООСОЙ ГЭЖ, ЯМАР ЧАНАРЫГ ӨӨРИЙМШҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?

-Мэдээж сайн сайхан зан чанар бүхнийг л хүснэ. Хамгийн түрүүнд хүүхдүүд маань бие биедээ хайртай, халамжтай болоосой гэж хүсдэг. Сонирхууштай гэвэл хэн хэнд нь ямар нэг хөгжмийн зэмсгийг маш сайн эзэмшүүлнэ гэж боддог.

БУСАД ЭЭЖ ААВУУДАД ХАНДАЖ ЮУ ЗАХИХ ВЭ:

-Мэргэжлийн үүднээс зөвлөхөд, ээж аавууд “Сүүн шүд бол уначих юм чинь…” гэсэн хайнга хандлагатай байдаг. Үнэндээ сүүн шүд бол хамгийн чухал зүйл юм. Энэ бол хүүхдийн тань эрүүл мэндийн толь, ясан шүдний үндэс суурь байдаг. Сүүн шүдийг зөв арчилж, зөв ургуулж, амны хөндийн ариун цэврийг багаас нь сайтар сахиулж сургаснаар наанадаж э.мчийн өрөөний гадаа хүүхдээ уй.лж суухыг сонсохгүй, цаашлаад ирээдүйд хүүхдийнхээ шүдний э.мчилгээнд зайлшгүй гаргахад хүрэх том зардлыг хэмнэж чадах юм. “Шүдээ угаалгахгүй уйлаад байна” гээд өнжөөд байвал ирээдүйд бүр илүү ө.втгөж, уйлуулах хэрэг гарна. Энэ бол 100 хувь ээж аавын хүүхдийнхээ төлөө хийж буй сонголт бас хариуцлага юм шүү.

Юунаас эхлэх вэ гэвэл арчилгаанаас эхэлнэ. Хүүхдийнхээ цахиурыг цухуйж эхэлснээс хойш шүд угаах дадалд сургах нь зүйтэй. Шүдний ургалтаас хамаарч ойролцоогоор найман сараас нэг ой хүрэх үеэс эхлэн резинен сойз хэрэглүүлээд, хугацаа нь болохоор солиод явна. Мөн хоолыг нь сайн зажлуул. Мах, бүлх зэргийг сайтар зажлуулж, шүд эрүүний хөгжлийг нь дэмжихэд анхаараарай.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Боль !!