Шар мэдээ

Б.Цэцэг: Дархан бэр цол гэнэ үү? юу солиорно вэ? Хүү төрүүлсэн хүнийг бусад ээжээс дээгүүрт тооцож дархалж цоллоод бүр шагнал өгч солиорно гэдэг үнэндээ сэтгэцийн гажигтай. Хүний эрхийн мэдрэмжгүй хүмүүсийн хийдэг цол гуншин шүү! Бүр уншаад шоконд орлоо!…

Мэдэхгүй асуудал гэж үгүй, дутдaггүй сэдэв ч гэж үгүй, оролцдоггүй салбар гэж үгүй тоотой хэдэн хүүхнүүд сошиал орчинд бий. Тэрээр өөрийн үзэл бодлоо хэлэе гэснээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг эpс шийдэмгүй бүсгүйчүүд олон. Тэдэн дундаас жүжигчин Б.Цэцэг манлайлж явaa.

Аливаа нийгмийн асуудалд анхаарал тавьдаг, үг хэлдэг, зopимог шийдэмгий бүсгүй. Тэрээр өөрийн цахим хуудаснаа: Дархан бэр цол гэнэ үү? юу солиорно вэ? Хүү төрүүлсэн хүнийг бусад ээжээс дээгүүрт тооцож дархалж цоллоод бүр шагнал өгч с.олиорно гэдэг үнэндээ с.э.т.гэцийн г.ажигтай. Хүний эрхийн мэдрэмжгүй хүмүүсийн хийдэг цол гуншин шүү.! Бүр уншаад шоконд орлоо!

Ямар их дэмий балай цол гуншинд татвар төлөгчидийн мөнгө үрдийн вэ? хэмээн өөрийн цахим хаягаараа дамжуулан нилээн шуугиан тариад байна. Энэхүү постонд иргэд ихээхэн ундуйцаж өөр өөрсдийн үзэл бодлоо хэлээд амжжээ.


Их л сайхан дом байдаг юм гэсэн дээ. 3 хүү төрүүлсэн ээжүүд авахдаа их л баярладаг бололтой юм билээ. Татварын мөнгөөр биш хадам тал нь өөрсдөө мөнгө төлж авч өгдөг юм билээ. Бидэнд хамаа юу. Зарим зүйлээс хошуугаа бас татмаар шүү. Хэмээн иргэн х хэлэхэд. Түүнд Б.Цэцэг: тийм байсан ч хүний эрхийн мэдрэмж алга хүн төрүүлчихээд төмөр аваад баярлаад зогсох хэмээн хэлжээ.


Урьд цагт хөвгүүдээ эрдэм ухаан төгс өсгөсөн ухаант бэрээ хадам аав нь дархан бэр гэж өргөдөг байсан . Улмаар ухаант бэрийг төрийн хэрэг хэлэлцэх эрх олгож хадам аавын дэргэд суух хэмжээний хүндэлдэг. Төрүүлвүү үгүй юу дархалдаг учир биш шүү дээ одоо ч утгаа алдаж дээ. Журамт гэргий байж таараа. Олон л юм харж өгнө. Одооных шиг биш.

Нэгэн эцэг эхээс 3 дараалан хүү төрнө гэж бас л сайхан хувь заяа байх өө. Дайн тулаантай эрт цагт бол хүү бол газар нутаг, ус голоо хамгаалах гээд учир их байсан биз. Тэрийг хүндэтгээд хадам тал нь бэрдээ хүндлэл үзүүлэх юу нь буруу байхав дээ. Хадам ээж ааваар хүндлүүлнэ гэдэг сайхан хэрэг байх. Би бол эх хүн ээж хүнийг хүндэлдэг сайхан зүйл юм аа л гэж боддог доо.

Дайн болвол тэр ээжийн хөвгүүд бүгд явна,эргэж ирэх нь тодорхойгүй учраас ээжид дархан бэр цол олгодог.
Юу нь татвар төлөгчийн мөнгө вэ ? Улс хэзээ ийм шагнал өгдөг болсон юм бэ? ТББ аас зохион байгуулж хадам тал нь өөрсдөө мөнгөө төлж авдаг эрхэм хүндээ эрхэм дээдэлмээр цол гуншин.

Сурвалж материал ном зохиолоос үзэхэд монголчууд хэдий үеэс ямар учраас бэрийг дархлах болсон ямар эрх үүрэгтэй байсан талаар өөрөөр хэлбэл дархан бэрийн талаар өгүүлсэн нь бага ажээ.

Юуны өмнө “Дархан” өргөмжлөлийг монголчуудын дунд хэзээнээс хэрэглэх болсныг сонирхон үзэх нь зүйтэй. “Монгол хэлний товч тайлбар толь”-д “Дархан” гэдэг үгийг “урьдын цагт алба татвар зэргийг үзэхгүй эрх олсон хүн цол хэргэм…” гэжээ.

“Дархан” хэмээгч нь эзэн хаанаас тусгайлан олгосон эрх хэмжээний хүрээнд эдлэх эрхээр шагнадсан хүнд олгодог цол өргөмжлөл байсан бололтой. Зарим нутагт дархан гэдэг нь бэрийг төрхөмд нь буцаахгүй бүр мөсөн тэр айлын хүн буюу хүүхдүүдтэй нь адил эрхтэй болж дархлагдсан гэсэн үг ч гэдэг.

Монгол улс олон үндэстэн ястны ёс заншил “Дархан бэр”-ийн тухай ойлголт өөр өөрийн өвөрмөц ёс уламжлалтай байдаг байна.

Төв халхын ёсонд айлд бэр болж очоод гурван хүү завсаргүй төрүүлж овгоо өнөр өтгөн болгосон эмэгтэйг. “Дархан бэр” болгон цоллодог, дархан бэр болон хүндлэгддэг байна. Энэ ёс нь мөн л эр хүнийг дээдлэх ёс үзэл санаатай холбоотой ажээ. Учир нь монголчуудын уламжлалд эрэгтэй хүн удмаа залгадаг, эмэгтэй хүний удам тасардаг гэж үздэг тул овог төрлөө өнөр өтгөн болгож.

Тэр айлын гал голомт удам угсааг залгамжлах хөвгүүд төрүүлж өгсөн эмэгтэйг ийнхүү өргөмжлөн хүндэлдэг. Ам дамжсан ярианаас сонсоход Дархан гурван хүү ч, таван хүү төрүүлсэн ч гэдэг бэрийн хөхний сүү эмийн журмаар ардын эмчилгээнд хэрэглэж байсан гэдэг. Дархан бэрийн сүүг нүдэндээ дусаавал нүд улайх, хараа муудах зэргээс хамгаалдаг, хараа сайжруулдаг гэж үздэг.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button