Шар мэдээ

Оюутан байрын хүү бүр болохоо байж байгаа нь илт. Нэг л биш хөл нь чичирч, толгойгоо дааж ядан граашийн наахан довжооны буланд доош харан суухтай таарав . -Яасан ахын дүү бие зүгээр үү? гэхэд “Чичрээд, хөдөлж чадахгүй байна” гэлээ…..

Нэгэндээ хайртай, ядаж хүн чанартай байцгаая!

Өдөржин гадуур явсан бид хоёр гэрийнхээ зүг гэлдэрч явтал доошоо ордог граашийн наахан довжооны буланд нэг хүү доош харан суухтай таарав. Эхнэр “Яасан юм бол? Очиж үзэх үү? гэсээр очлоо. Нэг л биш гэдэг нь илт, хөл нь чичирч, толгойгоо дааж ядах төрхөөс тодорхой.

-Яасан ахын дүү бие зүгээр үү? гэхэд “Чичрээд, хөдөлж чадахгүй байна” гэлээ. Ичко ч ойролцоо эмнэлэг хайж, тэр хавиар хараагаа чилээв. Арга ядаад 11 дүгээр хорооллын нэр бүхий хувийн эмнэлэг рүү гүйлээ.

Оюутан байрын хүү бүр болохоо байж байгаа нь илт. Хүүг сахиж үлдсэн би замын хажуугаар яваа ахаас тусламж хүслээ. “Наад хүн чинь согтуу байгаа юм биш үү?” гэсээр шалгаах нь тэр. Үгүй ээ, ахаа бие муудсан байна гэдгийг ойлгуулснаар зэргэлдээх хими цэвэрлэгээ рүү дамжилж, оруулаад сандал дээр суулгалаа.

Анхандаа хими цэвэрлэгээний эгч гурван согтуу нөхөр нэгнийгээ сугадаад ороод ирлээ гэж бодсоноо хэсэг хормын дараа юу болсныг ойлгов. Энэ хооронд түргэн дуудлаа, эхнэр ч ирлээ. Өнөөх хувийн эмнэлгийнх нь эмч нүүр өгөөгүй бололтой. “Юун сүртэй юм. Оюутан хүүхэд гааз үнэртэж, мансуурсан биз!” гээд халгаагаагүй аж.

Хүүгээс ээжийнх нь дугаарыг авч холбогдов. Ойрхон явж таарсан уу? удахгүй очихоо хэлж байна. Хими цэвэрлэгээний эгч халуун баахуу найруулсныг хүүд балгууллаа. Арай л дээрдэв, гэхдээ сайнгүй. Даарч буйгаа хэлэхэд нь эгч цаанаас зузаан даавуу илүүчлэв.

Тэгж байсаар эмээ, ээж хоёр нь ирлээ. Залгуулаад түргэнийхэн ирснээр сая нэг санаа амрав. Ийнхүү санаандгүй байдлаар нэг хүүд тусалсан даа баяртай байна аа. Ээждээ хэлснээр сургуулиасаа ч гарснаа санахгүй байгаа хүү тэнд хэр удаан бие нь тавгүйрхэж, суусныг хэлж мэдэхгүй. Магадгүй эхнэрийн хэлснээр бид хоёр очоогүй бол…

Ингэхэд бидний хүн чанар хаачив? 200 метр хүрэхгүй зайд бие нь муудсан хүнийг очоод үзээд өгөх сэтгэл тухайн эмнэлгийнхэнд, тэрхүү эмчид яагаад байсангүй вэ? Хэнд ч, хэзээ ч, юу ч тохиолдож болно. Тэр үед нь хүн чанараа л битгий гээгээрэй!

Хамжиж, өргөлцөөд оруулсан ах хүүд, халаглаж, төвөгшөөлгүй эмээ, ээж, эмчийг иртэл чадахаараа сэтгэл гаргасан хими цэвэрлэгээний эгчид баярлалаа. Хүү шиг хэн нэгэнтээ хаа нэг газар таарвал шалтгааныг нь асууж байгаарай. Хими цэвэрлэгээний эгчийг  Сүрэнчимэг гэдэг.  Маш сайхан сэтгэлтэй ажлын төлөө үйлчлүүлэгчтэй эвтэй сайхан бүсгүй бий хэмээн түүний захирал эмэгтэй пост харна сэтгэгдлээ хуваалцжээ. Монголчууд минь амьдаа бие биенээ хайрлацаагаая хамгаалцгаая Монголын аль ч өнцөгт байсан хувийн ч бай хувьсгалын ч бай өрхийн эмнэлэгүүд өвдсөн хүнд анхан шатны тусламж үзүүлж байгаарай. Тусч сайхан сэтгэлд гэр бүлд талархая.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button