Шар мэдээ

Дөнгөж хорь хүрсэн залуу 2~нас хүрэх гэж байгаа хүүхэдтэй гэхээр хүмүүс их гайхдаг. Пээ яасан эрт хүүхэдтэй болдог юм гээл.Тэр бүхэн одоо нээх асуудал биш болждээ….

Дөнгөж хорь хүрсэн залуу 2~нас хүрэх гэж байгаа хүүхэдтэй гэхээр хүмүүс их гайхдаг. Пээ яасан эрт хүүхэдтэй болдог юм гээл жиг жуг хийж хүний амьдралд оролцдог. Тэр бүхэн одоо ч нээх асуудал биш болждээ. Хар багаасаа найзалсан найз минь байдаг. Бид хоёр их дотно тэгэхдээ маш сайн найзууд бүхнээ ярьдаг байлаа.  Бага байхдаа гэр бүл болж тоголдог байсан.

Нэг ххэ тэр минь их сургуульд ордог жилээ дээд курсын ахтайгаа үерхдэг байлаа. Нэг өдөр бөөн нулимс болсон надтай уулзсан юм. Тэр залуу жирэмсэн гэхээр нь надад ирээдүй минь чухалаа наадахаа авуулаарай гээд хэлсэн тоохгүй яваад өгсөн. Манай найзад хар багаас нь аав ээж байгаагүй хамаатныдаа амьдардаг. Эцэггүй хүүхэд чирээд очвол яах бол гээл манай найз надад бүхнээ ярьсан.

Яагаад ч юм миний дотор би эцэг гээд хэлье гээд л төрөх өдөр хүртэл хичээл тараад л очиж асардаг болчихсон байсан. Тэр бүх хугацаанд жирэмсэн эмэгтэй болон ээжийгээ маш их ойлгож ухаарч билээ. Тэгэхдээ амьдрал хатуу үедээ хатуу юм байналээ. Хүүгээ төрүүлээд л тэр эмэгтэй буцаж ирэхгүйгээр үүрд явсан.

Тэр үед манцуутай тэр жоохон хүүхдийг минийх биш юм чинь гээд орхичих бодол төрөөд л байж байсан. Бас муухай шүү би тэрхэн үед тэр уйлж байгааг нь хараад л тэр жижиг гар хөл ямар өхөөрдөм байсан. Шууд л өсгөхөөр шийдсэн, ээж минь ч ойлгосон өглөө болгон угжаал уйлах тоолонд аргадаал.

Баастай давууг угааж байхдаа хааяа уур хүрдэг байсан ч ганц инээхийг хараад л бөөн аз жаргал мэдэрдэг юм байналээ. Сайнтай муутай энэ орчлонд хүүхэд гэдэг амьдралын чимэг юм. За дэндүү нуршуу болсон байхаа зарим зүйлыг ойлгож аваасай гэж бичсэн юм шүү.

Тэгэхдээ ийм хөөрхөн жаалыг хүн болгохоос айсан тэр залуугийн амьдралд аз жаргал хүсье. Үрээ хаясан ч надад бурханаас ирсэн бэлэг хэмээн тосон авсан юм шүү. Үр хүүхэд гэдэг энэ хорвоогийн хаанаас ч олохгүй эрдэнэ юм билээ. Хүүхэд бүхэн аз жаргалтай байгаасай.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button