Шар мэдээ

Эерэг мэдээ: Өглөө ажилдаа явж байсан замын хажууд такси барих гээд жирэмсэн эмэгтэй ус нь гарсан бололтой өмд нь өвдөгөө хүртэл норчихсон хөөрхий минь уйлаад зогсож байв…..

Эерэг мэдээ: Эрхэм таньд баярлалаа. Enkhamar Egshig.  Өглөө ажилдаа явж байсан замын хажууд такси барих гээд жирэмсэн эмэгтэй ус нь гарсан бололтой өмд нь өвдөгөө хүртэл норчихсон. Хөөрхий минь уйлаад зогсож байв. Би дөхөж очоод та суучих гээд түшээд суулгаад явлаа. Замдаа учрыг нь асуухад ганцаараа гэртэй байхад нь өвдөлт өгөөд эхэлсэн. Нөхөр нь хөдөө ажил хийдэг ирж амжаагүй.

Түргэн дуудсан боловч дуудлага их байна та өөрөө явж чадах уу? гэхээр нь  ойрхон болохоор чаднаа гээд хэлээд гараад ирсэн. Боловч өвдөлт нь ихсээд ус гараад такси зогсохгүй арга бараад уйлахаас өөр юу ч хийж чадахгүй зогсож байлаа хэмээн ярив. Өглөө яг түгжрэлийн эд үе байсан болохоор цонхоо онгойлгож байгаад хүн төрлөө зам тавиарай гээд ухаан жолоогүй орилоод явсан.

Зарим нь ч гоё зам тавьж өгсөн. Зарим нь урдуураа оруулаад зарим нь хэрэлдээд чихэлдээд байх юм өөдгүй. Түгжрэл дунд явж байхад үнэхээр хэцүү байсан. Өвдөх тоолонд нь дагаж өвдөөд аль болох хурдан нисээд очмоор санагдсан. Хөөрхий минь аймар тэвчээртэй чанга орилохгүй тэндээ уйлаад л яваад байсан.

Намайг сандарчих байх гэж бодсон байхаа үнэхээр мундаг. Би ч угаасаа зүрх амаар гарчих гээд айх сандрах зэрэгцээд яаж эмнэлэгт ирсэн ээ ч санахгүй байна. Эмнэлэгийн гадаа мөнгө өгөх гэхээр нь авахгүй гээд аваагүй ээ. Цүнхээ ухаж байгаад энийг өгсөн.

Гэрийхэн нь налайхаас гарсан. Ажлаасаа хоцорчихсон  би. Захирал ажил үүргээ царгалдуулсан хоцорсон цагийг чинь цалингаас хасна гэсэн. Яах вэ? хоцорсон нь үнэн л юм чинь кк.Гэхдээ би маш их аз жаргалтай байна аа. Хоёр хүний алтан амь аварлаашдээ. Энэ чинь амь аварсан л гэсэн үг биздээ. Одоо цайгаа уугаад чихэрээ идэж байна.

Орилоод амь тэмцэж явахад зам тавьж өгсөн бүх жолооч нартаа маш их баярлалаа. Та нар ч гэсэн баатрууд шүү. Ёстой мундаг эмэгтэй юмаа. Бахархаж байна. Буян буцаад ирэхдээ хур бороо мэт асгарах болтугай. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эх үр хоёр эсэн мэнд амаржиж Монголын үрс маш олон болох болтугай.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button