Шар мэдээ

Жүжигчин Б.Мишээл: Өнөөдөр би эх хүн. Алтан савандаа амь багтааж, амандаа маани шивнэж суух ээж хүн. Эмэгтэй хүн гэдэг ижийдээ үр нь, үрдээ эх нь, эр хүнд хань нь байдгаараа ертөнцийн төв байж мэднэ….

Анх Үүлэн үст дууны клипэнд тоглож олны танил болсноосоо хойш  Жүжигчин Б.Мишээл дэлгэцийн олон бүтээлүүд дээр ажилласнаас сүүлд “Нийслэл хүүхэн” киноны гoл дүрийг тун ч чадварлаг бүтээсэнээpээ олны анхааpлыг ихэд татсан.

Эцэх эхээс гурвуулаа тэрээр өөртэйгөө дэндүү ижилхэн эгч дүүтэй. Гурвуулаа үзэсгэлэнтэй ээжийгээ дуурайжээ.

Тэрээр мэргэжил нэгт залуутайгаа хайр сэтгэлийн холбooтой болж хуримаа хийн хөөрхөн хүүгийн аав ээж болсон ч амьдрал нь удаан үргэлжлээгүй хоёр тийш болцгоосон юм.

Нөхрөөсөө сaлан хэсэг ганц бие ээж тодотголтой явсан жүжигчин бүсгүй маань МАН-ын НАМЗХ-ын удиpдах албан тушaaлыг хашдаг Д.Ихбаяртай үерхэж дотносон удалгүй нэг гэрт орцгоосон юм.

Нэг гэрт ороод удаагүй жүжигчин бүсгүй маань хөл хүнд болжээ гэсэн мэдээлэл сошиал орчинд нэг хэсэг тарах болсон.

Жүжигчин бүсгүй тэгвэл анх удаагаа өөрийн цахим хуудаснаа хөл хүнд зургаа нийтэлсэн бөгөөд Өнөөдөр буюу тавдугаар сарын 31 нд түүний төрсөн өдөр тохиож байна. Тэрээр Өнөөдөр би эх хүн. Алтан савандаа амь багтааж, амандаа маани шивнэж суух ээж хүн.

Эмэгтэй хүн гэдэг ижийдээ үр нь, үрдээ эх нь, эр хүнд хань нь байдгаараа ертөнцийн төв байж мэднэ. Эсвэл энэ бүхнийг өөртөө багтаасандаа өөрөө ч ертөнц байж мэднэ. Тийм болохоор өргөс ихтэй орчлонгийн өнгө сайтай цэцэг бүхнийг хүсэвч, өрөвдөөд тастаж чадахгүй.

Үрээсээ, эрээсээ горьддог биз. Тээж төрүүлж өнгөт орчлонг бэлэглэсэн ижий аавдаа баярлалаа. Азжаргал Баяр баясгалан, бэлэглэдэг хайрт ханьдаа, хөөрхөн үрдээ баярлалаа. Төрсөн өдрийн мэнд хүргэж байгаа бух хүмүүстэй чин сэтгэлээсээ баярлалаа хэмээн цахим хаягаараа дамжуулан хэлжээ.

Шинэхэн гишүүнээ удахгүй хүлээн авах гэж байгаа авьяаслаг жүжигчин бүсгүйнхээ гэр бүлд нийт уншигчдынхаа өмнөөс халуун баярыг хүргэе.

Ингээд үзэсгэлэнт жүжигчин бүсгүйн сүүлийн үеийн зургаас хүргэж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button