Шар мэдээ

Жүжигчин Л.Сөрөлтөөс хонгорхон гэргий нь Одон мядаль хүсчээ…. Түүнд Итгэмээргүй хариулт өгчээ….

Шинэ үе” продакшны залуу жүжигчин Л.Сөрөлт хэмээх шаггүй сайн дуулчихдаг, бас олны анхаарлыг татаж чаддаг авьяаслаг залууг үзэгчид андахгүй сайн танина. Оюутан байхаасаа эхлэн “Шинэ үе”-д орж, хошин урлагт зүтгэсэн энэ залуу жүжигчин Бооёогийн гарын шавь нарын нэг билээ. Тэрбээр үеийнхээ жүжигчид дундаас овсгоотой нэгэн.

Түүний захыг мушгиж, ар гэрийнхээ ажлыг хариуцаж байдаг бүсгүйг сонирхдог хүмүүс олонтаа байдаг нь мэдээж. Харин түүний гэргий өөрөөс нь үл ялиг эгчмэд, овсгоотой бүсгүй байдаг гэгддэг юм билээ. Түүнийг Б.Дэлгэрзаяа гэдэг сайхан хосууд маань одоогоор гурван сайхан үрийн аав ээж.

Тэрбээр үзэсгэлэнтэй гэргий нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан Сөрөлтөө Одон авмаар байна. Хэмээн хөөрхөн гэгч олноо зарлаад амжсан. Тус постны хариуд Жүжигчин Л.Сөрөлт: Бодоол байна хэмээн хариу барьжээ. Хөөрхөн хосууд маань удахгүй үрийн зулай үнэрлэж төрийн өндөрлөгөөсөө Алдарт эхийн одонгоо авч энгэрээ мялаах бизээ.

Дан ганц жүжиглээд зогсохгүй шаггүй дуулчихдаг гэдгээ дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран дуулсан бүтээлээс нь харагддаг. Энэ удаад жүжигчин Л.Сөрөлтийн гэр бүлийн аз жаргалтай агшинг хүргэж байна. Би УБТЗ-д  хайртай. Энэ л хос харгуй миний ханийн аавыг Монгол Улсын Гавьяат тээвэрчин хэмээх эрхэм алдарт хүртэл нь хөтөлсөн буянтай байгууллага.

Хадам аав минь Улаанбаатар татах хэсэгт 36 жил ажиллаад, гавьяаны амралтдаа суусан. Монгол Улсын гавьяат тээвэрчин Ш.Баяраа гэдэг хүн бий. Ханийн минь ээж богино хугацаанд тусгай вагоны үйлчлэгчээр ажиллаж байхдаа хадам аавтай танилцаж, ханилсан юм билээ. Миний гэргий тэдний бага охин нь. Гэхдээ би ханьтайгаа галт тэргэнд бол танилцаагүй (инээв).

Амарч яваад, нэгэн сувиллын газар анх танилцсанаар амьдралын замаа холбосон. Бид хоёр аавынхаа ажлынх нь газраас өгсөн хуучин цагаан байранд хамтын амьдралаа эхэлж байлаа. Ингээд бодохоор төмөр замын салбарт би хайргүй байхын аргагүй шүү дээ. Тэр үед хадам аавынх маань төмөр замын 65 билүү 66 дугаар байранд байлаа.

Тодорхой хэмжээнд олны танил болчихсон залуу хүн ямар байх нь тодорхой биз дээ (инээв). Хааяа найз нөхөдтэйгөө нийлж наргина, доргино. Гэртээ архи үнэртүүлж орох ч тохиолдол хаа нэг гарна. Үнэндээ хадам аав, ээж маань надад юм хэлээгүй л дээ, хөөрхий. Гэхдээ дуугарахгүй байна гэдэг чинь шинэхэн хүргэнд хамгийн зовлонтой юм билээ. Маргааш нь өрөөнөөсөө ч цухуйж чадахгүй.

Ядаж байхад өрөөний маань зурагтын удирдлага ажиллахгүй, товчлуур руу нь үзүүртэй юмаар чичиж сувгаа солино. Ядаж, нэг сайхан загнуулчихвал амар шүү дээ (инээв). Амьдралаа дөнгөж эхэлж байгаа хүний хувьд ашиг орлого ч бага, эхнэрээ аваад тусдаа гарах чадамж муу. Тэр бүхнийг минь ойлгож, өнөөгийн амьдралтай золгуулсан буянтай буурлууд даа, миний аав, ээж хоёр. Одоо манайх гурван хүүхэдтэй. Эхнэр бид хоёр тус тусынхаа ажил албыг эрхлээд, бие биенээ тулж түшээд сайхан л амьдарч байна. Манай гэргий “Amway” гэдэг бизнес эрхэлдэг.

Би бага насандаа Аав, ээжийнхээ хүмүүжлээр харин ч даруухан хүүхэд байсан. Миний бага нас Хөвсгөл далайн гүн цэнхэр усанд л шумбаж өнгөрсөн дөө. Аав минь Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын ой хамгаалагчаар ажилладаг байлаа. Манайх 1990-ээд онд далайн түвшнээс дээш 1700 метрт оршдог Урандөш гэж сайхан хайрханы энгэрт өвөлжиж, би аавыгаа дагаад л байгаль дэлхийгээ хамгаалах ариун үйлст нь явж байлаа. Тэр үед аав минь өнөөгийн сүр дуулиантай тэмдэглээд байгаа “Мөсний баяр”-ыг хамгийн анх санаачлан далайн захад дархад, цаатнуудтай хамт хийж байсан сайхан дурсамж ч бий.

Жилд 5-10 удаа нутагтаа очдог шүү. Өнгөрсөн жил л гэхэд хөл хориотой байсан ч шинжилгээгээ өгөөд Мөрөнд очиж тусгаарлалтын хоногоо дуусгачихаад цаашаа Ренчинлхүмбэ сум руу явсан. Тэнд эмээ минь байдаг. Жаргантын гол, Цагаан нуур сум гээд сайхан аялаад ирсэн. Түрүү зун нь гэр бүлээрээ Хорьдол сарьдагт аялахад манай гэргий “Ямар гоё юм бэ. Энэ сайхан байгалийг өвөл дахин хармаар байна” гэсэн шүү. Сайхан л даа манай нутаг. Урлагийн хүний гэр бүл байна гэдэг үнэхээр хэцүү л дээ.

Манай Монголчуудын баяр наадам дандаа орой болно, үзвэр үйлчилгээ ч мөн адил. Ерөөсөө оройн амьдралтай ард түмэн шүү дээ. Үүнээс шалтгаалаад гэртээ дандаа л оройтож орно. Хөдөө орон нутагт тоглолтоор явна. Утсанд эсэн бусын дуудлага, мессэж ирнэ. Дээр нь олон нийтийн сүлжээ гэж хэцүү юм байна. Намайг А.Түмэн-Өлзийтэй нэр холбоод л ярьдаг. Бид хоёрыг хамт амьдардаг гэж ойлгодог хүмүүс ч байдаг бололтой юм билээ. Эхнэрийг минь оройгүй баян хүн л гэнэ. “Яах вэ, яахав. Амны бэлгэтэй юм даа. Хань минь баяжих нь” гэж би эхнэртээ хэлдэг.

Энэ бүхнийг ёстой эмэгтэй хүний уран ухаанаар зохицуулж, өрх гэрийнхээ аз жаргалыг цогцлоож явдаг нь яах аргагүй миний хань. Зарим зүйлийг харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөөх шаардлага ч гэргийд минь гардаг байх. Ухаантай сайхан бүсгүйн хайр халамж өрх гэрийнхээ ар талыг бат зохицуулдаг ханиа ч сайн ойлгож дэмждэг нь олноо ил байдаг билээ. Тэрээр Би нээрээ хүүхдүүдээ өмөөрдөггүйгээрээ ханийгаа өмөөрдөг хүн  юм билээ ккк. Яадгий Яадгий

Өтөл насаа хамт туулах юм чинь…дээ Ханийхаа талд бат зогсож байгаарай! Хос хоёр нэгдэж чадсан амьдралд.  Хорвоогийн муу бүхэн халдаж зүрхэлдэггүй юм шүү. ААВ нь ээжгүйгээр ЭЭЖ нь аавгүйгээр
аз жаргалгүй байдаг гэдгийг хүүхдүүддээ мэдрүүлэхийн тулд үлдсэн мөч бүхэнд ХАНИЙГАА илүү хайрланаа. Тэд маань ханиа зөв сонгох хамгийн чухал!!!! “ОЛОН үерхээд ГАНЦ амьдар” залуус минь хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан хэлжээ.

Үнэхээр үзэсгэлэн гоо бүх зүйл нь өв тэгш бүрдсэн сайхан хань сайн гэргийтэй Сөрөлт жүжигчиндээ битүүхэндээ атаархаж байна шүү. Сайхан гэр бүлд нь азжаргалын дээдийг хүсэн ерөөе. Ийм сайхан гэргийдээ Одонгийн аваад өгчих байлгүйдээ. Монголын үрс маш олон болох болтугай. Айл өрх бүр инээд хөөр азжаргалаар бялхаж явах болтугай. Ингээд үлгэр жишээ сайхан гэр бүлийнхээ сүүлийн үеийн фото агшнаас хүргэж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button