Зөвлөгөө

Нойргүйдэлтэй хэрхэн тэмцэх вэ?

ТӨГС ӨДРИЙН ХУВААРЬ

Эм уух, хоол идэх, хүнтэй харьцах эсвэл унтах гээд үйлдэл бүрт тохирсон цаг гэж байдаг. Өөрөөр хэлбэл хүн бүрт био хэмнэл гэж байх бөгөөд үүнийг үл тоосноор том асуудалд орох аюултай юм.

“Үргэлж цаг хугацаанд нь” номондоо Майкл Бреус хүмүүсийг төрөл бүрийн хронотипээр ялгасан байдаг. Тэрээр нойргүйдлээр шаналдаг хүмүүсийг Дельфинууд гэж нэрлэжээ. Ийм төрлийн хүмүүс яаж гүн нойроор унтах вэ? Өдөр унтах уу? Хэзээ кофе ууж, хоол идэх вэ? Гэх мэт олон асуултын хариултыг М.Бреусын нойргүйдлээр шаналж буй хүмүүст зориулж тусгайлан боловсруулсан өдрийн хуваарь өгч чадна.

ЯАГААД ДЕЛЬФИН ГЭЖ НЭРЛЭСЭН ЮМ БОЛ ЮМ?

Дельфинуудын зүүн ба баруун тархи ээлжилж унтдаг. Тархины нэг тал нь сэрүүн байж, усанд хөвөхийг хариуцан, араатан амьтад ирэхэд сэрэмжтэй ажиллаж байдаг.

Как бороться с бессонницей. Идеальное расписание дня

ДЕЛЬФИНУУДЫН НОЙР ЯМАР БАЙДАГ ВЭ ?

Дельфин хронотиптэй хүмүүс өнгөц нойроор унтдаг бөгөөд бага зэргийн чимээ гарах эсвэл тавгүйрхвэл шууд л сэрчихдэг. Тэд унтах хандлага багатай, шөнө байн байн сэрдэг тул ихэвчлэн сэтгэл зовнил шалтгаант нойргүйдлээр шаналдаг.

Шөнөдөө Дельфинууд гаргасан алдаа, хэлсэн буруу үгээ эргэн санаж, алдаагаа хэрхэн засах, ирээдүйд юу болох, яаж амжилтад хүрэх талаар эргэцүүлэн бодсоор шөнийг бардаг. Дельфинууд унтахдаа гүн нойронд автдаггүй, өнгөц унтдаг ба сэрсэнийхээ дараа унтсан үгүйгээ хэлж мэддэггүй.

ТА ИЙМ ТӨРЛИЙН ХҮН ҮҮ?

Дельфинууд ихэвчлэн ядарсан байдалтай өглөө босдог ба өдөржин тийм явсаар, шөнө оройн цагаар л биеийн байдал нь огцом дээрдэж сэргэдэг.

Люди с хронотипом Дельфина спят неглубоко, легко пробуждаются от малейшего звука и беспокойства

 

Хамгийн идэвхтэй үе: Шөнийн цаг

Хамгийн үр бүтээлтэй ажилладаг үе: Өдрийн цагт богино мөчлөгөөр

Өдрийн унтлага: Шөнө авч чадаагүй нойроо нөхөхийн тулд өдөр дуг хийхийг хүсдэг ч ихэвчлэн бүтэлгүйтдэг

 

ХОЁР ДҮРЭМ

Хэрэв та Дельфин төрлийн хүн бол дараах 2 дүрмийг баримтлаарай:

Илүү үр бүтээлтэй ажиллахын тулд өглөөний цагаар идэвхтэй байхыг хичээ;
Шөнө сайн унтаж амрахын тулд оройн цагаар сэтгэл зовнил, бие тавгүйтүүлсэн зүйлсээс хол бай.
Төгс цагийн хуваарийг танилцуулж байна. Энэ цагийн хуваарийг нэг нэгэнгүй мөрдөнө гэвэл мэдээж бүтэхгүй. Гэхдээ бага хэмжээний эерэг өөрчлөлт ч биеийн байдалд сайнаар нөлөөлдөг шүү дээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button