Шар мэдээ

ЭМГЭНЭЛ: Улсын арслан Э.Оюунболдын аав Д.Энхтөгс таалал төгсжээ.

ЭМГЭНЭЛ

Улсын арслан Э.Оюунболдын аав Д.Энхтөгс таалал төгсжээ.

Хүүгийнхээ хүү болж төрөөд, Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг эзэгнэх болтугай.

Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье .

Монгол улсын залуу арслан Э.Оюунболдын аав, Аймгийн начин Д.Энхтөгс гуай бурхны оронд морилсон маш харамсалтай мэдээ хүлээж авлаа. Монгол бөхийн дэвжээндээ эргэн төрөх болтугай. Гэр бүл, үр хүүхдүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум ма ни бад ми хум

Аавтайгаа аархаж туулсан хорвоод
Аавынхаа эзгүйд хүү нь
Аргадаж туулдаг юм шүү
Арслан минь хүчтэй байгаарай
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболдын аав Д.Энхтөгс энэ сарын 24-нд таалал төгслөө.
Залуу арслангийн аав аймгийн начин цолтой, Өмнөдэлгэр сумынхаа наадамд 1991, 1992, 1996, 2010 онд түрүүлж, 2001, 2006 онд үзүүрлэсэн эгнэшгүй хүчтэн байлаа.
Талийгаачийн ар гэрт, улсын арслан Э.Оюунболдод гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай. Мэдээж Оюунболд арсланд маань маш том хүнд цохилт болж байгаа нь тодорхой.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button