Зөвлөгөө

Герман хэл суралцагчид үзвэл зохилтой 5 TED Talks

TED Talk гэж юу вэ?

TED гэдэг нь Технологи, Энтертайнмент, Дизайн гэсэн үгсийн товчлол бөгөөд илтгэгч нарын бүх л яриа нь дийлэнхдээ тухайн мэргэжлийн чиглэлд зориулагддаг. Ярианууд нь алдарт хүрэхэд тэд бизнес, бүтээлч байдал, боловсрол зэрэг бусад салбарын сэдвүүдээр хүрээгээ тэлсэн юм.

Уг төрийн бус байгууллага нь хуралдааныг зохион байгуулдаг бөгөөд салбар бүрт мэргэшсэн хүмүүсийг лекц тавиулахаар урьдаг. Бүх ярианд мөрдөгдөх цорын ганц шаардлага нь ярианы үргэлжлэх хугацаа 18 минутаас хэтэргүй байх хэрэгтэй. Байгууллагынх нь гол зорилго нь шинжлэх ухаан, бизнесээс авахуулаад олон улсын харилцаа, улс төрийн төрөл бүрийн асуудлыг нээлттэй болгох юм.

Хэдийгээр 1984 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа ч өнгөрөгч жилүүдэд эрчийг авсан олон нийтийн сүлжээнүүд хүмүүст хүрэхэд нь тус болжээ. Үүний ачаар TED Talk дэлхий даяар алдаршсан.

TED Talk -оор хэрхэн гермен хэл сурах вэ?

Хэрэв та өөрийн герман хэлний мэдлэгт эргэлзэлгүй өөрийгөө ахисан түвшний суралцагч гэж дүгнэдэг бол асуудалгүйгээр бичлэгээ үзэж болох юм. Зарим техникийн хэллэг л таныг төөрөгдүүлж магадгүй.

Түүнээс бусдаар бол танд яриа/лекцүүд маш тодорхой байх бөгөөд хэлийг нь өөрөө тохируулж болно. Яриа нь дэлхийн хүмүүсийн олонх сонсоход зориулагдсан тул энгийн, ярианы герман хэлнээс илүү удаан байдаг. Энэ нь анхлан суралцагчид ярианы хурдыг гүйцэн юуны тухай ярьж байгааг ойлгоход тус болдог. Зарим тохиолдолд яриа өгч байгаа илтгэгч унаган герман хүн биш байж болно. Тэр тохиолдолд эхэндээ аялагатай яриа нь ойлгоход бэрхшээлтэй байна. Гэсэн хэдий ч та шантралгүй сонсоод байвал таны чих дасах болно.

Тэгвэл эхний ээлжид ямар TED Talk үзвэл сонирхолтой вэ? Бид танд 5 бичлэгийг санал болгож байна.

Komfortzone Zukunft (Тухлаг бүсийн ирээдүй)

 

Профессор Др.Гунтер Бойк TEDxRheinMain буюу Райн мөрний Майн эргийн дагуух бүсийн хуралдааны үеэр уг яриагаа илтгэсэн юм. Уг илтгэлд хүмүүс амьдралдаа гарсан өөрчлөлтөд хэрхэн дасан зохицдог талаар ярьдаг. Та сонирхоод үзээрэй.

Think Like a Designer (Дизайнер шиг сэтгэх нь)

Эрик Шпикерманн нь TEDxBerlin буюу Берлинд зохион байгуулагдсан хурлын үеэр загварыг дахин загварчлах бүхэл ухагдахууныг тайлбарласан юм. Тэр бол фонт загварчлагч бөгөөд орчин үеийн хамгийн хэрэглээ өндөртэй фонтуудыг загварчилснаараа алдартай.

Ambiguitätstoleranz (Тодорхойгүй байдлыг хүлцэх тэвчээр)

Др.Дживка Овчарова бол Карлсруэгийн Технологийн институтын эрдэмтэн. Тэрээр уг илтгэлдээ хүний сэтгэл хөдлөлийн үүрэг оролцоо болон харагдах болоод үл харагдах ертөнцийн дундах орон зайг виртуал бодичлол ашиглан олох талаар өгүүлдэг.

Poetry Slammer (Яруу найргийн шүүмжлэгч)

Матцэ Б бол шүүмж шүлэгч. Түүний TEDxBodensee буюу Бодэ нууурын бүсэд хэлэлцүүлсэн яриа нь шүлэг унших урлаг болоод шүүмж шүлгийн цаана өгүүлэгдэх урлагийг авч үзсэн. Мөн тэрээр шүлэгчээс герман хэлний багш болсон тухайгаа ярьсан юм.

Auf Holz Gebaut (Модноос бүтээх нь)

TEDxSalzburg буюу Салцбург хотод өрнөсөн хуралдаан дээр Хюберт Ромберг, Ромберг Групп гэх олон улсын барилгын компанийн үүсгэн байгуулагч, тогтвортой байгууламжийн талаар хэлэлцүүлэн юм.

Ромберг модыг өөр материалтай хослуулж байшин барих аргыг хөгжүүлсэн. Тэр уг бичлэг дээр хөгжүүлэлтийнхээ талаар болон илүү ногоон ирээдүйг бүтээх бусад үр дүнтэй, тогтвортой барилгын системийн талаар ярьдаг.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button