Шар мэдээ

Ч.Ганжавхлан: Бас л их урт өдөр байлаа … 20 хонь гэдэс толгойтой нь машинд ачаад дөнгөж суухад үнэр танар хурц гэж нээрээ….

Ч.Ганжавхлан:  Хонины дагуулж ирсэн “Буян” заяа …
Бас л их урт өдөр байлаа … 20 хонь гэдэс толгойтой нь машинд ачаад дөнгөж суухад үнэр танар хурц гэж нээрээ. Ундраа эгчийг “Эгч ээ та ядаж нэг тамхи татаатхаач” ккк … 500.000 төгрөгөөр хонь авна гээд мөнгөө явуулчихсан. Тэгсэн хэрнээ хүргэж ч өгч чадахгүй шөнийн 01 цагт хотод орж ирэхэд бөөнөөрөө цуглаад инээгээд зогсож байгаа нүүр номын найзууд …

Дотогшоогоо сонин л болдог юм билээ. Замдаа гэрлээ шилжүүлээгүй өөдгүй машинууд, замын эвдрэл нүхнүүд шууд мартагдаад л эрч хүч буцаад ирсэн. Тэгсэн хонь авсан хүмүүс дунд нэг даруухан эхнэр нөхөр хоёр бүр жаазлаад нэг зүйл бэлдээд ирж. Хартал 10 сая төгрөгний үнэ бүхий тоглоомын талбайн тохижолтыг гүйцэтгэлтэй нь Дундговийн ид шидийн оронд хийж өгөх эрхийн бичиг байлаа.

Яагаад ч энэ хонины хандивыг “Буян” гээд нэрлэчихсэн бүр хэвлээд наачихсан байсан юм. Үнэхээр ингэж буян дагуулна гэж байдаг аа … Бас нэг залуу 500.000 төгрөг бэлнээр дугтуйлчихсан, дотор зураг төслийн нэг ажил хийж өгөхөөр болсон … Бод лдоо, зах зээлийн үнээс 2 дахин их үнээр хонь аваад, нэмээд ийм зүйлс бэлдээд шөнийн 01 цагт хүлээж л байдаг … Бас найзууд маань Лантуугийн дүү нар маань тэнд зогсоод л … Мико маань төрж, Азаа дүү маань тогоо дүүрэн цуйван дээр лаа зоочихсон үлээлгээд л …

Би чинь ямар баян хүн юм бэ дээ … Ямар сайндаа л шөнийн 03 цагт гэртээ орж ирчихээд ядарсан ч гэсэн эморч юм бичиж суухав дээ. Энэ үед нь бичиж үлдээхгүй бол домгийн шувуу нь үргэчихдэг юм аа ккк. Хонниндоо биш орон нутгийнханд өөрсдөд нь боломж байна, халаасанд нь ид шидийн орон байна гэдгийг л ойлгуулчих санаатай … Гэрийнхэн бүгд унтжээ … Унтаагүй олон цаг явснаараа бол унаад өгөх ёстой байхад урам ороод бүр их юм бичмээр санагдах юм.

Учир нь би энэ бүх гайхамшиг ид шидийн талыг нь л бичиж амждаг шүү дээ. Жүжигчин Ууганаа маань одоо 1 цагийн дараа өөр нэг аймаг руу ажлаар нисэх учиртай. Энэ хүн ч бас унтаагүй шахуу 2 хоног яваад энэ их ажлын дундуур өтөг бууцан дунд сүлжээ муутай лайв хийж хонь зарж бүх чадлаараа зүтгэж сүүмийсэн чигээрээ ажил руугаа орлоо доо. Хүндлэл төрсөөн.

Юунаас өмнө, юунд амжих гээд ингэж их шуурч яваагаа мэдэхгүй эмо салхи юм уу даа би … Эмо бол үүрд шүү, сайхан амраарай амарч байгаа бол тэнгэрийн цэцэг зүүдлээрэй …

Хониор хундаам цутгана !
Шөнийн 01.33
Амласан авсан, авчирсан хүргэсэн
20 хонь 10 сая төгрөг 100 хувь Ид шидийн орон Дундговь-д хандив болж очсон. Гүйцээ, үнсий ! Баярлалаа ² үнэхээр хэлэх үггүй гацдаг ганц гайхамшиг нь шүү та нар бүтээж бүтээлцэж яваа бүгдэд нь буян ерөөе ээ. Та нарыг хараад л Монголынхоо ирээдүйд жоохон ч гэсэн баярлах юм даа. Та санал нэг бол бидэнтэй нэгдэж урмын үгээ хайрлаарай.

2022.05.26

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button